Өнөө маргаашийн дотор дуусгах ёстой хоолой дээр тулчихсан ажлууд, удирдах албан тушаалтны дээрэнгүй харилцаа, хосын харилцаан дахь явган хэрүүл, гэр бүл доторх үл ойлголцол гэхчлэн бидний амьдралыг стрессээр дүүргэх чадалтай зүйлс хаа саагүй мэт. Эерэг бодлыг дотроо тээн, өөдрөг байхыг хичээх авч нэг л мэдэхэд шил шилээ дарсан эдгээр асуудлууд биднийг хэзээ мөдгүй дэлбэрэх дөхөж буй тэсрэх бөмбөг лугаа адил болгон хувиргадаг.
Иогагаар хичээллэх, найзуудтайгаа дотно яриа өрнүүлэх, аялалд явах гээд стресс тайлах олон арга бий ч өдөр бүхэн турших цаг бийсэн бил үү? Тиймдээ ч бид ээлжит нийтлэлээрээ таван минутын дотор тайвшрахад тань туслах 20 энгийн аргыг танд зааж өгч байна. Хийхэд ядах юмгүйн зэрэгцээ гарцаагүй бухимдлыг тань гадагшлуулах увдистай дээрх зөвлөгөөг уншсан дариудаа харин шуудхан хэрэгжүүлэхээ мартуузай.
Иогагаар хичээллэх, найзуудтайгаа дотно яриа өрнүүлэх, аялалд явах гээд стресс тайлах олон арга бий ч өдөр бүхэн турших цаг бийсэн бил үү? Тиймдээ ч бид ээлжит нийтлэлээрээ таван минутын дотор тайвшрахад тань туслах 20 энгийн аргыг танд зааж өгч байна. Хийхэд ядах юмгүйн зэрэгцээ гарцаагүй бухимдлыг тань гадагшлуулах увдистай дээрх зөвлөгөөг уншсан дариудаа харин шуудхан хэрэгжүүлэхээ мартуузай.

1. Ногоон цай
Эл халуун ундаанд агуулагдах теанин хэмээх бодис нь сэтгэл санааг тайвшруулах амино хүчлээр баялаг. Түүнчлэн кофетой харьцуулахад бараг гурав дахин бага кофейн агуулдаг тул нойргүйдэх, цусны даралт нэмэгдэх гэх мэт сөрөг тал харьцангуй багатай гэсэн үг. Дараагийн удаа кофе шоп орохдоо американогийн оронд сайтар хандалсан ургамлын гаралтай цай сонгоод үзээрэй, танд таалагдах магадлал тун ч өндөр гэдгийг амлая.
2. шоколад
Үнэндээ бол бид шоколадны найрлаганд бус харин түүнээс авах таашаалд дурладаг гэдгийг та мэдэх үү?
Яг хэлний темпаратурт хайлдаг цөөхөн хэдэн хүнсний нэг болох шоколадны найрлага бидний амыг бүрхэх үед шууд л тархинд допамин ялгаруулах дохио илгээгддэг байх нь. Хэрэв та уур уцаараа барьж дийлэхгүй байвал хэн нэгнийг гомдоох муухай үг амнаасаа гаргахаас өмнө цэвэр хар шоколад идчихэж байгаарай. Уураа барихад хамгийн тустай хүнс бол шоколад гэдгийг олон судалгаанууд нотолсон байдаг юм шүү.

3. Зөгийн бал
Энэ амтат шингэн сэтгэл зовнилоос ангижруулах чадалтай төдийгүй тархийг хүртэл хамгаалдаг гээч. Таагүй мэдрэмж төрөөд байвал цай, кофе, таргандаа зөгийн бал нэмж хутгаад уугаарай эсвэл дангаар нь ч идсэн ч болох. Зөгийн бал тэр чигтээ фруктоз тул эрч хүчээ асар хурдан сэлбэхэд тань туслана.
4. Манго
Ядаж хэдхэн хором халуун орны далайн эрэг дээр байгаа мэт мэдрэмж авахыг хүсвэл хамгийн ойрхон дэлгүүрээсээ томхон шиг манго аваад идээрэй. Хачирхалтай нь манго жимсний найрлагад лаванда цэцэг дотор агуулагддаг линалүүл хэмээх бодис байдаг гэнэ шүү. Лаванда ямар ид шидтэйг та угаас залхатлаа сонсоо байлгүй дээ. Дангаар нь идэж чадахгүй ч манготой цай, зайрмаг, амттан гээд олон сонголт бий.
5. бохь
Замын түгжрэл, банкны дараалал, төрийн үйлчилгээ гээд бидний тэвчээрийг шалгах үйл явдлуудыг алийг тэр гэхэв. Бухимдаад байвал бохь зажлахыг санал болгоё. Зажлах үйл явц нь сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ стресс гэгч мангасаас ангижрах хамгийн хялбар арга юм.

6. Шаржигнуур хүнс
Эсвэл цоохор майлз, алим, лууван гэх мэт идэх явцад шаржигнах чимээ гаргадаг хүнс нь хурдан цадах мэдрэмж төрүүлдэг тул тодорхой хэмжээнд стресс бууруулдаг гэдгийг санахад илүүдэх юун.

8. бясалгал
Амар амгаланг мэдрэхийн тулд заавал випашяна бясалгалын долоо хоногийн курст хамрагдах шаардлагагүй. Доорх жишээ бичлэгтэй ижил бясалгалын хичээлд тавхан минут төвлөрсний дараа мөрөн дээрх дарамтууд тань хамаагүй багасчихсан мэт мэдрэмж төрөх болно шүү. Сэтгэлээ ариусгахын төлөө өөртөө таван минут зарцуулах завгүй л гэж бүү хэлээрэй.
9. алхалт
Утсаа түрхэн зуур халаасандаа хийгээд байгалийг тольд, гудамжаар алхаж яваа хүмүүсийг ажигла, жаргах нарны улбар туяаг биедээ шингээ. Өнгөрсөнг бодож сатаарахгүй, ирээдүйд ч санаа зовохгүйгээр одоо байгаа цаг мөчдөө гүн төвлөрөх хамгийн хялбар арга бол алхалт билээ.
10. амьсгал
Амьсгаа авахдаа тав хүртэл, буцаж гаргахдаа долоо хүртэл тоол. Энэ үйлдлийг дор хаяж таван удаа давтаад хийгээрэй. Хүний амьдралд тохиож болох хамгийн аймшигтай сандрал буюу төрөх үйл явцад хүртэл надад энэ дасгал юу юунаас илүүтэй тусалсан юм шүү.

11. төсөөлөл
Creative Visualization номын зохиолч Шакти Гавайн төсөөллийн аргыг олон нийтэд танилцуулснаараа алдаршсан нэгэн. Тэрээр хэн нэгэн хүн амьдралдаа хүрэхийг хүсэж буй оргил цэгтээ очихын тулд зайлшгүй тухайн амжилтаас мэдрэх мэдрэмжийг оюун ухаандаа бодит үйл явдал мэт төсөөлж сурах хэрэгтэй хэмээсэн байдаг. Манай Чингис хаан хүртэл “Холын зорилго үгүй аваас ойрын зовлон мундахгүй” гээд хэлчихсэн шүү дээ. Эргэн тойрны ялихгүй асуудалд бухимдах гээд байвал нүд гялбуулам сайхан мөрөөдлөө дотроо ургуулан төсөөлөөрэй. Тэр хол замыг туулах гэж буй хүн жижиг сажиг чулуу бүрд бүдчээд байж болохгүй.

12. Суларсан булчин
Сайхан амрая гэх бодолтой зэрэгцэн массаж хийлгэх юмсан гэх хүсэл толгойд зурсхийн орж ирдэг дээ. Чангарсан булчин сулрах үйл явц бидэнд юу юунаас илүү таатай мэдрэмж төрүүлдэг тул массажны үйлчилгээ алжаал тайлах шилдэг аргуудын нэгд тооцогддог билээ. Тийм ч болохоор ажил дээрээ эсвэл гэртээ хэт удаан ширээний ард суулгүй, сэрүүлэг тавьж байгаад нурууны булчин суллах хамгийн энгийн дасгалуудыг хийж дадаарай. Чангарсан булчин, хөшсөн нуруу бол чамайг зовоож буй стрессийн дотнын андууд.
13. Массажны цаг
Утсаа зогсоо зайгүй гүйлгэж, компьютерийн товчлуураа эвдэх нь холгүй тачигнуулахын завсраар гарандаа массаж хийгээд үзвэл ямар вэ? Эхлээд сайхан гараа тосолчих. Дараа нь үе болон хурууны завсрыг зөөлхөн илж, нударгаа зангидан суллаарай. Эцэст нь бугуйгаа гадна болон дотогш эргүүл. Өдөржин зогсолтгүй таны ажлуудыг амжуулдаг гар тань гарцаагүй талархах болно шүү. Түүнчлэн теннисний бөмбөг хөл доороо өнхрүүлэх нь нэг төрлийн хөлний массаж болж өгдөг.
14. хялбархан иога
Хэрэв та өдөржин суусан бол хөлөө дээш сойх энэ иогийн байрлалыг туршаад үзээрэй. Бие болон сэтгэл санаа хоёуланг нь тайвшрахад туслана.

15. зүрхний цохилт
Цээжин дээр хүнд зүйлээр дарчихсан мэт мэдрэмж төрөн цухалдах үед бидний биед адреналин хүчтэйгээр ялгардаг. Харин орондоо шургаад хорвоогоос өөрийгөө тусгаарлаад л байвал энэ даавар улам ихсэх аюултай. Адреналин түвшнээ бууруулахын тулд зүрхний цохилтыг түргэсгэх кардио дасгалууд хийгээд үз. Дасгалын нөлөөгөөр аз жаргалын даавар болох эндорфины хэмжээ нэмэгдэж, аливаа ажлыг даван туулах эрч хүчтэй болно.
16. сунгалт
Суугаа байрлалаар толгойгоо өвдөгнийхөө хооронд тавих эсвэл босож зогсоод гараа хөлийн хуруу хүртлээ сунгаад нэг үз дээ. Толгойгоо зүрхнээс доош буулгах энэхүү энгийн арга нь мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлж, хаашаа ч хамаагүй гараад гүйчихмээр тавгүйтсэн мэдрэмжийг бууруулдаг давуу талтай аж.


17. эмх цэгц
Эргэн тойрон дахь бүх эд зүйлс тархай бутархай, эмх цэгцгүй байвал сэтгэл тань хэрхэн тогтуун, амгалан байж чадах билээ? Хөглөрсөн эд хогшлоо цэгцлэх нь сэтгэлзүйн эрүүл мэндэд тустай юм шүү. Ороо хурааж гэрээсээ гараагүй хүний ажил нь бүтдэггүй ээ гэж ээж, аав тань хэлж л байсан биз дээ. Өглөө босоод хамгийн түрүүнд ороо хураагаад хогийн саваа суллаж, хоол идсэн аяга тавгаа угаахад таван минут хангалттай.
18. тэмдэглэл
Дотроо бугшсан бүх мэдрэмжээ юу ч үлдээлгүйгээр тэмдэглэлийн дэвтэртээ асгаад хая. Өр зээл, ажлын дарамт, хамтран амьдрагчийн араар тавилт гээд дотор байгаа гомдол цөхрөл, уур бухимдал бүхнээ нэгд нэгэнгүй дэвтэртээ бичээрэй. Хэн нэгэнд сайн хүн болж дүр эсгэх, өөрийгөө хуурах шаардлагагүй гайхамшигтай орон зай бол өдрийн тэмдэглэл юм.

19. үнэрт эмчилгээ
Байгалийн гаралтай ургамлын охь тосыг зориулалтын диффузорт дусаах нь сэтгэл түгших тавгүй мэдрэмжийг бууруулах шилдэг аргуудын нэг. Лаванда, жүрж, нимбэг, жасмин, зандан мод гэх мэт тайвшруулагч үнэр нь сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулах үүрэгтэй тархины хэсэг болон хамрын хүртэхүйг зэрэг идэвхжүүлснээр стресс, түгшүүрийг арилгахад тусалдаг.
20. стресс арилгагч бөмбөг
Агуйд бясалгаж буй даяанч лам биш л бол ямар ч ажил хийж буй хүнд бухимдах зүйл бишгүй олон тохионо. Заримдаа бүх зүйлийг дотогшоо залгиснаас гадагшлуулах нь эрүүл мэндэд тустай. Зөөврийн компьютерээ оффисын цонхоор шидэх эсвэл замын хөдөлгөөнд оролцох үедээ тасралтгүй дуут дохио хангинуулж стрессээ тайлж болох ч доорх зураг шиг зориулалтын бөмбөгөөр тоглох нь илүү аюулгүй бөгөөд хямд сонголт.


Сэтгэгдэл бичих

