Хэдхэн жилийн өмнө “цааснаас цахим” буюу дижитал шилжилтийн давлагаа хүчтэй өрнөж байсан бол өдгөө дараагийн шатны шилжилт буюу хиймэл оюунд суурилсан шилжилт эрчимтэй хөгжиж буй. Үүнтэй зэрэгцэн байгууллагууд ч тэр хиймэл оюуны тусламжтай бүтээмжээ нэмэх хүсэлтэй байгаа боловч хэрхэн, яаж хиймэл оюунтай хоршиж эсвэл автоматжуулж ажиллахаа мэдэхгүй байх нь олонтоо.
Тэгвэл уг нийтлэлээрээ байгууллагадаа яагаад хиймэл оюун нэвтрүүлэх, хэрэв нэвтрүүлэх хэрэгтэй бол хэзээ, хэрхэн хиймэл оюуныг нэвтрүүлэх тухай зөвлөмж хүргэе.
Яагаад?

Хиймэл оюуны шууд өгөөж нь хүний оролцоо их шаарддаг, олон давтамжтай хийгддэг, их хэмжээний өгөгдөл бүхий ажлуудыг автоматжуулахад оршдог билээ. Тайлан боловсруулах, баримт бичиг ангилах, хэрэглэгчийн асуултад хариулах, өгөгдөл нэгтгэх зэргийг хиймэл оюунд даатгаснаар ажилчдын ачаалал буурч хэмнэсэн цагаа илүү бүтээлч ажилд хандуулах боломж бүрддэг. McKinsey & Company-ийн 2025 оны “State of AI” оны судалгаанд дурдсанаар бүтээгч хиймэл оюуныг бизнесийн аль нэг хэсэгтээ ашигласан компаниуд мэдэгдэхүйц хэмжээний зардлын таналт хийсэн тухай дурджээ.
Нөгөө талаас хиймэл оюун нь байгууллагын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлдөг. Ихэнх байгууллагууд өгөгдөл ихтэй боловч өгөгдөл дээрээ суурилсан дүгнэлт гаргаж оновчтой шийдвэр гаргаж чаддаггүй. Харин хиймэл оюун өгөгдлөөс хүний анзаарахад бэрх хандлага, эрсдэл, боломжийг илрүүлж таамаглалд биш нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад тусалдаг. McKinsey-ийн бас нэг өөр судалгаанд харилцагчийн үйлчилгээг 50 хүртэлх хувийг автоматжуулж бүтээмжийг 30-45 хувиар нэмэгдүүлэх потенциалтай бөгөөд үүний зэрэгцээ хүний нөөцийн (ажлын) түвшинд, давтагддаг ажлуудын 70 хүртэлх хувийг generative AI-ийн тусламжтайгаар автоматжуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэжээ.
Хэрэглэгчийн туршлагын хувьд ч хиймэл оюуны нөлөө асар их. Netflix, Amazon, Spotify зэрэг компаниудын хэрэглэгчийн зан төлөвийг шинжилж, тохирсон контент, бүтээгдэхүүн санал болгодог хиймэл оюунд суурилсан системүүдээрээ алдартай. Эдгээр компаниудын дотоод тайлангуудаас харахад тухайн байгууллагын алгоритм нь орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг байна.
Хиймэл оюун нь зөвхөн маркетинг, хүний нөөц зэрэг газар хэлтсүүд, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахаас гадна хамгийн чухал нь тухайн компаний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлд эзлэх байр суурийг томруулж бизнесийн үр ашиг гаргах боломжтой.
Хэзээ?

Удирдлагуудын хувьд одоо яг хиймэл оюунд хөрөнгө оруулах цаг нь мөн үү? гэж эргэлзэх нь бий. Харин бодит байдал дээр хиймэл оюун хэдийн бидний өдөр тутмын ажлын нэг хэсэг болжээ. Тухайлбал World Economic Forum-ийн Future of Jobs тайланд дурдсанаар 2030 он гэхэд одоогийн ажилчид өөрсдийн одоогийн ур чадварынхаа ойролцоогоор хоёр тавны нэг буюу 39%-ийг шинэчлэх эсвэл хуучрах магадлалтай гэж таамаглаж байна. Энэ нь ажлын байр үгүй болно гэсэн үг биш харин ажлын агуулга, шаардлагатай ур чадвар өөрчлөгдөнө гэсэн үг.
Энэ өөрчлөлтөд хэдий чинээ эртнээс бэлдэнэ төдий чинээ байгууллагууд туршлага хуримтлуулж, өгөгдлөө цэгцэлж, ажилтнуудаа чадавхжуулж амжина гэсэн үг. Учир нь хожуу нэвтрүүлж эхэлсэн байгууллагууд богино хугацаанд их өөрчлөлт хийх шаардлагатай болж, эрсдэл улам нэмэгдэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл стандартгүй, тархай бутархай өгөгдөлтэй байгууллагад хиймэл оюун нэвтрүүлэхэд илүү их хугацаа, зардал шаардлагатай болдог.
Ажиллах хүчний хувьд ч мөн адил. World Economic Forum-ийн тайланд дурдсанаар амжилттай хиймэл оюунд суурилсан шилжилт хийсэн байгууллагуудын нийтлэг шинж нь ажилтнуудаа халж цомхотгохоос илүүтэйгээр шинэ ур чадварт сургаж (upskilling & reskilling), хиймэл оюунтай хоршин ажиллах арга барилд бэлтгэсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл хиймэл оюун миний ажлыг орлоно гэх хандлагаас илүү ажилтан өөрөө хиймэл оюуныг ухаалгаар ажилдаа хэрэглэж болохыг байгууллагууд сургах хэрэгтэй гэсэн үг. Тиймээс хэзээнээс хиймэл оюуныг ашиглаж эхлэх вэ? асуултын товч бөгөөд тодорхой хариулт нь “яг одоо”.
Хэрхэн?
Хиймэл оюуныг амжилттай нэвтрүүлэх нь зөвхөн технологийн асуудал бас биш харин байгууллагын стратеги, соёл, хүний нөөц, үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан цогц өөрчлөлт. Харамсалтай нь байгууллагууд бэлэн программ худалдаж аваад богино хугацаанд хурдан үр дүнд хүлээгээд байдаг талтай.
PwC-ийн судалгаагаар хиймэл оюуны төслүүдийн 60 орчим хувь нь бизнесийн тодорхой зорилготой нь уялдаагүйгээс хүлээгдсэн үр дүнд нь хүрдэггүйг онцолжээ. Зүгээр л “эртхэн хиймэл оюуныг нэвтрүүлье” гэх ерөнхий ойлголтоос илүүтэй хиймэл оюун ашиглаад яг ямар асуудлыг шийдэх билээ? бидний аль үзүүлэлт өөрчлөгдөх ёстой вэ? гэдгийг анхнаас нь тодорхойлох нь чухал.
Нөгөөтээгүүр өгөгдлийн бэлэн байдал чухал. IBM-ийн тайланд дурдсанаар дата мэргэжилтнүүд ажлынхаа 70-80 хувийг өгөгдөл цэвэрлэхэд зарцуулж байгаа нь хиймэл оюун нэвтрүүлэхэд яагаад удаашрал үүсдэгийг тод жишээ. Монгол байгууллагуудын хувьд дижитал шилжилт дөнгөж явагдаж байгаа учраас хиймэл оюунд бэлтгэх суурь ажил юу юунаас илүү чухал.

Google, Microsoft зэрэг байгууллагууд хиймэл оюуныг жижигхэн хүрээний туршилтаас эхэлж үр дүнг нь хэмжих байдлаар шаталсан аргачлал ашигласан нь үүний нэг жишээ юм. Ингэхдээ ёс зүй, хувийн мэдээлэл хамгаалах, алгоритмын ил тод байдал зэрэг асуудлыг эхнээс нь төлөвлөх нь урт хугацаанд эрсдэлээс сэргийлдэг аж.
Ийм цогц шилжилтийг байгууллага дангаараа хийх амаргүй учраас зөвлөх байгууллагын оролцоо чухал. AI Academy Asia нь олон улсын хиймэл оюуны экпертүүдтэй хамтран байгууллагын онцлог, бэлэн байдалд тулгуурлан сургалт, зөвлөх үйлчилгээ, pilot төсөл, захиалгат хиймэл оюуны шийдлийг санал болгодог билээ. Тэд Голомт Банк, ХААН Банк, Энержи Ресурс ХХК, НҮБ-ийн Хүүхдийн сан зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан бодит туршлагатай бөгөөд доорх 4 чиглэлийн үйлчилгээг санал болгодог:


1. Сургалт ба хөгжил
Байгууллагын удирдлага, менежмент, мэргэжилтнүүдэд зориулсан хиймэл оюуны ойлголт, хэрэглээ, стратеги, ёс зүй, бодит кейсэд суурилсан сургалтуудыг зохион байгуулна.
2. Зөвлөх үйлчилгээ
Байгууллагын одоогийн процесс, өгөгдөл, зорилгод дүн шинжилгээ хийж:
- Аль хэсэгт хиймэл оюун хамгийн их үнэ цэн бүтээх вэ?
- Ямар шийдэл тохиромжтой вэ?
- Хэрхэн үе шаттай нэвтрүүлэх вэ?
гэх үндсэн асуудлуудтай холбоотой стратегийг боловсруулж өгдөг.
3. Pilot төсөл хөгжүүлэлт
Онолоос гадна богино хугацаанд бодит үр дүн харуулах туршилтын (pilot) хиймэл оюуны төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Ингэснээр эрсдэл багатайгаар хиймэл оюуны хэрэгжилтийг бодитоор шалгаж байгууллагад тохирох эсэхийг бодитоор үнэлэх боломж олгодгоороо онцлог.
4. Хиймэл оюуны агент болон шийдэл хөгжүүлэлт
Дотоод процессыг автоматжуулах, хэрэглэгчийн үйлчилгээ, дата анализ, тайлан зэрэгт зориулсан захиалгат хиймэл оюуны агент, системүүдийг хөгжүүлж өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг 75051055 утас болон AI Academy вэб сайтад хандаж авна уу.


Сэтгэгдэл бичих

