Хиймэл оюуны инженер гэж хэн бэ?
Аливаа байгууллагын асуудлыг шийдэх хиймэл оюуны системийг зохион бүтээж, код бичих, сургах, сервер дээр байршуулах, ажиллагааг нь хянах, сайжруулах үүрэгтэй хиймэл оюуны инженер.
хиймэл оюуны инженер яг юу хийдэг вэ?
- Мэдээлэл цуглуулах, боловсруулах pipeline хийх
- Машин сургалтын/гүн сургалтын (ML/DL) загвар сонгох, турших, сайжруулах
- Тухайн загварыг веб/апп, дотоод системтэй холбож, бодит хэрэглээ болгох
- Сервер, cloud (AWS, GCP, Azure г.м.) дээр байршуулж, масштаблах
- Загварын гүйцэтгэл, алдаатай шийдвэрийг мониторинг хийж, сайжруулах
- Өгөгдлийн шинжээч, backend/frontend инженер, бүтээгдэхүүний менежерүүдтэй баг болж ажиллах

тэд дэлхийд хэрхэн үнэлэгддэг вэ?
2022 оны сүүлээс хойш LinkedIn дээр AI ур чадвар шаардсан ажлын зарууд 68 орчим хувиар өссөн. Зөвхөн 2024 онд л гэхэд тус платформ дээрх нийт ажлын зарын өсөлт ердөө 1.4 хувь байсан бол AI ур чадвар шаардсан зар 61 хувийн өсөлт үзүүлжээ. Энэ нь хиймэл оюун дээр суурилсан мэргэжил бусад мэргэжилтэй харьцуулахад хэд дахин хурдтай өсөж байгааг харуулж буй юм.
Lightcast-ийн датагаар generative AI ур чадвар шаардсан ажлын зар 2021 оны нэгдүгээр сард 55 байсан бол 2025 оны тавдугаар сар гэхэд бараг 10,000 хүрсэн байна.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ирээдүйн ажлын байрны тайланд дурдсанаар, судалгаанд оролцсон 803 компанийн 75-аас доошгүй хувь нь ирэх таван жилд том өгөгдөл, үүлэн тооцоолол, AI технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөж буй гэдгээ зарласан.
Алдаж үл болох тоонууд: Өндөр үнэлгээтэй байгаагийн учир
AI/ML ажлын зар 2024 онд 61 хувь өссөн ч мэргэжилтний тоо хангалтгүй, ойролцоогоор 50 хувийн ажлын байрны эрэлт байна гэж “Keller Executive Search”-ийн 2025 оны шинжилгээнд дурдсан.
PwC-ийн “AI Jobs Barometer”-оор AI-д хамгийн их өртөмтгий салбаруудад ажилчдын бүтээмж гурав дахин хурдан өссөн гэх дүгнэлт гарсан байна.
WEF-ийн “Future of Jobs” тайланд ирэх жилүүдэд бий болох шинэ ажлын байрны ихэнх нь дижитал, AI-тай холбоотой байх ба 2030 он хүртэл 170 сая шинэ ажлын байр бий болж, 92 сая ажлын байр устана. Зөрүүг нь тооцож үзвэл, цэвэр 78 гаруй сая ажлын байр шинээр бий болно гэж тооцоолсон байна.

хиймэл оюуны инженер болох боломж
Хиймэл оюуны боловсролыг түгээх чиглэлд тэргүүлэгч инновацлаг академи болох “AI Academy” ээлжит сургалт болох хиймэл оюуны инженер хөтөлбөрөө зарлаж, гурав дахь элсэлтээ авч эхэлсэн байна.
“Хиймэл оюуны инженер” хөтөлбөрөөр юу сурах вэ?
Товчхондоо, онол болон практикийн өргөн мэдлэг, бодит туршлагатай, чадварлаг машин сургалтын инженер бэлтгэх зорилготой энэхүү сургалт нь долоон сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд долоо хоногийн гурван өдөрт хичээллэх юм. Ташрамд дурдахад, олон улсад төдийгүй Монголд өндрөөр үнэлэгдэж буй хиймэл оюуны инженерийн мэргэжилтэн болохын тулд заавал бакалаврын боловсрол эзэмших шаардлагагүй болсон бөгөөд цалингийн үнэлэмж, ажлын байрны боломжууд нь цөм тухайн мэргэжилтний туршлагаас хамаардаг болсон. Иймд энэхүү хөтөлбөрийн явцад суралцагчдын хийх бүтээгдэхүүн, төсөл нь ихээхэн ач холбогдолтой билээ. Өмнөх хоёр удаагийн элсэлтийн сурагчид хиймэл оюунаар бүтээсэн ургийн мод, орон сууцны үнэ таамаглах модель зэргийг угсарсан байна.

Ямар хүмүүст тохирох вэ?
- Хиймэл оюуны чиглэлээр бүтэн цагаар ажиллах, технологийн компани байгуулах, дэлхийн топ компаниудад орж ажиллах зорилготой
- Карьераа өөрчлөхийг зорьж байгаа мэргэжилтнүүд
- 18 ба түүнээс дээш насны технологийн хорхойтнууд
Хичээл зүтгэлд тулгуурласан ажлын байр
Технологийн компануид AI Academy-ийн сайн төгсөгчид дундаас хиймэл оюуны мэргэжилтнээ ангуучилдаг. Гэхдээ түүнээс үл хамааран мэргэжил нь өөрөө эрэлт хэрэгцээ маш өндөр учраас хэрвээ чадвар, хичээл зүтгэлтэй л бол ажилд орох нь асуудал биш.
Ямар хүмүүсээс суралцах вэ?
Хиймэл оюуны инженер бэлтгэх тус сургалтад элссэнээр Солонгос, Японд хиймэл оюуны чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, тухайн улсдаа ажилласан туршлагатай багш нараас суралцах боломжтой. Мөн сургалтын хөтөлбөрийг нь Кэмбриджийн Их сургуулийн багш профессорууд оролцон боловсруулсан төдийгүй төгсөгчдөд олгох сертификат нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн.
Энд дарж хөтөлбөрт бүртгүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: AI Academy Asia (Facebook) | ai-academy.asia (Website)
Холбоо барих: 7505 1055

Сэтгэгдэл бичих

