Монголчууд бидний зан заншлаа сэргээж, төрөл садантайгаа уулзан тэмдэглэдэг Цагаан сар хаяанд иржээ. Цагаан сарын үеэр олон төрлийн урамшуулал зарлагддаг ба энэ дундаас бид U-Point-ийн “Алаг мэлхий” урамшууллыг онцлон танилцуулж байна. 

Товчхондоо, хэрэглэгч та U-Point-оо хэрэглэж цуглуулсан зоосоороо шагай орхиж, төрөл бүрийн бэлгүүд авахаас гадна Алаг мэлхийн хэсгүүдийг цуглуулж, том бэлгийн шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Том бэлэг гэдэгт  iPhone 16, Apple Watch, PlayStation 5, Dyson агаар цэвэршүүлэгч багтаж буй. 


Апп татах: iOS | Android

алаг мэлхийн тухай

Тал нутгийн нүүдэлчдийн тоглоом наадгай амьдарч буй орчин нөхцөлтэйгөө уялдан хөгжсөөр иржээ. Тэр дундаа бог малын шагай нүүдэлчдийн хувьд голлох тоглоомуудын нэг байв. Шагайгаар морь уралдуулах, дөрвөн бэрх орхих, шүүрэх, таах, алаг мэлхий өрөх зэрэг олон төрлөөр тоглож болдог.

Энэ дундаас Алаг мэлхий нь олон хүнийг хамруулж, 92 шагайгаар мэлхийн дүрс өрдгөөрөө онцлогтой. Энгийн үед өрдөг энэхүү Алаг мэлхий дээр 16 шагай нэмснээр Цагаан сарын битүүний орой тоглох 108 шагайтай, хүндэтгэлийн Алаг мэлхий үүснэ. Ийнхүү шоо хаян буусан нүдний тоогоор дүрэмд заасан хэсгээс шагай авах бөгөөд бүх шагай дуусах үед хамгийн олон шагайтай тоглогч ялдаг. Ялангуяа битүүний оройн энэ тоглоомд ялсан хүнийг шинэ гарч буй жилдээ аз хийморьтой байна гэж үздэг ажээ.


Алаг мэлхий нь хүүхэд, томчууд ялгаагүй хамтдаа тоглож болдог тул айл саахалтын холбоог сайжруулж, дулаан сайхан уур амьсгалыг төрүүлдэг. Түүнчлэн тодорхой заасан дүрэмтэй тул хүүхэд багачуудад сахилга бат суулгах, түүнчлэн ан амьтны эд эрхтнийг тогтоолгохын зэрэгцээ байгаль дэлхийн шүтэн барилдлагын суурь ойлголтыг олгодог байна.


яаж зоос цуглуулах вэ? 

Бүх зүйл цахимд шилжиж буй энэ үед мэдээж 108 шагай өрөөд тоглох боломж хомс. Хэдий тийм ч U-Point-ийн зүгээс Алаг мэлхийгээр дамжуулан нүүдэлчдийн ёс заншил, өв соёлыг сэргээн таниулж, өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү урамшууллыг зарлажээ.

Урамшуулалд оролцохын тулд юун түрүүнд та зоос цуглуулах хэрэгтэй. Энэхүү зоос нь зөвхөн урамшуулалд ашиглах боломжтой бөгөөд төгрөг рүү шилжүүлэх боломжгүй гэдгийг сануулъя.


Зоос цуглуулах аргууд:

1. U-Point-той байгууллагаар үйлчлүүлэн +50 оноотой худалдан авалт хийх бүрдээ 2,000 зоос авах
2. Онцгой хамтрагчаар үйлчлүүлэх, найзаа урих зэргээр даалгаврууд биелүүлэн 10,000-30,000 зоостой болох
3. Онцгой хуудаст байрших онцгой байгууллагуудын мэдээлэлтэй танилцаж тус бүр 10,000 зоос цуглуулах
4. Урамшууллын хуудсар зочлон өдөр бүр бонус зоос авах
5. Toki апп ашиглан төгрөгөөр хүссэн хэмжээний зоосоо худалдан авах


яаж бэлгээ авах вэ? 

Цуглуулсан зоосоороо шагай орхих тутамд төрөл бүрийн бэлгийн эзэн болно. Үүнд Алаг мэлхийн хэсгүүд ч бий. Нэг удаа орхиход 5,000 зоос шаардлагатай бөгөөд та хүссэн тоогоороо орхих боломжтой. Харин та шаардлагатай хэсгүүдийг цуглуулж, Алаг мэлхийг бүрэн өрсөн тохиолдолд том бэлгүүдийн тохиролд оролцох боломжтой болох бөгөөд том бэлгийн эздийг 2025 оны 3-р сарын 4-ний өдөр U-Point фэйсбүүк хуудсаар тодруулах гэнэ.


Сар шинэдээ сайхан шинэлээрэй.