Монголчууд эртнээс малынхаа сүү шимийг боловсруулж, тараг, аарц, ааруул, өрөм, ээзгий, айраг зэрэг олон төрлийн цагаан идээг хэрэглэж ирсэн ард түмэн билээ. Тиймдээ ч жилээс жилд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компаниуд хүчин чадлаа нэмэгдүүлж, илүү боловсронгуй, чанартай бүтээгдэхүүнүүдийг гаргахаар зорьж буй.
Тэгвэл салбартаа тэргүүлэгч АПУ Дэйри компани монгол малын шимт сүүг олон улсын стандартаар боловсруулах боломжтой цоо шинэ сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Уг үйлдвэр нь өдөрт 170 тонн сүү боловсруулах хүчин чадалтай ба үүнээс гадна 20 төрлийн шинэлэг бүтээгдэхүүн худалдаанд гаргаад байна.
АПУ ДЭЙРИ КОМПАНИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Тус компани нь АПУ компанийн хөрөнгө оруулалттайгаар 2006 онд үүсгэн байгуулагдаж байсан билээ. Тухайн үедээ “Цэвэр сүү” брэндийг анх үйлдвэрлэж, эх орныхоо өнцөг булан бүрд түгээж байв. Улмаар 2014 онд сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг Германы GEA компаниас бүрэн автоматжуулсан сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, чанар, стандартаа цоо шинэ түвшинд гаргаж байсан түүхтэй.
Түүнчлэн Европын холбооны сүү боловсруулах стандартад нийцсэн Шведийн Тетра Пак, Эколин, Элопак дүүргэх дэвшилтэт шугамуудыг суурилуулснаар, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаат чанартай сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Өдгөө “Сайн йогурт”, “Дээж”, “Mont-Yak” зэрэг 10 брэндийн 70 гаруй сүү сүүн бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Харин энэ удаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, олон улсын стандартад нийцсэн шинэ сүүний үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
ШИНЭХЭН ҮЙЛДВЭРИЙН ОНЦЛОГ

Уг үйлдвэрийг бүтээн байгуулахад дотоодын 101 гүйцэтгэгч компани, олон улсын 13 гүйцэтгэгч, 12 улсын инженер, мэргэжилтнүүд өнгөрсөн хоёр жил гарны хугацаанд энэхүү төсөл дээр хамтран ажиллажээ.
Төслийн хүрээнд Герман улсын GEA, Францын SERAC, БНСУ-ын Dong Yang, Германы Zentis зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтарч, Малайз, Индонез, Хятад, Итали, Энэтхэг, Франц, Тайван, Вьетнам, Герман, Польш, Солонгос болон Монгол Улсын инженер, мэргэжилтнүүд нэг баг болон ажилласныг онцлууштай.
Үйлдвэр ашиглалтад орсноор сүү боловсруулах хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн төдийгүй өдөрт 170 тонн хүртэл сүү боловсруулах боломжтой болжээ. Мөн тараг үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, гурван шинэ савлагааны шугамыг ашиглалтад оруулсан байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОХ ШИНЭЧЛЭЛ
Бүтээн байгуулалтын үр дүнд АПУ Дэйри компани эхний ээлжид 20 гаруй шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулаад байна. Үүнээс хэрэглэгчдийн анхаарлыг татаж буй гурван онцлох шинэчлэлийг дурдъя.
1. Аяган савлагаатай бүтээгдэхүүн
Сайн брэнд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг баяжуулж, савлагаагаа шинэчилжээ. Энэ нь хэрэглэхэд илүү хялбар болж байгаа төдийгүй илүү сонголттой болж байгаа юм.

2. PRO+ брэндийн шинэ амт
PRO+ брэнд нь хэрэглэгчдийн амт, хэрэглээний чиг хандлагад нийцүүлэн шинэлэг амт бүхий киви & гүзээлзгэнэ, шоколад & жүрж амттай йогуртуудыг танилцуулав. Үүнээс гадна амьд ашигтай бактери агуулсан пробиотик ундаа бүтээгдэхүүнүүдийг мөн зах зээлд нэвтрүүлжээ.

3. Baby Shark пробиотик ундаа
Хүүхдийн хэрэгцээнд зориулсан бас нэгэн шинэ бүтээгдэхүүн нь Baby Shark брэндийн пробиотик ундаа юм. Хоёр төрлийн амттай энэхүү ундаа нь гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих амьд ашигтай бактери агуулдгаараа онцлог. Ашигласан пробиотик нь олон улсад өргөн судлагдсан бөгөөд чанар, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан гэдгээрээ давуу талтай.

АПУ Дэйри компанийн энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй, Монгол хүүхэд багачууд, залуу үеийнхэндээ дэлхийн жишигт нийцсэн, эрүүл, чанартай хүнсийг эх орондоо үйлдвэрлэн хүргэх томоохон алхам болж буй. Тиймээс та бүхэн үндэсний үйлдвэрийнхээ шимт бүтээгдэхүүнийг сонгож, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Сэтгэгдэл бичих

