XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баяр хаяанд иржээ. Монголчууд бид уламжлал ёсоороо энэ өдрүүдэд ах дүү, садан төрөл, найз нөхөдтэйгөө золгож, амар мэндээ мэдэлцдэг билээ. Харин энэ үеэр ирэх зочид, гийчдээ хэрхэн гарыг нь цайлгах, ямар бэлэг барих вэ гэдэг айл бүрд тулгардаг томоохон асуудлын нэг биз ээ.
Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд хямд үнэтэй импортын бараа сонгох хандлага нэмэгдэж буй. Ялангуяа баярын өдрүүдэд импортоор бараа худалдан авах нь ихэссэн байна. Энэхүү үзэгдлийг сааруулж, мөнгөний урсгалыг эх орондоо үлдээх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой сар шинийн үзэсгэлэн худалдаанууд жил бүр зохион байгуулагддаг аж.
Ингээд энэ удаагийн нийтлэлээр үндэсний үйлдвэрлэлээ яагаад дэмжих ёстой шалтгааныг тайлбарлахын сацуу одоо болж буй томоохон цагаан сарын үзэсгэлэн худалдаануудын талаар танилцуулъя.
Монголчууд ба импортын бараа
2023 оны Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-оос гаргасан судалгаанд дурдсанаар сар шинийн баяраар монголчууд 1,2 их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг гэсэн тооцоо гарчээ. Гэвч үүний 46 хувь нь буюу 548 тэрбум төгрөг нь импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа юм.
Хэрэв энэхүү 548 тэрбум төгрөг дотоодын эдийн засагт эргэлдсэн бол нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт бодитой үр дүн авчрах боломжтой байв. Тухайлбал, уг хөрөнгөөр 50 гаруй сургууль, цэцэрлэг шинээр барих, 70-90 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг тоноглох, мөн 3,500-4,500 айл өрхийг орон сууцтай болгох хэмжээний бүтээн байгуулалт хийх нөөц бүрдэх байжээ.
Нөгөөтэйгүүр, дотоодын бүтээгдэхүүн худалдах бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж буй нь сайшаалтай.

Яагаад дотоодын бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй вэ?
Хэрэглэгчдийн дунд өнөөг хүртэл “импортын бүтээгдэхүүн л сайн” гэх ташаа ойлголт амь бөхтэй хэвээр байсаар л. Гэвч өнөөдөр манай үндэсний үйлдвэрлэгчид дэлхийн чанар, стандартыг мөрдөн ажиллаж, хэрэглэгчдэдээ дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг эх оронд нь үйлдвэрлэн хүргэсээр байгаа билээ. Тухайлбал, Сэнгүр, Алтан Говь, Нийслэл, Боргио зэрэг брэндүүдийг дэлхийд алдартай HEINEKEN компанийн өндөр стандартын дагуу, 100 жилийн түүхтэй АПУ компани үйлдвэрлэж байгаа нь үүний тод жишээ юм. Харин эсрэгээрээ дотоодын бүтээгдэхүүнээ олон улсад алдаршуулж, эрэлттэйгээр ажиллаж буй компаниуд ч бий.
Түүнчлэн дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авах нь улсын хөгжил, ирээдүйтэй салшгүй холбоотой. Дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авснаар бүтээгдэхүүнээ гаргаж буй бизнес эрхлэгчид тогтвортой орлоготой болж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинэ ажлын байр бий болгох боломжтой юм.
Үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн том цуглаан: сар шинийн үзэсгэлэн худалдаа

Жил бүрийн сар шинийн баярыг угтан нийслэлд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн тухайд Аса Арена, Go To Market, Хүннү Молл, Мишээл Экспо, Уранган Экспо гэсэн таван газарт үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ нь битүүний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Үзэсгэлэн худалдааг зорих шалтгаан
- Үйлдвэрийн үнэ: Үзэсгэлэнгээс та хүссэн бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямд, үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломжтой.
- Нэг дороос бүгдийг: Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулна. Үүнээс ноолууран эдлэл, гар урлал, хүнсний багц зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн нэг дороос худалдан авах боломжтой.
- Шинэ бүтээгдэхүүн: Үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгчид зах зээлд шинээр гаргаж буй бүтээгдэхүүнээ анх удаа танилцуулах нь элбэг. Ингэснээр хэрэглэгчид шинэхэн бүтээгдэхүүний дээжээс амтлах боломжтой болж байгаа юм.
Онцлох брэнд АПУ компани

100 гаруй жилийн түүхтэй, үндэсний ууган үйлдвэр АПУ компани энэ жилийн үзэсгэлэн худалдааны гол оролцогчдын нэг билээ. Тэд энэ жил “Хүнсний манлай үйлдвэр” гэгдэх “Суман гүн”-тэй хамтран цагаан сарын гурван төрлийн багцыг худалдаалж байгаа юм.
1. “Залуу гэр бүл” нь залуучууд болон шинэхэн гэр бүлүүдэд өв соёлоо тээн өвлүүлэх зорилготой багц.
2. “Өв соёл” нь ёс уламжлалаа хүндэтгэн дээдлэх зорилго бүхий багц
3. “Хийморь” нь гал морин жилийн ширээн дэх идээний өнгө төрхийг тодорхойлох гэсэн өөр өөрийн онцлогтой багцууд юм.
Түүнчлэн багц худалдан авсан хэрэглэгч бүрд олон олон хонжвортой сугалаанд оролцох эрхийг нэмж бэлэглэж байгаа аж.
Үзэсгэлэн худалдааны үргэлжлэх хугацаа
Аса Арена - 2026.01.16 - 2026.02.17
Go To Market - 2026.01.21 - 2026.02.17
Хүннү Молл - 2026.01.24 - 2026.02.16
Мишээл Экспо - 2026.01.26 - 2026.02.17
Уранган Экспо - 2026.02.01 - 2026.02.17

Хэрвээ та цагаан сарынхаа баярын бэлтгэлээ базааж амжаагүй бол үзэсгэлэн худалдааг зорьж, үндэсний үйлдвэрээ дэмжээрэй.

Сэтгэгдэл бичих

