2026 онд бид шинэ дүр төрхтэйгээр шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар олон жил босгосон дэд бүтцээ бүрэн хэмжээнд нь ажиллуулж эхэлсэн. Өнөөг хүртэл бид хөрөнгө оруулж, дэд бүтцээ босгож ирсэн бол үүнээс цаашид үр өгөөжөө авах, санхүүгийн хувьд бат бэх хөл дээрээ зогсоод зогсохгүй олон жилийн дараа бодит ашиг хүртэх боломжтой болж байна.

Хутагт овогтой Чулууны Ганхуяг

шинэ өнгө төрх

Ард Санхүүгийн Нэгдэл (ARD) нь 12 жилийн түүхэндээ анх удаа брэндийн өнгө төрхөө бүрэн шинэчилж, өсөлт хөгжлийнхөө дараагийн шинэ хуудсыг нээсэн билээ. Шинэ өнгө төрх нь Ардын ээлжит өсөлт хөгжлийн илэрхийлэл бөгөөд илүү ихийг Хүчтэй - Хамтдаа бүтээхийг билэгджээ.

Түмэн Ард - Түмэн Боломж

Санхүүгийн үйлчилгээг орон даяар хүртээмжтэй түгээх зорилгын хүрээнд Монголын өнцөг булан бүрд суугаа иргэдэд Монгол Шуудан - Ардын хамтарсан салбаруудаар дамжуулан илүү ойроос үйлчилгээ үзүүлэв. Уг аяллын хүрээнд Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай болон бусад аймгуудыг зорин очсон юм.

Олон улсын зах зээлд гарах гүүр

Олон улсын санхүүгийн салбарын томоохон тоглогч Phillip Capital-тай хамтран ажиллаж эхэлснээр Монголын харилцагчдад дэлхийн хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдэв.

Хамтын удирдлагын зарчим буюу засаглалын шинэ загвар

Хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэн ажилласнаар уламжлалт төвлөрсөн удирдлагын загвараас татгалзаж, илүү хамтын үйл ажиллагаанд тулгуурлан шийдвэр гаргах болов. Ингэснээр ил тод байдлыг чухалчилсан орчин үеийн загварчлал бүхий гүйцэтгэх удирдлагын багийн хэлбэрт шилжиж буй Монголын санхүүгийн салбарт анхдагч жишгийн нэг болсон юм.

Хөрөнгө Оруулалтын 7 Хоног 

Ард Санхүүгийн Нэгдэл болон бүрэлдэхүүнд багтдаг компаниуд Хөрөнгө Оруулалтын 7 хоногийн хүрээнд хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, харилцагчдадаа үүд хаалгаа нээж, угтан авав. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн компанийн тайлан бус нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх гол талбар болж ирсэн түүхтэй. Энэ ч утгаараа арга хэмжээний үеэр 8 нээлттэй компанийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурлыг танилцуулсан юм.

Ард Кредит ХК-ийн 15 жилийн ой тохиов

Ойн баярын хүрээнд олон урамшуулал зарлаж, харилцагчдаа баярлуулахаас гадна Монгол Улсад IDCXS:2022 буюу дижитал хэрэглэгчийн туршлагын стандартыг нэвтрүүлсэн цөөн байгууллагын нэг болов.

Санхүүгийн бүтээгдэхүүн дэх анхны AI шийдэл

Surfin AI компанитай хамтран Монголд анх удаа хиймэл оюуны шийдлийг санхүүгийн бүтээгдэхүүнд нэвтрүүлэхээр болов. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үзүүлж буй санхүүгийн үйлчилгээнүүдэд хиймэл оюуны шийдлүүдийг шингээхэд чиглэн ажиллана.

АвДар хэтэвч 2.0

Технологид суурилсан санхүүгийн харилцааг илүү амар бөгөөд боловсронгуй болгон хөгжүүлэх зорилготой АвДар хэтэвч нь шинэчлэн сайжруулсан 2.0 хувилбараа албан ёсоор нээв.

ARDX x CoinMarketCap

Ардкойны төрөлх бирж болох idax дэлхийн хамгийн том крипто мэдээллийн платформ CoinMarketCap (CMC)-д бүртгэгдэж, нийт 928 крипто биржээс 204-р байранд амжилттай эрэмбэлэгдэв.

Ногдол ашиг - DAXT

idax виртуал хөрөнгийн бирж нь 2025 оны цэвэр ашгаас нэгж DAXT-д ₮0.27 урамшуулал олгов.

Ногдол ашиг - MSE: AIC 

Ард Даатгал (MSE: AIC) 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮40 тооцон ₮1 тэрбумын ногдол ашиг хуваарилав.

Ногдол ашиг - MSE: ADB 

Ард Кредит (MSE: ADB) 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮3.04 тооцон ₮1.1 тэрбумын ногдол ашиг хуваарилав.

AIGroup x Хүннү Менежмент

Ард Инвестмент Групп нь Хүннү Менежмент ХК-д хөрөнгө оруулалт хийснээр эрчим хүчний хараат бус байдлыг хангах, үндэсний стратегийг дэмжих болон ард иргэд эрчим хүчний салбараас хувь хүртэх боломжийг бий болголоо.

 #БидИлүүБайжЧадна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монгол Улсын нийт 0-18 насны хүүхэд бүхэнд Ардын хувьцаа, ардкойн эзэмшүүлж, ирээдүйдээ итгэлтэй иргэдийг бий болгох #БидИлүүБайжЧадна аян АрдКидс хамтран ажиллав.

Ардын Альфа урамшууллын азтанууд тодров

Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан Ардын Альфа Урамшуулал 2025 хөтөлбөрийн азтануудад автомашин, мотоцикл, цаг болон ухаалаг гар утсыг гардуулан өгөв.

Технологийн шинэчлэл

e-KYC систем: Харилцагчийн хувийн мэдээллийг шинэчлэх, гар утасны дугаар солих, ПИН код сэргээх, и-мэйл хаяг өөрчлөх үйлдлүүдийг зайнаас шуурхай хийх боломж бүрдэв.

Corporate Gateway (CGW): Байгууллагын харилцагчид банкны үйлчилгээг өөрсдийн дотоод системтэй шууд холбож, дансны жагсаалт, үлдэгдэл, хуулгыг бодит цаг хугацаанд авдаг болов.

Дижитал үйлчилгээний портал: Харилцагчид зайнаас, гар ажиллагаагүйгээр тодорхойлолт баталгаажуулах, зээлийн хүсэлт илгээх (автомашин, мотоциклийн зээл) боломжтой болсон.

Хөгжүүлэгчийн портал: Технологийн түншүүдэд зориулсан туршилтын орчин (Sandbox), техникийн баримт бичиг болон API интеграцын нэгдсэн систем нэвтэрлээ.

Картын удирдлагын систем: Өмнө нь дуудлагын төвөөр дамжин 1-2 хоног хүлээдэг байсан карт дахин захиалах, ПИН код сэргээх, шинэ картын хүсэлт, төлөв өөрчлөх үйлдлүүдийг харилцагчид Ард Аппаараа шууд, бие даан гүйцэтгэдэг болов.

Номадик Ард Рэйсинг баг мэндлэв

Монголын Автомашин, Мотоциклын Спортын Холбоо (МАМСХ)-той хамтын ажиллагаа эхлүүлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсаар буй өндөр зэрэглэлийн тамирчид болох МУГТ Э.Халиунболд тэргүүтэй Номадик Ард Рэйсинг мотокроссын мэргэжлийн баг бүрдүүлэв.

Х Групп нэгдэж, мотокроссын баг дэмжих болов

Мотоспортын тогтвортой хөгжлийг дэмжих, залуу тамирчдын ур чадвар, өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд гаргахад X Группын бүрэлдэхүүнд багтдаг idax болон UBX биржүүд хамтран дэмжлэг үзүүлж эхлэв.