Хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн чухал хөдөлгүүр нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Харин тэдний толгойг гашилгасан асуудал бол санхүүжилт. Гайхалтай бизнесийн санаатай ч түүнийгээ ажил хэрэг болгох анхны хөрөнгө оруулалт, түүхий эд, бараа материал, тоног төхөөрөмжөө санхүүжүүлэх нь бизнесийн эрхлэгчдийн хувьд том бэрхшээл болох нь түгээмэл. Бид энэ нийтлэлдээ жижиг, дунд бизнесийн зээлийн талаар онцолж байна. 


Эдийн засгийн өсөлтийн эсрэг санхүүжилт 

2030 он гэхэд 600 сая ажлын байрны хэрэгцээ шаардлага бий болно гэж Дэлхийн Банк тооцоолоод буй. Дэлхийн бүх бизнесийн байгууллагуудын 90 хувийг жижиг, дунд бизнес (ЖДБ) эрхлэгчид бүрдүүлдэг ба хөгжиж буй орнууд дахь 10 шинэ ажлын байрны долоо нь тус секторт бий болдог аж. Уг салбарыг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт хурдасч, ажлын байр нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтойг батлан харуулсан жишээнүүдийг танилцуулъя.

Энэтхэг улсад санхүүжилт авах боломж хамгийн бага гэгдэх старт-апууд, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн секторын компаниудад зориулан нийт 500 сая ам.долларын зээлийн шугамын санхүүжилтийг уламжлалт бус, уян хатан нөхцөлтэй олгосноор бага орлоготой бүсүүдийн бичил бизнес эрхлэгчдэд хүрч чаджээ. Үүнтэй төстэй Йордан улсад хэрэгжсэн жижиг, дунд бизнесийн 120 сая ам.долларын зээлийн шугамын санхүүжилтийн үр дүнд 11,000 гаруй бизнес санхүүжилт авч, 7600 гаруй ажлын байр шинээр бий болсон аж.



Марокко улсад бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын үйлчилгээг өргөжүүлснээр 2011 оноос хойш 50,000 компани өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүжилтийг авч, бизнесийн бичил зээлийн тоо 88 хувиар, зээлийн дүн 18 хувиар өсөж, нийт олгосон зээл 3.28 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Түүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй санхүүжилтийн асуудлыг Этиоп улсад хэрэгжсэн төсөл шийдэж чаджээ. Ингэхдээ тухайн эмэгтэйчүүдэд бизнесийн зээл олгохоос гадна тэднийг инновац, бизнесийн сургалтад хамруулсан аж. Үр дүнд нь санхүүжилт авсан компаниудын жилийн ашиг 40 гаруй хувиар өсөж, ажлын байр 56 хувиар нэмэгджээ.

Харамсалтай нь хөгжил дэвшлийн томоохон хэсгийг нуруун дээрээ авч явдаг эдгээр бизнесүүд жил бүр 5.2 их наядын санхүүжилтийн дутагдалтай байсаар буй.

бизнесийн зээлийн шинэ шийдэл 

Ихэнх жижиг дунд бизнесийг санхүүжүүлэх зээлийн дүн бага, хугацаа богино, хүү өндөр байдаг талтай. Цаашлаад дансны орлого, бараа материал зэрэг хөдлөх хөрөнгө дээр нэмээд үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлага ч гарах нь бий.

Тэгвэл жижиг дунд бизнес эрхлэгч нарын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр банк, санхүүгийн салбарт 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Ариг Банк” уян хатан нөхцөл бүхий бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлжээ.



Тус зээл нь ижил төрлийн зээлүүд дундаа хамгийн бага хүүтэй (сарын 1.35-1.7 хувь) бөгөөд зээлийн барьцаанд автомашин барьцаалах боломжтой гэдгээрээ нэн онцлог. Бизнесийн бичил зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг ба хамгийн уртдаа 36 сарын хугацаатай байх аж.

"Ариг Банк" нь энэхүү бизнесийн бичил зээлээс гадна иргэдийн болон байгууллагад зориулсан бүх төрлийн зээлүүдийг санал болгож байгаа гэдгийг дурдъя. Мэдээж зээл хүсэгчид нь зээлдэгчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх ёстойг анхаарах хэрэгтэй.

Зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.