Орой нь ядарч очоод нам унтсан эсвэл ажлаа хийгээд цурам ч хийгээгүй өглөө хоёр аль аль нь ялгаагүй эрч хүчгүй байдаг уу? Эрч хүчээ нөхөх зорилгоор энергийн ундаа, кофег аяга аягаар нь ууж өдрийг аргацааж байна уу? Сүүлдээ хэчнээн их кофе уусан эрч хүч нөхөгдөхгүй, илүү их каффеинтай, илүү хүчтэй сэргээх сонголтууд хайж эхэлсэн байх вий. Дэлхий дахинд энергийн ундаа, сэргээх бэлдмэлүүдийн бүтээгдэхүүн урьд өмнөхөөсөө илүү олширсон ч нойргүйдэл, ядаргаа бараг хүн болгоны асуудал байсан хэвээр. 

Гэхдээ биеийн эрч хүчийг маш ухаалгаар удирдах хэрэгтэйг санууштай. Эрч хүч нь эсийн дотор үүсдэг бодисын солилцооны үр дүн бөгөөд энэ үйл явцад шим тэжээл, фермент, зохицуулалт хэрэгтэй. Хэрэв энэ системийг хэт өдөөвөл богино хугацаанд эрч хүчтэй болчихсон мэт санагдавч урт хугацаандаа эсрэгээрээ улам эрч хүчгүй болж ядаргаанд орох эрсдэлтэй. 

 Хэт хурдан, хэт их энерги

Дэлхий даяар насанд хүрэгчдийн 80 гаруй хувь нь өдөр тутам каффеин хэрэглэдэг гэсэн тоо баримт ч бий. Үүнээс хэдхэн балгаад л нойр сэргээх, анхаарал төвлөрүүлэх зүйл хайдаг хүмүүс бишгүй олон. Энэ нь ч олон арван жилийн турш энэ төрлийн бүтээгдэхүүний найрлага, хэрэглээний хэв маягийг тодорхойлж иржээ. Гэхдээ хүний бие махбод ийм хурдтай ажилладаггүй.

Ихэнх энергийн ундаа мэдрэлийн системийг шууд өдөөдөг бодис буюу каффеинд тулгуурладаг. Каффеин нь эрч хүчийг “үүсгэдэг” биш, харин тархинд ядарсан хэмээх дохиог дамжуулдаг аденозин хэмээх бодисын үйл ажиллагааг түр саатуулдаг нэгдэл.

Асар хурдтай өөрчлөгдөж буй нийгэмд ажиллаж, амьдарч байгаа бид каффеинийг хаа нэг байна уу, өдөр тутамдаа байна уу, хэрэглэж л таарна. Гэхдээ хэрхэн, яаж хэрэглэхээ ойлгочихвол энергиэ ухаалгаар удирдах боломжтой.

Эх сурвалж: The New York Times

Таурин: Сэргээгч биш, зохицуулагч

Таурин гэх бодис олон энергийн ундаанд ордог. Үүнээс нь болоод ч тэр үү тауриныг каффеиний төрлийн сэргээгч бодис гэж буруу ойлгох нь элбэг. Гэвч шинжлэх ухааны үүднээс авч үзвэл таурин нь сэргээгч биш, харин зохицуулагч үүрэгтэй амин хүчил төст бодис юм.

Таурин нь хүний биед байгалиас байдаг бөгөөд тархи, булчин, нүд зэрэг эдүүдэд их хэмжээгээр агуулагддаг. Энэ бодис эсийн кальцийн солилцоо, эсийн мембраны тогтвортой байдлыг хадгалахад оролцдог. Тауриний талаарх бас нэгэн ташаа ойлголт бол их хэмжээгээр хэрэглэх тусам илүү үр дүнтэй гэх ойлголт. Үнэндээ таурин нь биед хангалттай хэмжээнд байхдаа л үүргээ гүйцэтгэж чаддаг бөгөөд түүнээсээ ихсэлээ гээд илүү сайн ажиллахгүй.

Тауринийг бодисын солилцооны “менежер” гэж зүйрлэж болно. Өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй ч бүх процесс хэвийн явагдахад шаардлагатай орчныг бүрдүүлдэг. Ийм учраас таурин нь эрч хүчийг огцом нэмэх бус, тогтвортой байлгахад тустай аж.

Эх сурвалж: The New York Times

Bacchus-Flavored Jelly

Шим тэжээл, эмийн шинжлэх ухаанд нэг үндсэн зарчим бий. Энэ нь тун болон ямар замаар эсэд тухайн үйлчлэгч бодис ажиллахыг илэрхийлэх “тээвэрлэлт” чухал гэх ойлголт. Эрч хүч ч мөн үүнтэй адил. Хэт их, хэт хурдан эрч хүчийг нэмбэл ашиг гэхээсээ илүү ачаалал болдог.

В бүлгийн витаминууд нь хоолноос авсан нүүрс ус, өөх тосыг эрч хүч болгон хувиргахад зайлшгүй хэрэгтэй амин дэм. В1, В2, В6, ниацин нь ферментийн үйл ажиллагаанд оролцож, энерги үүсэхэд тусалдаг. Эдгээр витамин дутагдвал хүн хангалттай калори авч байгаа ч ядарсан хэвээр байна гэсэн үг.

Мөн эсэд ямар төлөвт, хэрхэн очиж үйлчилж буйгаараа ялгаатай нөлөө үзүүлдэг. Шингэн энергийн ундааг уухад идэвхтэй бодисууд богино хугацаанд их хэмжээгээр шимэгддэг. Харин жели, гель хэлбэрийн бүтээгдэхүүн биед илүү удаан шимэгдэж, энергийг бага багаар нэмдэг гэнэ.

Bacchus-Flavored Jelly

Энэ чиг хандлагын нэг жишээ нь Dong-A компанийн Bacchus-ийн амттай энергийн жели юм. Энэхүү бүтээгдэхүүн нь нэг удаагийн хэрэглээнд 1000 мг таурин, В1, В2, В6 витамин болон ниацинийг агуулсан бөгөөд жели хэлбэрээр савлагдсан.

Зарим судалгаанууд бидний ууж заншсан энергийн ундаа богино хугацаанд зүрх судасны системд ачаалал үүсгэж болохыг нотолсон байдаг. Иймээс эрч хүчээ зөвөөр, бага багаар, зөв найрлагатай, ухаалгаар бий болгох нь эл эрсдэлийг бууруулах нэг арга.

Мэдээж ямар ч бүтээгдэхүүн нойр, хооллолт, амралтыг орлож чадахгүй. Гэхдээ амьдралд ядрах, нойргүйдэх, нэг л хүнд өдрийг ард гарахаас өөр аргагүй өдрүүд олон. Тэр үедээ өндөр тунтай каффеин бус илүү эрүүл сонголтыг хийгээрэй.