Бидний өдөр тутмын ажилд и-мэйл бичих, оюутан залууст хичээлийн ажил боловсруулах, албан бичиг хөтлөхөөс эхлээд монгол хэлээр бичвэр бэлтгэх хэрэгцээ байнга тулгардаг. Гэхдээ зөв бичгийн дүрмийн алдаа шалгах, кирилл үсгийг уламжлалт монгол бичигт хөрвүүлэх зэрэг ажлыг хялбарчлах дижитал хэрэгслүүд олон бий. Тэдний дундаас хамгийн найдвартай, хүртээмжтэй нь Болорсофт ХХК-ийн Болор Дуран болон КИМО онлайн үйлчилгээ билээ. Эдгээр хэрэгcлийг ашиглан бичвэрээ хянаж, кирилл болон монгол бичгийн хооронд хөрвүүлэлт хийх боломжтой.

Алдаандаа биш, агуулгадаа анхаарлаа хандуулаарай

Бичвэрийн утга санаа хэчнээн сайн байсан ч үг үсгийн болон дүрмийн алдаа нь уншигчид хэр үр дүнтэй хүрэхэд нөлөөлөх эрсдэлтэй. Ялангуяа сэтгүүлч, оюутан, багш, албан бичиг боловсруулдаг ажилтнуудын хувьд бичвэрээ нягтлах нь ажлын чухал хэсэг.

Энэ хэрэгцээнд зориулсан Болор Дуран нь монгол хэлээр бичсэн текстийн үг үсэг, дүрмийн алдааг хянаж, зөв хувилбарыг санал болгодог онлайн хэрэгсэл. Хэрэглэгчид spellcheck.mn сайтаар дамжуулан уг үйлчилгээг ашиглах боломжтой.

Болор Дуран нь 150 сая үүсмэл үгийн сантай бөгөөд монгол хэлний зөв бичих дүрэмд тулгуурлан алдаатай бичвэрээ хянах боломжтой. Мөн уг бүтээгдэхүүн нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр баталгаажсан байна.

Хэрэв үйлчилгээг удаан хугацаанд тэмдэгтийн хязгааргүй ашиглахыг хүсвэл Болор Дурангийн онлайн гурван сарын эрхийг 11-р сарын 21 хүртэл зөвхөн Голомт банкны SocialPay-ээр төлөөд 40 хувийн хөнгөлөлт эдлээрэй.

Хэрхэн худалдан авах вэ?

  • 1. Spellcheck.mn сайтад нэвтэрнэ.
  • 2. Болор Дурангийн 3 сарын эрхийг сонгоно.
  • 3. SocialPay-ээр авах тов дээр дарж 9,000₮ төлнө.
  • 4. Төлбөр баталгаажмагц эрх идэвхэжнэ.

Монгол бичгээ моодонд оруулъя

Монгол бичгийг цахим орчинд ашиглах, хичээл сургалтын материал бэлтгэх, бичвэрийг өөр бичгийн системд хөрвүүлэх шаардлага гардаг шүү дээ. Энэ үед текстийг гараар дахин бичихийн оронд хөрвүүлэгч хэрэгсэл ашиглаж болно. КИМО бол кирилл болон уламжлалт монгол бичгийн хооронд хөрвүүлэлт хийх зориулалттай онлайн үйлчилгээ юм. kimo.mngl.net сайтаар дамжуулан кирилл текстийг монгол бичигт, мөн монгол бичгээрх текстийг кириллд хөрвүүлэх боломжтой.

КИМО багцын давуу талууд:

  • Хязгааргүй хөрвүүлэлт: текстийн хэмжээ, тоонд хязгааргүйгээр хөрвүүлнэ.
  • PDF болон DOCX файлаар татах: хөрвүүлсэн материалаа файл болгон татаж авна.
  • Уян хатан хугацаа: 1 сар эсвэл 3 сараар идэвхжүүлнэ.
  • 2 төхөөрөмжид зэрэг ашиглах: өөрийн хэрэгцээнд тохируулан хоёр төхөөрөмж дээр ашиглана.

Үүнээс гадна КИМО нь

  • Classical Mongolian Dashtseden
  • Mongolian Script
  • Mongolian System фонтуудыг дэмждэг.

КИМО-ийн онлайн хязгааргүй багцын үнэ:

  • 1 сарын онлайн хязгааргүй хөрвүүлэх эрх 9,000₮
  • 3 сарын онлайн хязгааргүй хөрвүүлэх эрх 24,000₮