"Робот таны ажлын байрыг булаана гэж санаа зовох хэрэггүй. Харин хиймэл оюуныг танаас илүү сайн эзэмшсэн хүмүүс л таны байр сууринд аюул учруулна гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй."


Өдгөө 5.2 их наяд долларын үнэлгээтэй Nvidia компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг яг жилийн өмнөх "Milken Institute"-ийн Global Conference 2025 арга хэмжээний үеэр ийн хэлжээ. Үүнтэй ижил төсөөтэй үзэл санааг технологийн салбарын томчууд бүгд л хэлж буй.

Тэгэхээр эндээс нэг зүйлийг дүгнэн ойлгох ёстой. Бид “Хиймэл оюун” гэгч гайхлаас ангид аж төрөх цаг нэгэнт үгүй болжээ. 

ХИЙМЭЛ ОЮУН ГЭХЭЭР ТАНЫ САНААНД ЮУ БУУЖ БАЙНА?

Сүүлийн нэг жилийг эргэн харахад бид ChatGPT-ээс мэдэхгүй зүйлээ асууж, Gemini-аар и-мэйл, бичвэрээ засуулж, Claude-оор урт тайлан хураангуйлж сурсаар нэг л мэдэхэд Generative AI буюу Бүтээлч хиймэл оюунтай тун дотно нөхөд болжээ. Тиймдээ ч хиймэл оюун гэхээр таны толгойд дээрх үйлдлүүд хөврөн байгаа нь мэдээж.

Байгууллага, компаниудын хувьд ч өдөр тутмын бүтээмж өсөх, шийдвэр гаргалт хурдсах гэх мэтээр олон эерэг өөрчлөлтийг AI хэрэгслүүд авчирч буй. Гэвч өнөөдөр бидний хиймэл оюун гэж нэрлээд байгаа зүйл бол ердөө мөсөн уулын орой төдий. Өдийг хүртэл ашиглаж хэвшсэн эдгээр чатбот нь үндсэндээ таны заавраар хөдөлдөг "идэвхгүй туслахууд" (Passive assistants) бөгөөд яг одоо технологийн ертөнцийг шуугиулж буй дараагийн том давалгаа нь Agentic AI буюу Хиймэл оюунт агент юм.



ЯЛГАА НЬ ЮУ ВЭ?

Маш энгийн. Generative AI танд бялуу яаж хийх жорыг бичиж өгдөг бол, Agentic AI нь таны өмнөөс дэлгүүр хэсэж, орцыг нь цуглуулаад зогсохгүй гал тогоонд бялууг тань хийж бэлтгэх чадвартай. Өөрөөр хэлбэл, бие даан шийдвэр гаргаж, бусад програм хангамжтай харилцан, өгөгдсөн зорилгыг дуустал нь гүйцэтгэдэг бие даасан ажилтан гэсэн үг.

Бага зэргийн технологийн талаас нь тайлбарлавал, Generative AI нь таны асуултад хариулж, шинэ контент үүсгэдэг их хэлний загвар (LLM) юм. Түүнд логик бий, гэвч "гар, хөл" байхгүй. Тэгэхээр Generative AI-ийг зөвхөн мэдээлэл хадгалсан ухаалаг тархи гэж үзвэл, Agentic AI нь тэрхүү тархинд гар, хөл залгаж, бусад програм хангамжуудыг бие даан удирдах дижитал бие олгосон систем юм.

Түүний чадвар үндсэн гурван чадамжаар тодорхойлогдоно.

Төлөвлөлт: Тэрээр өгөгдсөн нэг том зорилгыг жижиг хэсгүүдэд хуваан, ямар дарааллаар гүйцэтгэх вэ гэдгийг өөрөө тооцоолно.

Хэрэгсэл ашиглах: Улмаар таны и-мэйлийг нээж, хуанли дээр тэмдэглэгээ хийж, санхүүгийн програм руу өгөгдөл шилжүүлэх зэргээр бусад програм хангамжууд дээр ажиллаж чадна.

Эргэцүүлэл: Хэрэв хийж буй үйлдэл нь алдаатай бол түүнийгээ өөрөө засаж, дараагийн оновчтой алхмыг бие даан хайдаг.



БОДИТ ҮР ДҮН ЯАЖ ГАРНА ГЭЖ?

Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ үйлчилгээ үзүүлдэг Capgemini-ийн 2025 оны судалгаанд, дэлхийн нийт компаниудын 35 хувь нь Agentic AI-ийг үйл ажиллагаандаа хэдийн нэвтрүүлээд эхэлжээ. Тэд хүн, хиймэл оюунт агент хоёр мөр зэрэгцэн ажилладаг "Hybrid Workforce" буюу холимог ажиллах хүчний загвар руу шилжсээр байгаа юм. Харин энэ онд дээрх үзүүлэлт 44 хувьд хүрч, байгууллагууд зөвхөн AI ашигладаг биш, бүхэлдээ AI-д суурилсан бүтэц рүү хошуурна гэсэн төлөвтэй байна.

Эсрэгээрээ энэхүү хурдыг гүйцэж, шинэ үеийн ажиллах хүчний загварт дасан зохицож чадахгүй байгууллагууд ойрын жилүүдэд зөвхөн бүтээмжээр хоцроод зогсохгүй, инновац болон шийдвэр гаргалтын хурдаараа "тоглоомоос гарах" бодит эрсдэлтэй нүүр тулж байгаа аж. Товчхондоо, өнөөдөр AI-ийг нэвтрүүлэх эсэх нь сонголт биш, харин өрсөлдөөнд тэсэж үлдэх хамгийн чухал шалгуур болсон гэсэн үг.

Үүгээр ч зогсохгүй Хиймэл оюунт агентуудыг удирдах, сургах, хөгжүүлэхтэй холбоотой шинэ төрлийн ажлын байр, мэргэжлийн чиглэлүүд бий болж эхэлж байгаа ба энэ нь хүний нөөцийн менежментийн шинэ үеийг тодорхойлж буй.



ТЭГВЭЛ ХААНААС НЬ ЭХЛЭХ ВЭ?

Хиймэл оюунт агентуудын эрин үе биднээс "яаж" гэдэг асуултаас илүү "юуг, ямар зорилгоор" гэдгийг тодорхойлж чаддаг стратегийн сэтгэлгээг шаардаж байна. Технологийн энэхүү хурдтай хувьсалд хөл алдахгүй байх, байгууллагадаа бодитоор "Boost" хийх арга замыг хайж буй хэн бүхэнд нэгэн сонирхолтой мэдээ дуулгая.

MLC Business School болон Digital Works компани хамтран “Boost With AI” үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа ба энэ жилийн арга хэмжээ маш тодорхой, маш чухал нэгэн сэдвийн дор өрнөнө. Энэ бол “Agentic Workforce”.



Арга хэмжээнээс та юу хүлээх вэ?

  • Монголын тэргүүлэгч байгууллагуудын гүйцэтгэх удирдлагууд (CEO), Технологи хариуцсан захирлууд (CIO) цуглаж, байгууллагаа яаж "AI-First" болон "Agentic Organization" болгон өөрчлөх талаар туршлагаа хуваалцана.
  • Хиймэл оюунт агентуудыг ажиллах хүчиндээ хэрхэн нэгтгэсэн, үр дүн нь ямар байсан талаарх дотоодын болон олон улсын бодит жишээнүүдийг танилцуулна.
  • Технологи, инновац, хүний нөөцийн чиглэлээр ажилладаг 350 гаруй шийдвэр гаргагч, мэргэжилтнүүдтэй уулзаж, шинэ эриний ажиллах хүчний загварын талаар санал солилцох боломжтой.

Арга хэмжээнд урьдчилан бүртгүүлж, тасалбар авах
Хэзээ: 2026.05.26
Хаана: Khan Bank Theater

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай