Технологийн салбарт, тэр дундаа камер, принтерийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан брэнд бол яах аргагүй Canon билээ. Гэвч бидний сайн мэдэх эдгээр бүтээгдэхүүний цаана олон жилийн турш тус брэндийн үйл ажиллагааг чиглүүлж ирсэн нэгэн философи бий. Энэ бол Kyosei.
Тэгвэл Canon брэнд өөрсдийн үндсэн философи болох Kyosei-гийн үзэл санааг таниулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Япон Фестиваль Монголд 2026”-д оролцжээ.
Kyosei гэж чухам юу вэ? Тус брэндийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Энэ талаар Canon брэндийн Зүүн Азийн бүс нутгийн байгууллагын стратеги, харилцаа хариуцсан дэд захиралтай ярилцсаныг нь хүлээн авна уу. Эдгээр агуулгаас гадна ирээдүйн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдлын тухай ч мөн дурдсан тул нийтлэлээ дуустал саатаарай.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: CANON БРЭНДИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Дэлхийн оптик, дүрслэх технологийн салбарын томоохон тоглогч Canon брэнд 1937 онд Японы Токио хотод “Precision Optical Instruments Laboratory” үүсгэн байгуулагджээ. Тухайн үедээ залуу инженер, бизнес эрхлэгчид Японд үйлдвэрлэсэн камер, оптик бүтээгдэхүүнийг дэлхийн түвшинд хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Тус компани анхны 35 мм-ийн камерын загвараа бүтээхдээ Буддын шашны нигүүлслийн бурхны нэр болох Kwanon хэмээн нэрлэж байжээ. Хожим нь дэлхийн зах зээлд илүү хүлээн зөвшөөрөгдөхүйц, орчин үеийн болгон өөрчилж Canon болгосон гэдэг. Өдгөө бид тус брэндийг дэлхийн өнцөг булан бүрд хэрэглэгчдийн хэрэглэдэг алдартай камер, фото аппарат, өнгөт болон хар цагаан принтер, сканнер, хувилагч төхөөрөмжүүд төдийгүй оптик болон дүрслэх технологийн хамгийн найдвартай, чанартай бүтээгдэхүүнүүдээр нь сайн мэдэх билээ.
KYOSEI ГЭЖ ЮУ ВЭ?

“Kyosei” гэдэг нь япон үг бөгөөд ерөнхийдөө “Бүгдээрээ хамтдаа амьдарч, нийтийн сайн сайхны төлөө зүтгэх” гэсэн утгатай ба хүн бүрийн үзэл бодол, амьдралын хэв маяг, соёл өөр байж болох ч бие биеэ ойлгож, хүндэтгэн, нэг нэгэндээ эергээр нөлөөлж амьдрахыг энэ ойлголтоор илэрхийлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “Kyosei” нь бие биеэ ойлгож, хүндэтгэн, хамтдаа хөгжиж, илүү сайхан ирээдүйг бүтээх тухай ойлголт гэж хэлж болно.
CANON ЯАГААД “KYOSEI”-Г СОНГОВ?

“Kyosei гэдэг нь хувь хүн, нийгэм, байгаль орчин гээд бүгд хоорондоо ялгаатай ч бие биеэ хүндэлж, ойлголцож, хамтдаа амьдрах тухай ойлголт. Улс орон, үндэс угсаа, нийгмийн байр суурь ямар ч байсан нэг нэгнээ хүндэлж, хамтран ажиллах нь чухал гэсэн санаа.
Canon-ийн хувьд Kyosei философийг 1988 онд албан ёсоор үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм билээ. Тухайн үед Canon дэлхийн хэмжээний компани болж хөгжих зорилт тавьж байсан юм. Гэхдээ зөвхөн бизнесээ томруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэхээс илүүтэйгээр нийгэм, байгаль орчин, хүмүүсийн сайн сайхантай хамт хөгжих нь чухал гэж үздэг байв. Тиймээс Kyosei-г компанийнхаа үйл ажиллагааны үндсэн философи болгож, өнөөдрийг хүртэл энэ зарчмаа баримталсаар явна.
Өнөөдрийн энэхүү фестиваль дээр бид философийнхоо үнэ цэнийг таниулах зорилгоор оролцож байна. Биднээс гадна хүн бүр үүний тухай мэдэх хэрэгтэй санагддаг юм. Яагаад нэгнээ хайрлах, бие биедээ хүндэтгэлтэй хандах, хамтдаа хөгжих нь чухал гэдгийг ойлгох болно."
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

“Сүүлийн жилүүдэд хүмүүс камер илүү их ашиглах болжээ. Тэр дундаа залуучууд. Одоогоос хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан хуучны камеруудыг сонирхох, авч хэрэглэж байгаа залуус олон болсон байна. Тухайн үеийн зургийн өнгө, мэдрэмж нь өөр байдаг болохоор сонирхлыг нь татдаг байх. Ерөнхийдөө камерын хэрэглээ залуучуудын дунд эргээд моодонд орж байна гэж харж байгаа.
Монгол Улсын хүн амын дийлэнх нь залуучууд байдаг болохоор бидний хувьд маш сонирхолтой бүсүүдийн нэг. Залуучуудтай эртнээс харилцаа үүсгэж, тэдний амьдралын чухал мөчүүдэд хамт байж, олон сайхан дурсамжийг нь бүтээлцэж чадвал цаашдаа насан туршийн хэрэглэгч, найдвартай түнш нь болж чадна гэж хардаг юм.”
ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

“Бид ирээдүйд энгийн зураг авдаг камер үйлдвэрлэхээс илүүтэйгээр орчин үеийн контент бүтээгчдийн хэрэгцээнд нийцсэн, илүү авсаархан хэр нь өндөр үзүүлэлттэй видео камеруудыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.
Мөн хэрэглэгчдийнхээ санал, хүсэлтийг сонсож, бүтээгдэхүүндээ аль болох хурдан тусгахыг зорьж байна. Принтерийн хувьд ч мөн өндөр чанартай зураг хэвлэх бүтээгдэхүүнүүдээ цаашид хөгжүүлнэ. Мөн Монгол шиг залуучууд олонтой, идэвхтэй зах зээлд залуучуудтайгаа эртнээс ойр байж, тэдэнтэй хамтдаа дурсамж бүтээж, цаашдаа удаан хугацаанд хамт байхыг хүсэж байна даа.
Ташрамд дурдахад Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютерээр ITZone ажиллаж байна. Дэлхийн жишигт нийцсэн технологийн дэвшил, үнэт зүйлсийг монгол хэрэглэгчдэдээ албан ёсоор хүргэж байгаа тус хамт олондоо талархал илэрхийлье.”
ОНЦЛОХ МӨЧҮҮД




Canon брэндийн бүтээгдэхүүнийг ITStore.mn-с аваарай
Сэтгэгдэл бичих

