Хүүхэд тань нэг л өдөр ямар дугуйланд явах хүсэлтэй болж, эсвэл төрсөн өдрөөрөө тусгай бэлэг авах гээд төрөл бүрийн хэрэгцээ, шаардлага тавиад эхэлсэн үү? Хүүхэд ингэж өөрийн хүссэн зүйлээ илэрхийлж эхлэх үед нь мөнгөтэй харьцаж сургах нь зүйтэй. Тиймээс "Эртхэн данс нээгээд бага ч болов хуримтлуулж байх минь яав даа" гэж халаглаж суухгүйн тулд хүүхдэдээ зориулан яг одоо хадгаламжийн данс нээгээрэй. Хүүхдэдээ мөнгө олох, зөв зохистой зарцуулах, хадгалахын ач холбогдлыг багаас нь таниулах нь насанд хүрэх үедээ санхүүгээ өөрөө итгэлтэй удирдахад тусалдаг. Харин хадгаламжийн дансаа сонгохдоо юунд анхаарах хэрэгтэйг уг нийтлэлээс мэдээрэй.
Хүүхдийн хадгаламжийн дансны үндсэн төрөл
Хүүхдэд зориулсан данс нээх үед эцэг эх эсвэл асран хамгаалагчид үндсэн хоёр төрлөөс сонгох боломжтой бөгөөд ихэнх банк доорх хоёр сонголтыг харилцагчдадаа санал болгодог билээ.
Итгэмжлэгдсэн данс
Энэ нь хүүхдийг хууль ёсны дагуу насанд хүрэх хүртэл асран хамгаалагч нь нээж, тэдний өмнөөс удирддаг данс гэсэн үг. Уг данс дахь хөрөнгө нь хүүхдийн өмч байх боловч зөвхөн эцэг эх, асран хамгаалагч нь л удирдах эрхтэй байдаг.
Хүүхдийн хамтарсан хадгаламж
Эцэг эх эсвэл асран хамгаалагч болон насанд хүрээгүй хүүхэд хоёулаа энэ дансны эзэмшигчээр бүртгэгдэнэ. Насанд хүрэгчид нь хүүхдийн хийж буй гүйлгээнд хяналт тавих, данснаас авах мөнгөн дүнд хязгаарлалт тогтоох зэргээр хянах боломжтой байдгаараа давуу талтай.

Хадгаламж нээхдээ юуг анхаарах вэ?
1. Өөрийг нь оролцуулах
Хүүхдэдээ үлдээж чадах хамгийн үнэ цэнтэй өв бол мөнгөнөөс илүү мөнгийг зөв удирдах ухаан, туршлага билээ. Хүүхдэдээ дансыг нь нээж өгчхөөд өөрөө л тэрийг нь өөрөө зөвхөн удирдаад байх биш хүүхдийг өөрөөр нь удирдуулж, мөнгөтэй харьцуулж үзүүлэх нь зөв. Хүүхдэд зориулсан хадгаламжийн данснууд одоо ихэвчлэн банкны апп дээрээ эцэг эхийн хяналтын тохиргоотой болжээ. Ингэснээр эцэг эхчүүд өөрсдөө санаа зовох зүйлгүй, сэтгэл амар байж болохын зэрэгцээ хүүхдийг бие даан санхүүгээ удирдахад нь алхам алхмаар бэлтгэдэг давуу талтай.
Мөн дээр нь урамшуулал болон зорилтот тохиргоо нь хүүхдийн хадгалах сэдлийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Жишээлбэл, АНУ-ын Chase банк хүүхдийн дансанд эцэг эхээс халаасны мөнгийг тогтмол хугацаанд автоматаар шилжүүлэх, мөн хүүхэд өөртөө зориулан хадгаламжийн зорилго тодорхойлох зэрэг тусгай цэсийг санал болгодог байна. Ингэснээр хүүхдүүдэд мөнгө хадгалах үйл явц илүү урамтай, хүлээлт дүүрэн болж, илүү хариуцлагатай болно.

2. Нийлмэл хүүгийн нөлөөг ойлгуулах
Зөвхөн халаасны мөнгийг нь цуглуулахаас гадна мөнгө өөрөө мөнгийг хэрхэн бүтээдэг буюу хүүгээс хүү бодогдож болдгийг ойлгуулах. Жишээлбэл, зарим банкнууд хадгаламжийн дансанд 6.50% хүртэлх өндөр хүүг санал болгодог бөгөөд энэ нь урт хугацаанд хүүхдийн мөнгө хэрхэн өсөж байгааг харуулахад тустай. Банкны апп дээрээс хүү орж ирсэн хуулгыг нь хүүхдэдээ харуулж, ярилцах гэхчлэн урамшуулж болох юм.
Урамшуулал болон нэмэлт боломжуудыг ашиглах
Банкнууд хүүхдийн хадгаламжийг дэмжих зорилгоор төрөл бүрийн аян, урамшуулал зарладаг бөгөөд үүнийг ашиглаж чадвал хуримтлалыг илүү хурдан өсгөхөд тусалдаг. Тухайлбал, энэ жил Капитрон банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиож буйг тохиолдуулан орон даяар хэрэгжүүлж буй “Гэрэлт 25 жил” аяныг эхлүүлжээ. Уг аяны давуу талуудаас дурдвал:

Татварын буцаан олголт: Капитроны “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж нь хүүгээс суутгасан 10%-ийн татварыг буцаан олгодог. Жишээлбэл, 2021 оны 6-р сарын 1-нээс 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд тус банк нийт 29,312 хүүхдийн хадгаламж эзэмшигч харилцагчдадаа 3.28 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг олгосон байна.
Мөнгөн урамшуулал: Мөн хүүхэд бүрийн ирээдүйн хуримтлалын эхлэлийг дэмжих зорилгоор шинээр хадгаламж нээсэн болон хугацаагаа сунгасан харилцагчдад 25,000₮ урамшуулал олгож байгаа аж. Мөн хүүхдийн мөнгөний дансаа холбосон тохиолдолд нэмэлтээр 25,000 төгрөг авах боломжтой.
Бэлэг: Түүнчлэн улсын хэмжээнд шинээр мэндэлсэн хүүхэд бүрийн ирээдүйн хуримтлалын эхлэлийг дэмжих зорилгоор 25,000 төгрөгийн хадгаламжийн эрх бэлэглэхээс гадна “Хүүхдийн хадгаламж” шинээр нээлгэсэн бяцхан харилцагч бүрдээ “гэрэлтдэг тэмээ” бэлэглэнэ. Гэрэлтдэг тэмээ нь хүүхдэд тайван нойр, аюулгүй орчин, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээс гадна хүүхдийн ирээдүйдээ итгэх итгэл, гэр бүлийн халамж, хайр, сайн сайхны бэлгэдэл юм.
Капитрон банкны Instagram хаягаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай
3. Өөрсдөө урамшуулах
"Хэрвээ чи энэ сард 20,000 төгрөг хадгалж чадвал, аав, ээж нь чамд нэмээд 10,000 төгрөг чиний данс руу хийж өгнө" гэх мэтээр давхар урамшуулах нь хүүхдийг хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс илүүтэй хадгалах хүслийг нь бадраах болов уу. Хүүхдийн тархи аливаа зүйлийн үр дүнг тэр дор нь буюу шууд мэдрэхийг хүсдэг тул таван жилийн дараах хуримтлал тэдэнд хэт хол, сонирхолгүй санагдах нь бий. Харин эцэг эхийн зүгээс өгч буй урамшуулал тэр хүлээлтийг богиносгож өгдөг бөгөөд хүүхдэд “хадгалах нь яг одоо мөнгөө үрэхээс хамаагүй илүү ашигтай юм шүү” гэх хандлагыг шууд төлөвшүүлдэг гэсэн үг.

4. Тайлан гаргахад цаг гаргах
Кембрижийн Их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар хүүхдийн санхүүгийн суурь дадал зуршил 7 нас орчимд хэдийнээ бүрэлдэж эхэлдэг болохыг тогтоосон байдаг. Тиймээс сар бүр тайлан, тооцоогоо насанд нь тохирсон байдлаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах нь зүйтэй.
Ингэхдээ “ийм их мөнгө үрсэн байна шүү дээ” гэж буруутгах биш, нэн түрүүнд тэдний гаргасан зөв шийдвэрүүдийг олж харах нь чухал. Жишээ нь"чи энэ сард халаасны мөнгөнөөсөө 20,000 төгрөгийг огт үрэлгүй хадгалж чадсан байна" гэж урамшуулна.
Харин дараа нь зарцуулсан зүйлсийг нь хараад, хүүхдээсээ асуулт асуух хэлбэрээр өөрөөр нь дүгнэлт гаргуулж болно. Ингэснээр хүүхэд буруутгагдсан мэдрэмж авах эсвэл хэт их буруу хийсэн зүйлсдээ анхаарах биш өөрөө зөв сонголт хийх, санхүүгийн хувьд зөв шийдвэр гаргахад туслах болно.

5. Хуримтлалын төлөвлөгөө гаргах
Орлого, зарлагаа шинжлэх: Өөрийн гэр бүлийн төсөв, тогтмол болон тогтмол бус зардлаа хянаж үзэх.
Хүүхдийн зардлуудыг тодорхойлох: Сургууль, дугуйлан, эрүүл мэндийн зардлуудыг тусад нь тооцож үзэх.
Бодит зорилго тавих: Сургуулийн төлбөр, машин эсвэл ирээдүйн төсөлд зориулж хүрч болохуйц зорилтот мөнгөн дүнг тодорхойлох.
Хуримтлалыг автоматжуулах: Сар бүр марталгүйгээр хүүхдийн данс руу тогтмол шилжүүлэг хийх автомат тохиргоо хийх нь тогтмол хуримтлал үүсгэх үйл явцыг илүү хялбар болгоно.
Сэтгэгдэл бичих

