Франц Улсаас гаралтай олон улсын сүлжээ дэлгүүр Carrefour манай улсад нутагшаад хоёр жилийн нүүрийг үзэж буй. Энэ хугацаанд нийслэлийн нэлээдгүй олон байршилд салбараа нээжээ. Харин тус дэлгүүр өнөөдөр цар хүрээгээ тэлж, “Алтан Жолоо” группийн хэрэгжүүлж буй төсөл болох Sila Centre-ийн нэг давхарт шинэ хайпермаркет салбараа албан ёсоор нээж байна.

Юун түрүүнд Carrefour гэж юу вэ?

Зах зээлийн өрсөлдөхүйц үнэ, чанартай бүтээгдэхүүн, хүнсний аюулгүй байдал гэх тодотголтой Carrefour нь Франц Улсын Месси хотод төвтэй үндэстэн дамнасан жижиглэнгийн болон бөөний худалдааны корпорац юм. Анхны Carrefour дэлгүүр 1960 онд Франц Улсын Анси хотын захад нээгдсэн байдаг. Үүнээс хойш гурван жилийн дараа Европт анхны хайпермаркет дэлгүүрээ нээж байсан түүхтэй. Өдгөө дэлхийн 40 гаруй оронд 14 мянган сүлжээ дэлгүүртэй, 350,000 ажилтантай томоохон компани болжээ.


Шинэ хайпермаркетын онцлог ба ŚILA CENTRE

Уг хайпермаркетын хамгийн том онцлог нь “Алтан Жолоо” группийн хэрэгжүүлж буй төсөл Sila Centre-ийн 5000 м кв зай талбайд нээгдэж буй явдал юм. Учир нь эл барилга хотын хамгийн эрэлттэй цэгт байрлах агаад бэйкери, цэцгийн дэлгүүр, кофе шоп, ресторан, дэлхийд танигдсан брэнд дэлгүүрүүд, банк, хүүхдийн тоглоомын төв, фитнес клуб зэрэг амралт, чөлөөт цагаа өнгөрөөх хэсгийг цогц төвлөрүүлжээ.

Мөн эл хайпермаркет нь хүнс, хувцас, цахилгаан бараа, гэр ахуйн тавилга, гоо сайхан, хүүхдийн бараа, спорт, цахим төхөөрөмж зэрэг гэр бүлийн бүхий л хэрэгцээг хангах өргөн сонголтыг нэг дороос авах боломжийг олгож буй. Үүнээс гадна бусад салбаруудад зарагдаж байгаагүй олон, нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлж, борлуулж эхэлсэн нь онцлууштай хэрэг юм.


Carrefour хайпермаркетыг зорих шалтгаан 

- Гэр бүлийн гишүүн бүрд тохирсон, чанартай бүтээгдэхүүнийг тав тухтай орчинд сонголтоо хийнэ.
- Франц Улсаас Монгол руу шууд нийлүүлэгдэн хэрэглэгчдийн гарт хүрч буй Европ барааны чанар, стандартыг хангасан 3,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн санал болгоно.
- Өдөр бүр халуун кофе, маргарингүй, цэвэр цөцгийн тосоор хийсэн шинэхэн круассан, бэйкери, бүх төрлийн хоол, зууш, салатыг амтлах боломж.
- Франц Улсын 1,500 гаруй нэр төрлийн цагаан, улаан дарсыг зах зээлийн үнээс хямд худалдан авна.
- Органик, орц найрлагатай Carrefour шошготой бүтээгдэхүүн бүр А-E хүртэлх шим тэжээлийн оноотой. Энэ нь бүтээгдэхүүний орц, найрлагыг харж худалдан авалт хийхэд хялбар төдийгүй эрүүл орцтой бүтээгдэхүүн хайж буй үйлчлүүлэгч нарт хамгийн хэрэгтэй сонголт байх болно.

Онцлох бүтээгдэхүүн, брэнд

1. Итали орцтой пицца

Итали гурил, орц жорын дагуу ил зууханд болгосон пиццаг зөвхөн тус салбараас худалдан авах боломжтой. Одоогоор маргарита, трюфель, пеперони, пастрами, спианата зэрэг таван төрлийн пицца гарах бөгөөд 27,900-29,900 төгрөгөөр худалдаалагдана.


2. Merci бэйкери

Merci бэйкери бүтээгдэхүүний нэр төрлөө улам баяжуулж, Франц жороор хийгдсэн амтат бялуу, круассан, макарон, тарт, веган бялуу, хөвсгөр зөөлөн донатаар менюгээ шинэчилжээ. Мөн үйлчлүүлэгч өөрийн хүссэн бялуугаа хүссэн жимсээрээ чимэглэх боломжтой болов.


3. TEX брэнд

Энэхүү брэнд нь байгальд ээлтэй органик хувцас, гэр ахуйн хэрэглэл, хүүхдэд хэрэгтэй төрөл бүрийн барааг санал болгодог ба 100 хувь хөвөн даавуун материалаар хийгдсэн гэдгээрээ онцлогтой. Тус брэнд нээлтийн үеэр эрэгтэй, эмэгтэй хантааз, хүүхдийн хувцас, оймс, бүтээлэг, дэр зэрэг бүтээгдэхүүнээ 40-60 хувийн хөнгөлттэй үнээр худалдаалагдах юм.

Нээлтийн урамшууллууд

Carrefour нэрийн бүтээгдэхүүнүүд болон өргөн хэрэглээний бараанууддаа 50 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс гадна, 1+1, 2+1 урамшуулалт худалдаа байх аж.

Эхний 10,000 үйлчлүүлэгч нарт 100,000 төгрөгөөс дээш худалдан авалтад эко тор
Эхний 3,000 үйлчлүүлэгч нарт 200,000 төгрөгөөс дээш худалдан авалтад 12 ширхэгтэй ариун цэврийн цаас
Эхний 2,000 үйлчлүүлэгч нарт 300,000 төгрөгөөс дээш худалдан авалтад зөөлөн бүтээлэг зэргийг тус тус бэлэглэнэ.

Үүнээс гадна эхний үйлчлүүлсэн таван мянган хэрэглэгчдэд харилцагч компаниудын гарын бэлгийг бэлджээ. Нээлтийн урамшуулал өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 29-ныг дуустал үргэлжлэх юм.

Цагийн хуваарь

Даваа - Пүрэв 09:00 - 22:00
Баасан - Ням 08:00 - 23:00

Байршил 

Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Зайсангийн гудамж, Богд хааны музейгээс урагш 200м Sila centre

Тус хайпермаркетын бараа бүтээгдэхийн үнэ, урамшуулалтай ЭНД дарж танилцаарай. Мөн 7755 7755 утсаар холбогдон, мэдээлэл авах боломжтой.