Сүүлийн жилүүдэд хүмүүс орон сууц, хаус худалдаж авахдаа хотын дуу чимээ, түгжрэлээс хол, цэвэр агаарт хүүхдүүдээ өсгөх, гэр бүлээрээ эрүүл, амар амгалан амьдрахыг эрэлхийлдэг болсон билээ. 

Тэгвэл эдгээр хүмүүст зориулан “WE Property” компаниас “Chuluut villas” төслийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэ удаад төслийн хоёр дахь бүтээн байгуулалт болох “Chuluut II Green Villa” нээлтээ хийгээд байна. Энэ нь оршин суугчдын тав тух, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн “We ClubHouse” болон олон улсын стандартад нийцсэн хоёр теннисний талбай мөн нас насны хүүхдэд тохирсон тоглоомын талбайг цогцлоосноороо онцлог. 

Ингээд тус төслийн нээлтийн арга хэмжээний онцлох мэдээллийг тоймлон  хүргэж байна. 

“CHULUUT II GREEN VILLA” ТӨСЛИЙН ТУХАЙ

Энэхүү төслийг WE Group-ийн барилгын салбар компани болох “WE Property”-гаас санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. “WE Property” компани нь 2009 оноос эхлэн монголын хамгийн анхны хаус хотхон болох “Хатантуул хаус” төслийг амжилттай хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Тийнхүү 2022 онд “Live in the Nature” уриан дор “Chuluut Sky Villa” буюу 100 айлын хаус төслийг хэрэгжүүлэн, өнгөрсөн онд ашиглалтад оруулаад байгаа юм. Харин энэ жил уг төслийн хоёр дахь бүтээн байгуулалт болох “Chuluut II Green Villa” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилгын ажлыг 2025 оны хоёрдугаар улирлаас эхлүүлсэн бөгөөд нэгдүгээр ээлж нь ашиглалтад ороод байна. Уг хотхон нь хотын төвөөс ердөө 14 км-ийн зайд байрладаг аж.


WE Property ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хосбаяр

Монголчууд бид уудам, дэлгэр газар нутагтай ард түмэн. Гэвч Улаанбаатар гэх хэсэгхэн газраа хүн амын дийлэнх нь амьдардаг. Өдрөөс өдөрт өндөр барилгууд баригдах тусам бидний амьдрах орчин улам л давчуу болж байна. Бид газар нутаг багатай бусад орнууд шиг биш шүү дээ. Тэгэхээр заавал нэг дороо шавах шаардлага байхгүй. Хүн бүрд хотын дуу чимээнээс хол, тав тухтай орчинд хүүхдээ өсгөж, амар тайван ажиллаж амьдрах орчин хэрэгтэй. Тийм ч учраас энэ хэрэгцээ, хүсэл сонирхолд нь нийцсэн хотхон байгуулахаар уг төслөө эхлүүлж байсан юм.

Нөгөөтээгүүр, Монголд байгаа ихэнх хаусууд хэтэрхий том талбайтай, ашиглалтгүй зай ихтэй санагддаг юм. Агаар салхинд тав тухтай амьдаръя гээд нүүж очдог ч өнөөх хаусууд нь хэтэрхий нүсэр учраас хүмүүсийн амьдралын хэв маягт огт тохирдоггүй байсан хэрэг. Тийм учраас ам бүл цөөн гэр бүлээрээ эрүүл орчинд амьдрах хүсэлтэй хэн бүхэнд зориулж, яг тохирсон хэмжээтэй хаус барихаар төлөвлөсөн юм. Ер нь барилгад архитектур, интерьер маш чухал байдаг. Ямар ч жижиг хэмжээтэй барилгыг зөв төлөвлөж чадвал хамаагүй том, цэлгэр харагдуулж болдог. Тийм учраас бид байшингийнхаа интерьер, дизайнд онцгой анхаарал хандуулж, хүний өдөр тутмын хэрэгцээнд хамгийн тухтай байхаар бүхнийг шийдэж өгсөн.



Доече Вэллэ ХХК-ийн Ерөнхий захирал Ө.Хосбаяр

Доече Вэллэ бол Европын Egger брэндийн 50 гаруй төрлийн хавтан, Blum брэндийн тоноглол /зам, нугас/ албан ёсоор оруулж ирдэг компани. Бид WE Group-тэй олон төсөл дээр хамтран ажиллаж байна. Тийм ч учраас “Chuluut Sky Villa” болон “Chuluut II Green Villa” төслийг дотоод заслыг хариуцан хамтран ажиллалаа. Төсөлд ашигласан манай хавтангууд нь цэвэр модоор хийгддэг, олон улсын экологийн хамгийн өндөр стандартад нийцсэн, хүний бие болон байгаль орчинд ямар ч хоргүй, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.

WE CLUBHOUSE 


Энэ удаагийн “Chuluut II Green Villa” төслийн маань хамгийн том давуу тал бол оршин суугчдадаа зориулж “We Clubhouse”-ийг шинээр барьж байгаа явдал юм. Өмнөх “Chuluut Sky Villa” төслийн хувьд цэвэр агаар, цэлгэр уудам талбай, хүүхдийн тоглоомын талбайтай байсан ч гэр бүлээрээ цуглаад суух газар эсвэл гэрээсээ гараад ажлаа хийчих кофе шоп байхгүй байсан нь жаахан дутагдалтай байжээ.

Тэгвэл энэ удаагийн бүтээн байгуулалтдаа оршин суугчдынхаа тэрхүү хэрэгцээг бүрэн шийдэж, “We Clubhouse”-ийг нээж байгаа гэнэ. Энд газрын теннис, иог, фитнесс танхим, уулзалтын өрөө, тухлаг кофе шоп гээд бүхий л хэрэгцээт зүйлийг багтаажээ. Ингэснээр оршин суугчид заавал хотын төв рүү явж цаг алдах шаардлагагүйгээр, хотхон дотроо хэрэгцээт үйлчилгээгээ авах боломж бүрдэж байгаа юм.



“Chuluut Sky Villa” төслийн оршин суугч Ө.Бүрэнзаяа

Манайх энэ хотхонд амьдраад нэг жил орчим болж байна. Анх компани нь барилгын салбарт олон жил болсон, туршлагатай болохоор нь итгээд авч байсан юм. Гэхдээ үүнээс илүүтэй хамгийн гол шалтгаан нь хаусны хэмжээ байсан. Хэтэрхий том ч биш, жижиг ч биш, яг л бидний амьдралын хэрэгцээнд тохирсон. Өмнө нь өөр хауст амьдарч байхад хэтэрхий том байснаас цэвэрлэгээ, тохижилт гээд амьдрахад жаахан төвөгтэй санагддаг байсан бол энд илүү дутуу зай байхгүй, манай ам бүлд яг л таарсан болохоор үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Хүүхдүүдээ ч эрүүл агаарт чөлөөтэй тоглуулж байна. Дээрээс нь манай СӨХ их сайн ажилладаг нь том давуу тал.

Тэгсэн өнөөдөр хотхоны маань дунд “We Clubhouse” нээгдэж байна. Одоо заавал хотын төв рүү зүглэж, цаг, стресс үрэх шаардлагагүйгээр гэрээсээ гараад л тухлаг кофе шопд нь суунгаа ажлаа амжуулж, албан уулзалтаа хийчих боломжтой болж буй нь их онцлууштай.

ОЛОН УЛСЫН ITF 5 СТАНДАРТТАЙ ТЕННИСИЙН ТАЛБАЙ 


“We Clubhouse”-ийн хүрээнд нээгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт, онцлох бүтээн байгуулалт бол олон улсын стандартад нийцсэн теннисний талбай юм. Олон улсын теннисний холбооны (ITF) шаардлагыг бүрэн хангасан уг талбай нь хучилтын чанар, бөмбөгний ойлт, аюулгүй байдлын хувьд яг л мэргэжлийн тамирчдын бэлтгэл хийдэг тэрхүү стандартыг хотхон дотор бүрдүүлж өгснөөрөө онцлогтой. Түүнчлэн газрын теннис тоглох нь гүйх, үсрэх, цохих гээд биеийн бүх булчинг зэрэг ажиллуулдаг учраас эрүүл мэнд, эрч хүчээ хадгалахад хамгийн тустай спортод тооцогддог байна.


Тэнхлэг зууч ХХК-ны Гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн

Чулуутын ам буюу энэ бүс нутагт “Sky Resort”-ийг эс тооцвол оршин суугчдын тав тухыг хангасан, ийм төрлийн цогц үйлчилгээтэй газар төдийлөн байдаггүй. Харин өнөөдөр “Chuluut” төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн спорт талбай, эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай орчныг бүрдүүлж өгсөн нь энэхүү төслийн хамгийн том давуу болж байна.

Түүнчлэн, одоо байгаа ихэнх хотхонууд гаднаа зөвхөн сагсанбөмбөг эсвэл хөлбөмбөгийн талбайтай байдаг бол энд олон улсын стандартын теннисний талбайг шийдэж өгсөн нь сайшаалтай. Теннис бол зөвхөн залуусын спорт биш, хүүхдээс авхуулаад ахимаг насны аав, ээжүүд маань ч чөлөөтэй тоглож, эрүүл мэндээ хамгаалах боломжтой, бүх насныханд зориулсан бүх нийтийн спорт билээ.

Манай “Тэнхлэг зууч” компанийн хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нарийн судалгаа, мэдээллийг дагнан нийлүүлдэг мэргэжлийн байгууллага. Энэ ч утгаараа бид тухайн төслийн хөгжүүлэлт, давуу тал болон зах зээлийн бодит харьцуулалтыг хийж, хамтран ажиллалаа.



Нээлтийн үеэр Монгол Улсын Теннисний үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид хүрэлцэн ирж, гайхалтай тоглолтын үзүүлбэрүүдийг толилуулсан юм.


ОУХМ Ч.Маралгоо

Миний хувьд 7 настайгаасаа, дүү маань цэцэрлэгт байхаасаа эхлэн энэ спортоор хичээллэж байна. Шинэ талбайн нээлтийн үеэр би дүүгийнхээ хамт гурван үзүүлбэр тоглолтыг толилууллаа. Эргэн тойрны байгалийн үзэмж нь үнэхээр төгс зохицсон, дээрээс нь цэвэр агаарт болохоор тоглож, бэлтгэл хийхэд маш урамтай, тухтай юм байна. Бас шугамууд нь тод харагдаж байна. Мөн хучилтад ашигласан элс нь маш зөөлөн, хөлд эвтэйхэн мэдрэмж өгч байна лээ. Бороо орсны дараа шавар болдоггүй тусгай технологиор элсээ шийдсэн нь их зөв шийдэл болжээ.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОХ МӨЧҮҮД 

Хэрвээ та “Chuluut II Green Villa” төслийн тухай сонирхож буй бол энд дараарай.