Гэр гэдэг зөвхөн амьдрах орон зай байхаа хэдийн больжээ. Өнөөдөр бид дулаан, тав тухтай байхаас гадна хэрэглээгээ хэрхэн хэмнэх, эрчим хүчээ хаанаас авах, амьдарч буй орчин маань байгальд ямар ул мөр үлдээж байгааг ч бодолцох болов. Тэр дундаа жилийн 250 гаруй өдөр нартай Монгол орны хувьд гэрийнхээ дээврийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах боломж бидэнд бий.
Ийм шийдлийг өмнөх төсөл дээрээ туршиж, бодит үр дүнг нь хэмжсэн WE Property компани дараагийн алхмаа хийж байгаа ба шинээр бүтээн байгуулж буй Чулуут Грийн Вилла хотхоны талаар энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна.

Өмнөх туршлага: Хэмжигдэхүйц бодит үр дүн
30 гаруй жилийн түүхтэй WE Property-гийн бүтээн байгуулалтууд байгаль дэлхийдээ ээлтэй технологи руу шилжсээр буй. Жишээ нь, тэдний 2022-2025 онд ашиглалтад оруулсан Чулуут Скай Вилла хотхоны зарим хаус 2026 оны эхэнд дээвэр дээрээ нарны эрчим хүчний систем суурилуулсан байна. Үр дүнд нь айлууд зуны улиралд цахилгааны зардлаа 70-90%, өвлийн улиралд 40-50% хүртэл бууруулсан бодит үр дүн бий.
Тодруулбал, нэг хаусын сарын цахилгааны төлбөр 1-р сард 1.46 сая төгрөг байсан бол 7-р сард 130 мянган төгрөг болж, 11 дахин буурч, сард 1 сая гаруй төгрөгийн бодит хэмнэлт үзүүлж байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй, нарны хавтан суурилуулсан дөрвөн хаус нийт 8 сарын хугацаанд 28 тонн CO₂ ялгарлаас сэргийлсэн нь 1,343 модны нэг жилийн шингээлттэй дүйцэх хэмжээ юм.
Манай орны хувьд өвлийн оргил ачааллын үед төвлөрсөн цахилгааны сүлжээний ачаалал нэмэгдэж, хязгаарлалт хийх нь хэвийн үзэгдэл болоод байна. Ийм цаг үед өөрийн эрчим хүчний эх үүсвэртэй байх нь хэмнэлт төдийгүй, эрчим хүчний тогтвортой байдал, мөн байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах чухал шийдэл ч болж буй.
Эдгээр бодит үр дүнд үндэслэн WE Property дараагийн төсөл болох Чулуут Грийн Вилла хотхоныхоо айл бүрийг нарны эрчим хүчний системтэй байхаар төлөвлөсөн аж. Ингэснээр өрх бүр эрчим хүчний хэрэглээгээ бие даан хангах, хэмнэлттэй амьдрах боломжтой бөгөөд жинхэнэ утгаараа байгальд ээлтэй, ногоон дэд бүтцийг цогцлоож байгаа юм.

Ногоон хотхон: Чулуут Грийн Вилла
WE Property-ийн хамт олон Богдхан уулын Чулуутын аманд, Скай Ресортоос зүүн тийш 2 км-т, Чулуут Скай Виллагаас 200 метрийн зайд Чулуут Грийн Вилла хотхоныг бүтээн байгуулж байна. 2028 он гэхэд бүрэн ашиглалтад орох уг хотхоны 10 га талбайд 126 айлын хаус байх ба талбайн 70%-ийг ногоон байгууламж, ногоон шийдлээр хангажээ.
Хамгийн чухал нь энэ хотхонд амьдрах айл бүр өөрийн хэрэглэдэг эрчим хүчээ өөрөө бий болгох боломжтой. Хаус бүрд суурилуулах нарны эрчим хүчний систем нь цахилгааны зардлыг бууруулахаас гадна эрчим хүчний хувьд илүү бие даасан, тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн цахилгаан автомашин цэнэглэх станцтай төдийгүй, гэртээ хэрэглэж буй цахилгаанаас эхлээд өдөр бүр унах автомашин хүртэл амьдралын бүхий л хэрэглээг байгальд ээлтэй сонголттой холбож өгчээ. Товчхондоо энэ бол ирээдүйн амьдралын шинэ стандарт, эрх чөлөөний илэрхийлэл юм.
Хотын төвөөс 14 км зайд, цэвэр агаарт, байгалийн сайханд сүндэрлэсэн уг хотхонд машин замаас тусгаарлагдсан хүүдийн тоглоомын талбай, олон улсын стандартын хоёр теннисний талбай, 3×3 сагсаaн бөмбөгийн талбай, явган аяллын зам зэрэг бүтээн байгуулалтыг ч төлөвлөжээ.
Хэрэв уншигч та өөрийн гэсэн цахилгаанаа үйлдвэрлэдэг ногоон хаустай болж, байгаль дэлхийдээ ээлтэй, гэр бүлээрээ тухтай амьдрахыг хүсвэл Чулуут Грийн Вилла төслийг сонирхоод үзээрэй.
Байршил: Богдхан уул, Чулуутын ам, Скай Ресортоос зүүн тийш 2 км
Борлуулалтын алба: 7724-3333, 7734-2222
Вэб: weproperty.mn
Сэтгэгдэл бичих

