Шинэ ажилд орох, карьераа ахиулах, эсвэл томоохон төсөл дээр хамтран ажиллах түншээ сонгоход хамгийн эхний шалгуур нь CV билээ. Харин хүний нөөцийн судалгааны Ladders байгууллагын тайланд дурдсанаар, мэргэжилтнүүд нэг ажил горилогчийн намтартай танилцахад дунджаар ердөө 7.4 секунд л зарцуулдаг гэнэ. Тэгвэл хэрэв CV-гээ сайн бэлдэж, ярилцлагын шатандаа уригдвал 1-2 хуудсаас цааш өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэдгийг 4 зөвлөгөөнд багтаан танилцуулъя.
1. Хийсэн ажлынхаа үр нөлөөг илүү онцлох

Хэрэв шинэ ажлын ярилцлагад орж байгаа бол CV дээрх хийсэн ажлуудаа дахиад ажил олгогчид ярьж өгөх нь утгагүй. Тиймээс хийсэн ажлуудынхаа тоон үр дүнгээс гадна, ямар бодит үр нөлөө бий болгосон гэдэг дээр илүү төвлөрөөрэй.
Жишээлбэл, борлуулалт эсвэл харилцагчийн үйлчилгээний ажлыг борлуулсан барааны тоогоор хэмжих нь өрөөсгөл. Харин харилцагчидтай хэрхэн урт хугацааны хамтын ажиллагаа байгуулж, тэдэнд оновчтой шийдэл санал болгосноор байгууллагын орлого болон нэр хүндийг өсгөсөн гэхчлэн нөлөөллийг тодотгох нь чухал. Үүнд STAR арга тус болох ба үгийн товчлол нь:
Situation - нөхцөл байдал
Task - даалгавар
Action - үйлдэл
Result - үр дүн гэх үгсийг илэрхийлж буй
Жишээлбэл “би асуудал шийдвэрлэж чаддаг" гэж хэлэхээс илүү, төслийн хугацаа хоцрох эрсдэл үүслээ гэж бодоход (situation), тухайн ажлаа дахиж төлөвлөх үүрэг авч (task), багийн мэдээлэл солилцох арга барилыг нь өөрчилснөөр (action), ажлыг хугацаанаас нь хоёр өдрийн өмнө дуусгаж, бүтээмжийг 20% өсгөсөн (result) гэж илүү тодорхой тайлбарлах нь таны ур чадварыг илүү тодотгоход тусална.
2. Мэдлэгээ хуваалцаж, ажиллах арга барилаа харуул
Өдөр тутамдаа шийддэг асуудал тань өөр хэн нэгний анх удаа л тохиолдож байгаа асуудал байж болно. Тиймээс мэдлэгээ хуваалцах гэхээр ямар нэг төслийг дуусгаж байж эсвэл ямар нэг онцгой амжилт гаргаж байж ярилцлага дээр ярих ёстой гэсэн үг биш.
Тухайлбал санхүүгийн мэргэжилтэн тайлан бэлтгэхэд байнга давтагддаг алдаанаас сэргийлэх арга хэмжээ авч байсан тухайгаа, эсвэл химийн инженер хүн техникийн асуудал гарахад шийдэл санал болгосоноо, маркетер хүн кампанит ажлыг хэрэгжүүлж байх явцдаа сурсан сургамжийнхаа тухай ярьж болно. Үүнийг LinkedIn дээр хуваалцах эсвэл өөрийнхөө хувийн аккаунт дээр дэлгэх нь нэг л тохиромжгүй байвал Nito-г санал болгоё.
Уг платформ дээр 4,000,000₮-аас дээш цалинтай ажлын зарууд ордог ба NitoFeed хэсэгт нь хэрэглэгчид болон байгууллагууд профайл үүсгэж, хийсэн ажил, салбарын ажиглалт, мэдлэг, туршлагаа пост хэлбэрээр нийтлэх боломжтой.
Ингэснээр та хэн нэгний карьерын замналтай танилцахыг хүссэн үедээ шууд постууд руу нь орж харах эсвэл байгууллагууд төсөл, үйл ажиллагаа, ажлын боломжуудаа танилцуулж, мэргэжилтнүүдтэй шууд холбогдох боломжтой.

3. Өөр чиглэлд ашиглаж болох чадвараа тодорхойл
Карьерын дараагийн алхам өмнөхтэйгөө ижил албан тушаал байх албагүй. Нэг салбарт хуримтлуулсан чадвар өөр чиглэлд ажиллах суурь болж болно.
Жишээлбэл, нягтлан бодогчийн мэдээлэл нягтлах, зүй тогтол илрүүлэх, эрсдэл тооцоолох туршлага нь дата шинжилгээ, төслийн удирдлагын ажилд хэрэг болж мэднэ. Гэхдээ эдгээр чадварыг ямар мэдээллийг боловсруулж, ямар шийдвэрт дэмжлэг үзүүлж байсныгаа илүүтэй тодотгож ярих нь чухал.
Дээрээс нь таны хийж байсан сайн дурын ажил, хувийн төсөл, шинээр эзэмшсэн мэдлэг мөн өөр нэг чадварыг тань илэрхийлж болно. Тухайлбал подкаст хөтөлдөг бол судалгаа хийх, ярилцлага хийх чадвар танд байна. Мөн арга хэмжээ зохион байгуулдаг бол төлөвлөх, оролцогч талуудтай ажиллах чадвартай гэхчлэн давуу талуудаа онцолж болно.
Nito дээрх профайл болон постуудаа ажиллахаар зорьж буй мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулбал ажил олгогч таны профайл руу ороод илүү дэлгэрэнгүй чадваруудтай тань танилцах боломжтой.
4. Мэргэжлийн сонирхлоо харилцаа болго, харилцаагаа боломж болгох нь

Салбарын хүмүүсийнхээ туршлагыг судалж, асуулт тавьж, өөрийн түүхээ мөн хуваалцах нь танилын хүрээгээ тэлэх боломж байдаг.
Жишээ нь байгууллагын танилцуулсан ямар нэг төсөл таны туршлагатай нийцэж байвал өөрийн оролцож болох чиглэлийг шууд санал болгох боломжтой. Энэ боломжийг Nito.mn дээрх мэргэжилтнүүд хоорондоо шууд чатлах хэсэг бий болгодог. Нэг ёсондоо ажил олгогч, эсвэл таны сонирхсон салбарт ажилладаг хэн нэгний пост, нийтлэл, ажлын зар зэргийг нь хараад асуулт асуух, туршлага солилцох, хамтын ажиллагааны талаар шууд чат бичээд ярилцаж болно гэсэн үг.
Нэг зөвлөгөө өгөхөд хандаж буй хүндээ өөрийгөө товч танилцуулж, холбогдсон шалтгаан, ярилцах сэдвээ тодорхой бичээрэй. Таны профайл дээр холбогдох туршлага, хийсэн ажлын жишээ байвал нөгөө талд тантай танилцахад ч хялбар байх болно.
5. Ажлын боломжуудаас өөрийн чигээ ол
5. Ажлын боломжуудаас өөрийн чигээ ол
Nito.mn дээр 4,000,000₮-аас дээш цалинтай 1,000+ ажлын байртай танилцах боломжтой. Мөн уг платформ дээр цалингаас гадна гүйцэтгэх үүрэг, шалгуур, ажиллах нөхцөлийг маш тодорхой бичсэн байдаг учраас таны сонирхож буй салбарт ямар ур чадвар хэрэгтэй байгаа, эргээд танд тэдгээр нь байгаа эсэхийг тандахад тусална.
Үүнийг илүү тодорхой олж мэдэхэд тань туслах нэг зөвлөгөө өгөхөд хамгийн сүүлд хийсэн нэг ажлаа сонгоод, тулгарсан асуудал, өөрийн оролцоо, гарсан үр дүн, сурсан зүйлээ товч бичээрэй. Ингэвэл дараа нь ярилцлага дээр тулгамдаж эдгээр асуултад хариулалгүй илүү бэлтгэлтэй байхаас гадна мэргэжилтэн, ажил олгогчтой уулзахдаа оновчтой асуулт асуухын сацуу өөрийгөө илүү сайн илэрхийлэхэд тань туслах болов уу.

Nito.mn дээр яг одоо профайлаа бүрдүүлээд NitoFeed дээр мэдлэг, туршлагаа хуваалцан, мэргэжилтнүүд болон байгууллагуудтай шууд холбогдоорой.
See you on Nito!
Сэтгэгдэл бичих

