Баянгол болон Хан-Уул дүүрэгт амьдардаг уншигчид анхаарлаа хандуулаарай. Бүхий л хэрэгцээг нэг дор, тав тухтай орчинд хангах боломжийг бүрдүүлсэн Имарт сүлжээ дэлгүүрийн цоо шинэ Уранган салбар үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. Хүн ам олноор төвлөрсөн БГД 24,26-р болон ХУД 1,2,3-р хороонд ойр нээгдэж буй уг салбарын гол онцлог болон онцлох нээлтийн хямдралуудын талаарх товч мэдээллийг танд хүргэе.
Юун түрүүнд Emart гэж юу вэ?
Имарт дэлгүүр нь анх 1993 онд Өмнөд Солонгос улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад Имарт хайпермаркетийн үйл ажиллагааг Алтай Холдинг ХХК-ийн 90 хувийн хөрөнгө оруулалттайгаар Скай Хайпермаркет ХХК эрхлэн явуулж эхэлсэн түүхтэй. Тэд 2016 онд олон улсын жишигт нийцсэн анхны салбар буюу Имарт Чингис салбараа амжилттай нээж байжээ. Тийнхүү өнөөдрийн байдлаар Монголд 7 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2030 он гэхэд 10 гаруй салбартай болохоор зорьж буй.

Шинэ салбарын онцлог
Тус салбар нь эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих үйлчилгээний төв, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг түлхүү оруулж ирдэг гэдгээрээ онцлог. Нийт 5,700 м.кв талбайг хамарсан бөгөөд 1,736.8 м.кв худалдааны талбайтай. Мөн уг салбарт 29 түрээслэгч буюу худалдаа, үйлчилгээний олон төрлийн сонголтууд нэг дор байрлажээ. Нийтдээ 800 гаруй автомашины зогсоолтойн 140 нь дотор зогсоол гэнэ.


Зочдын сэтгэгдэл

"Бид хэрэглэгчдийнхээ өдөр тутмын хэрэгцээнд илүү ойртож, худалдан авалтыг илүү тав тухтай, хүртээмжтэй болгох зорилгоор Имарт Уранган салбараа нээж байгаа. Тус салбар нь олон төрлийн худалдаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлж чадсан. Хэрэглэгчдийнхээ тав тухыг дээд зэргээр хангах үүднээс гадна болон дулаан зогсоолын хүртээмжийг бүрэн шийдсэнийг онцолмоор байна. Цаашид бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлж, дараагийн салбараа тун удахгүй нээхээр ажиллаж байна."

“Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг зөвхөн дасгал хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй. Хүний өдөр тутамдаа сонгож буй хоол хүнс эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Имартын шинэ салбар эрүүл хооллолтыг дэмжсэн бүтээгдэхүүний булантай тул бэлтгэлээсээ гарч ирээд шууд хэрэгтэй шим тэжээлээ олон сонголттойгоор авах боломжтой нь таалагдлаа.”

“Хамтдаа шийд аян нь хүүхэд залуусын нийгмийн хөгжлийг дэмжих, тэднийг эрүүл орчинд цагийг өнгөрүүлэх боломжоор хангах бидний чин хүслээс эхлэлтэй. Имарт сүлжээ дэлгүүр маань нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөлд хувь нэмрээ оруулж, хэрэглэгчидтэйгээ хамтдаа шийдэл бүтээхийг зорьж ажилладаг. Дэлгүүрийн нээлттэй зэрэгцээд нийгэм рүү чиглэсэн хийж байсан төсөл маань огтлолцож саяхан Баянгол дүүргийн 26-р хороонд байрлах Нарны хорооллын сагсан бөмбөгийн шийдийг бүрэн засварлаж хүүхдүүддээ хүлээлгэн өглөө.”
Онцлох бүтээгдэхүүн, брэнд
Онцлох бүтээгдэхүүн, брэнд
Уранган салбар нь хэрэглэгчдэд хүнс болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өргөн сонголтыг санал болгохын зэрэгцээ гадаад тогооч нарын бэлтгэсэн амтат бэлэн хоолны тасгийг ажиллуулж буй. Мөн кофе шоп, гоо сайхан, цэцгийн дэлгүүр, эмийн сан, харилцаа холбоо, төрөл бүрийн гоёл чимэглэлийн хэрэгсэл, хувцас угаалгын үйлчилгээ зэргийг нэгтгэсэн цогц үйлчилгээг санал болгож байгаа юм.


Уранган салбарыг зорих шалтгаан
- Олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч болно.
- Эрүүл хооллолт, спорт, идэвхтэй амьдралын хэв маягийг онцгойлон дэмжсэн орчныг бүрдүүлсэн тул спортын бэлтгэл сургуулилтаасаа гарч ирээд хэрэгцээт шим тэжээлээ шууд авах боломжтой.
- Аль ч Имартын салбар хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүднээс MNS ISO/IEC 17025:2018 буюу сорилт, шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих олон улсын стандартаар үндэсний түвшинд итгэмжлэгдсэн өөрийн албан ёсны лабораторитой Төрөл бүрийн хүнсийг өөрийн лаборатори болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаар давхар баталгаажуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг тул итгэлтэйгээр худалдан авалт хийж болох юм.


Нээлтийн урамшууллууд
Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан 10-р сарын 29-нөөс 11-р сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 215 нэр төрлийн бүтээгдэхүүнд нээлтийн хямдрал, урамшуулал зарлаж буй. Мөн дараах онцгой бэлгүүдийг худалдан авагчдадаа зориулан бэлтгэжээ:
- 250,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 5,000 хэрэглэгчид 30 кг даацтай дугуйтай цүнх бэлэглэнэ.
- 89,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 10,000 хэрэглэгчид 57 литрийн багтаамжтай Имарт эко тор бэлэглэнэ.

Цагийн хуваарь
Өдөр бүр: 09:00-22:00
Нээлт: 2026 оны 10-р сарын 29, 12:00 цагт
Байршил
Уранган төв (UG Expo), Дундгол гудамж, Баянгол дүүрэг, 26-р хороо



Сэтгэгдэл бичих

