Ажил горилогч болон ажил олгогч талыг нэг цэгт огтлолцуулж, ажилд орох, ажилд авах үйл явцыг илүү хялбар болгох зорилготой "Talent Summit" арга хэмжээ маань гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Бид энэ удаа аравдугаар сарын 10-нд ZU Ballroom-д та бүхнийг урьж байгаа бөгөөд оролцогчид 30 орчим байгууллагын 300 гаруй нээлттэй ажлын байртай нэгэн зэрэг танилцаж, байгууллагуудтай шууд ажлын ярилцлага хийх боломжтой. Цаашлаад карьерынхаа дараагийн алхмаа хийж шинэ ажилд ч орж болно.
Энэ бүхний зэрэгцээ карьер, хиймэл оюун, ажлын орчин, өсөлт, байгууллагын соёл зэрэг сэдвээр ярилцлага, панел хэлэлцүүлэг, воркшопуудыг бид уламжлал ёсоор бэлдсэн. Ингээд энэ бямба гарагт таныг юу хүлээж байгааг танилцуулъя.
Хэрэв та манай арга хэмжээг зорин ирэхийг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй. Амралтын өдрөө ажил карьертаа хэрэгтэй, үнэ цэнтэй агуулгаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл 10-р сарын 10-нд Ballroom ZU-д уулзацгаая!
АРГА ХЭМЖЭЭГ 11:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
Манай арга хэмжээ аравдугаар сарын 10-ны өдөр 11:00 цагт эхэлж, 18:00 цагт дуусна. Энэ хугацаанд та бүхэн доорх байгууллагуудын бүүтээр зочилж, нэгбүрчлэн үйл ажиллагаа, байгууллагын соёл, хамт олон, хүний нөөцийн бодлого зэрэг ажил горилогчийн зүгээс мэдэхийг хүссэн бүх зүйлээ мэдэх боломжтой.
1. Джэй Ти Ай Монголиа ХХК
2. Инвескор Санхүүгийн Групп
- Инвескор Санхүүгийн Байгууллага
- Инвескор Капитал ҮЦК ХХК
- Инвескор Проперти ХХК
- Инвескор Ассет ҮЦК ХХК
- Покет ББСБ ХХК
- Инвескор Лизинг ХХК
- Эй Ай Лаб ХХК
3. Номин Холдинг ХХК
4. Трансвест Монголиа ХХК
5. Зориг Сан х МУИС
6. Мандал Санхүүгийн Групп
- Мандал Даатгал ХК
- Мандал Лайф Даатгал ХК
- Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК
- Мандал Ассет Менежмент ХХК
- Мандал Риск Менежмент ХХК
- Мандал Дижитал Кредит ББСБ ХХК
- Тэнгэр даатгал ХК
7. Би Эс Би
8. Лхамур ХХК
9. Макс Групп
- Хан Алтай Ресурс ХХК
- Макс Импекс ХХК
- Мастер Фүүдс ХХК
- Алтгана Ресурс ХХК
- Макс Лайн ХХК
- Макс Эксим ХХК
- Макс Өргөө ХХК
- Цэнгазар ХХК
- Хан Өрнөд Майнинг ХХК
- Макс Рөүд ХХК
- Макс Хүнс ХХК
- Макс Ложинг ХХК
- Макс Центр ХХК
- Макс Хотелс ХХК
- Макс Шил ХХК
- Сүү ХК
10. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар
11. Амар Даатгал ХК
12. Алтан жолоо импекс ХХК
13. Чимэгэ системс ХХК
14. Бодь Даатгал ХК
15. Централ Кофе Рөүст ХХК
ТАЙЗНЫ ХӨТӨЛБӨРӨӨС ТАНЫ ЗААВАЛ СОНСОХ ЁСТОЙ ЯРИЛЦЛАГУУД
12:00-12:30 | "Өөрт тохирох ажлаа яаж олох вэ?"

Арга хэмжээний тайзны хөтөлбөрийн 1-р хэсэг "Сонголт хоёр талтай" сэдвээр өрнөнө.
Өдгөө ажилд орох үйл явц зөвхөн байгууллага ажилтнаа сонгодог нэг талын харилцаа байхаа хэдийн больжээ. Ажил горилогчид ч өөрийн үнэт зүйл, ажиллах хэв маяг, карьерын зорилго, өсөх боломжтойгоо нийцэх байгууллагыг илүү нухацтай судалж, сонгодог болсон. Энэ хэсгийн салхийг хагалж, Well-being Podcast-ын тусгай ярилцлагыг “Оптимал Эн Макс” ХХК-ийн Үр нөлөө ба стратеги хариуцсан ахлах, сэтгэл судлаач Б.Алтанзул хөтлөх ба зочноор Сайнскор Зээлийн Мэдээллийн Сангийн Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал оролцох юм. Санхүү, стратегийн чиглэлээр Монгол болон олон улсад ажиллаж, удирдах түвшний арвин туршлага хуримтлуулсан Д.Энхцацралын карьерын замналаар дамжуулан өөрт тохирох орчноо хэрхэн таних, карьерын сонголтоо ямар шалгуураар хийх, нэг ажлын байр зөв сонголт мөн эсэхийг хэрхэн ойлгох тухай бодит туршлагаас сонсоорой.
12:30-13:00 | “Яг одоо бид хэнийг хайж байна вэ?”

Эхний ярилцлагаар ажил горилогч өөрт тохирох байгууллагаа хэрхэн сонгох тухай ярих бол дараагийн хэсэгт сонголтын нөгөө тал буюу ажил олгогчид яг ямар хүнийг хайж байна вэ гэдэг асуултад хариулна.
“Meet the Expert” хэсгийн зочноор Оюу толгой ХХК-ийн Хүний нөөцийн төслийн ерөнхий зөвлөх Э.Уянга оролцож, сонгон шалгаруулалтын үеэр CV, боловсрол, ажлын туршлагаас гадна хүний ямар чадвар, хандлага, онцлогийг чухалчилдаг талаар ярилцах юм.
Мөн Оюу толгойн ирээдүйн өсөлт, хөгжилд ямар ур чадвар эрэлттэй байх, залуу үеийн мэргэжилтнүүдийг хэрхэн татан оролцуулж, хөгжүүлэхээр зорьж байгаа, тус компанид ажиллах хүсэлтэй хүн өнөөдрөөс юунд анхаарч өөрийгөө бэлтгэх хэрэгтэй талаар бодит зөвлөгөө өгнө.
13:30-14:00 | "Хиймэл оюунтай хүчээ хавсрах нь"

Арга хэмжээний 2-р хэсэг "AI: Хэрэглэх үү, хянах уу?" сэдвийн хүрээнд үргэлжилнэ. Энэ хэсэгт Techworm Podcast-ын тусгай ярилцлагыг хөтлөгч Б.Ганцацрал хөтөлж, зочноор “Интерактив” группийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Ууганбаяр оролцох юм. Ямар ажлыг AI-д даатгаж болох, ямар мэдээллийг AI системд оруулж болохгүй, AI-ийн гаргасан үр дүнг хүн хэрхэн шалгах ёстой, байгууллага дотооддоо ямар дүрэм, хяналтын тогтолцоотой байх шаардлагатай талаар илүү дэлгэрэнгүй ярилцана.
14:00-14:30 | “ХИЙМЭЛ ОЮУНТАЙ АЖИЛЛАХ ШИНЭ ДҮРЭМ”

“Meet the Leader” хэсгийн зочноор КоллПро ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Аягүль оролцож, компанийнхаа AI бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм. Мөн хиймэл оюуныг ажлынхаа аль хэсэгт бодитоор ашиглаж байгаа, хаана нь хязгаар тогтоох шаардлагатай, ажилтнууд AI ашиглахдаа ямар дүрэм, хариуцлага хүлээх ёстой талаар өөрсдийн туршлагаас хуваалцана.
Хиймэл оюуныг хариуцлагатай нэвтрүүлнэ гэдэг мэдээллийн нууцлал, хүний хяналт, алдаа гарсан үед хүлээх хариуцлага, ажилтнуудаас шаардагдах шинэ ур чадвар гээд байгууллагын соёл, процессийг бүхэлд нь хамарсан өөрчлөлт билээ.
15:00–15:30 | “Би хэрхэн ажилладаг вэ?”

"Өсөх үү, өөрчлөх үү?" сэдвийн хүрээнд өрнөх 3-р хэсгийг Unread-ийн “Би хэрхэн ажилладаг вэ?” тусгай ярилцлагаар эхлүүлэх юм. Хөтлөгчөөр Unread Media-ийн Ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ, зочноор Трансвест Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болдсүх оролцож, түүний бодит ажлын арга барил, карьерын эргэлтийн цэгүүд, хэцүү шийдвэрүүд, алдаа болон тэдгээрээс авсан сургамж, бүтээмж, өсөлтийн тухай ярилцах юм. Удирдах түвшинд хүрсэн хүний карьерын ард ямар дадал, сонголт, сорилтууд байдаг вэ гэдгийг илүү ойроос танилцуулах хэсэг болох нь дамжиггүй.
15:30-16:00 | Meet the Leader

Үргэлжлүүлэн Meet the Leader хэсгийн дараагийн зочноор бид Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хуланг урьсан юм.
Монголын органик арьс арчилгааны брэндийг үүсгэн байгуулж, бизнесийн салбарт танигдсан түүний карьер өдгөө финтекийн салбар руу ч өргөжсөн. Тиймээс энэхүү ярилцлагаар нэг салбарт амжилт гаргасныхаа дараа шинэ чиглэлд хүч сорих, бизнес эхлүүлэх, шинэ салбарт суралцах, удирдагчийн хувьд дахин өөрийгөө сорих тухай асуултыг хөндөнө.
16:30-17:00 | “Бид хийж буй ажлаасаа юу эрэн хайдаг вэ?”

Арга хэмжээний 4-р хэсэг "Цалингаас цааш..." сэдвээр үргэлжилнэ. Цалин, албан тушаал, карьерын өсөлт мэдээж чухал. Гэхдээ хүн хийж буй ажлаасаа зөвхөн эдгээрийг л хүсдэг гэж үү?
Philosophy Podcast-ын тусгай ярилцлагыг Philosophy.mn, RENEW LLC-ийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр үндсэн хөтлөгчөөр, Unread Media-ийн сэтгүүлч Ц.Мажигсүрэн хамтран хөтөлнө. “Сайн ажил” гэж юуг хэлэх, хүн заавал ажилдаа дуртай байх ёстой эсэх, амжилтыг зөвхөн цалин, албан тушаалаар хэмжих нь зөв үү, хийж буй ажил хүний өөрийн үнэлэмж болон амьдралын утга учиртай хэрхэн холбогддог талаар философийн өнцгөөс ярилцах юм.
Өдрийн турш “хаана ажиллах вэ, яаж ажиллах вэ, яаж өсөх вэ?” гэж ярьсны дараа энэ хэсэг “Бид ер нь яагаад ажилладаг вэ?” гэдэг илүү суурь асуултыг тавих болов уу.
17:00-17:45 | Панел хэлэлцүүлэг: “Сайн хүмүүсээ бид хэрхэн тогтоон барьдаг вэ?”

"Talent Summit 2026" арга хэмжээний үндсэн тайзны хөтөлбөрийг байгууллагын талаас харсан панел хэлэлцүүлгээр өндөрлүүлнэ. Сайн ажилтныг зөвхөн өндөр цалин хөлс тогтоохгүй нь мэдээж. Гагцхүү карьерын өсөлт, удирдлагын арга барил, байгууллагын соёл, итгэлцэл, ажилтны туршлага зэрэг олон хүчин зүйл хүнийг нэг байгууллагад удаан хугацаанд ажиллах эсэхэд нөлөөлдөг. Тэгвэл байгууллагууд сайн хүмүүсээ олсныхоо дараа хэрхэн хөгжүүлж, тогтвортой ажиллуулдаг вэ?
Энэ тухай “Мандал Санхүүгийн Нэгдэл”-ийн Хүний нөөц хариуцсан захирал Д.Билгүүн, “Хан Алтай Ресурс” ХХК-ийн Хүн ба байгууллагын соёл хариуцсан захирал Ц.Цэрэнлхам, “Трансвест Монголиа” ХХК-ийн Хүний нөөцийн менежер Ц.Булгантамир, “Бодь даатгал” ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Наранцэцэг, “Central Coffee Roast” LLC-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Байгалмаа нар өөр өөрийн байгууллагын туршлага, шийдлийг хуваалцана.
Хэрэв та манай арга хэмжээг зорин ирэхийг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй. Амралтын өдрөө ажил карьертаа хэрэгтэй, үнэ цэнтэй агуулгаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл 10-р сарын 10-нд Ballroom ZU-д уулзацгаая!
Сэтгэгдэл бичих

