Кибер аюулгүй байдлын орчин урьдынхаас илүү хурдтай өөрчлөгдөж буй энэ үед байгууллагууд өөрсдийн гибрид орчныг найдвартай хамгаалах зайлшгүй шаардлагатай тулгарч буй. Дэлхийд сүлжээ болон аюулгүй байдлын технологиор тэргүүлэгч “Fortinet” компани байгууллагуудад энэхүү сорилтыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг.
2025 оны “Gartner® Magic Quadrant™” (мэдээллийн технологийн зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч компаниудыг харьцуулан үнэлж, байршуулдаг олон улсын судалгааны тайлан)-д “Fortinet” компани 12 дахь удаагаа багтсан бөгөөд энэ удаа “Hybrid Mesh Firewall” (сүүлийн жилүүдэд сүлжээний аюулгүй байдлын салбарт гарч ирж буй шинэ арга барил ба уламжлалт firewall-ууд болон cloud-д суурилсан firewall үйлчилгээний давуу талуудыг нэгтгэсэн холимог хамгаалалтын загвар) ангилалд “Тэргүүлэгч”-ээр шалгарч, хамгийн өндөр гүйцэтгэлтэй гэх үнэлгээ авсан нь тус компанийн технологийн давуу талыг дахин нотоллоо. “Fortinet”-ийн “Hybrid Mesh Firewall” шийдлүүд тусгайлан бүтээсэн ASIC чип, FortiOS нэгдсэн үйлдлийн систем ба хиймэл оюунд суурилсан автоматжуулалтыг ашиглан дата төв, үүлэн орчин, алслагдсан орчинд зориулсан өргөтгөх боломжтой, нэгдсэн хамгаалалтыг хүргэдэг.
Gartner-ийн үнэлгээгээр баталгаажсан гол үнэ цэнүүд
- Аюулгүй байдлын нэгдсэн архитектур: FortiOS болон FortiGuard Labs-ийн заналхийллийн мэдээлэл, AI-д суурилсан хамгаалалтыг нэг платформ дээр нэгтгэснээр ажиллагааг хялбарчилж, аюул заналхийлэлд илүү хурдтай хариу үзүүлдэг.
- AI болон пост-квантын инновац: FortiAI-Assist (GenAI + AIOps) гэх мэт шинэ боломжууд болон пост-квант криптографийг эрт үеэс нэвтрүүлснээр Fortinet ирээдүйн найдвартай хамгаалалтын үндсийг тавьсан.
- Үйл ажиллагааны уян хатан байдал: Хэрэглээнд суурилсан FortiFlex лицензийн загвар нь байгууллагад хэрэгцээнээсээ хамаарч тоног төхөөрөмж, виртуал эсвэл үүлэн дээр галт ханын шийдлийг сонгон ашиглах боломж олгодог.
“Fortinet Accelerate Asia 2025” - Монголд
“Fortify Your Tomorrow” уриан дор энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тус арга хэмжээ нь Хонг Конг, Сөүл, Шанхай, Тайпэй, Макао зэрэг Хойд Азийн 10 хотыг хамарсан аяллын нэг хэсэг юм. Азийн 180 гаруй кибер аюулгүй байдлын удирдагч, мэргэжилтнүүд нэгэн дээвэр дор чуулж, бүс нутгийн кибер аюулгүй байдлын чиг хандлага, хууль эрх зүйн зохицуулалт, “Fortinet”-ийн AI-д суурилсан шинэ шийдлүүдийн талаар компанийн удирдлагууд болон мэргэжилтнүүдээс шууд сонсох боломжтой.
Арга хэмжээний онцлох хэсгүүд
- Бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх кибер аюулгүй байдлын зөвлөлийн илтгэл
- "Fortinet" хэрэглэгчдийн хэлэлцүүлэг: Банк, харилцаа холбоо болон чухал дэд бүтцийн салбарт “Fortinet”-ийн шийдлийг амжилттай нэвтрүүлсэн туршлагууд
- "Fortinet" технологийн үзэсгэлэн: AI-д суурилсан заналхийллийг илрүүлэх, SD-WAN, пост-квант криптографийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг танилцуулна.
Дижитал ирээдүйг хамтдаа хамгаалцгаая
“Hybrid Mesh Firewall” нь орчин үеийн кибер хамгаалалтын архитектурын тулгуур болон хөгжиж буй энэ үед “Fortinet”-ийн AI-д суурилсан хамгаалалт болон суурилуулалтын уян хатан сонголтууд байгууллагуудыг зөвхөн өнөөдрийн аюул заналд бус ирээдүйн сорилтуудад ч бэлэн байхад тусалдаг.
Байршил: Шангри-Ла Улаанбаатар зочид буудал
Огноо: 2025 оны 9-р сарын 10, Лхагва гараг
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
2025 оны Gartner Magic Quadrant: Hybrid Mesh Firewall тайланг татаж авах бол энд дарна уу.