Арваннэгдүгээр сарын 8-нд зохион байгуулагдсан “Collab with Geni 2026” арга хэмжээнд 600 гаруй контент бүтээгч оролцож, нэг өдрийн дотор 300 гаруй хамтын ажиллагаа эхэлжээ. Брэндүүд болон контент бүтээгчдийг нэг дор уулзуулсан энэхүү арга хэмжээ нь Монголд хэрэглэгчийн бодит туршлагад суурилсан маркетингийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйн нэгэн илрэл болов.
Тус арга хэмжээг зохион байгуулсан Geni нь бизнес эрхлэгчид, брэндүүдийг контент бүтээгчидтэй холбож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчийн өнцгөөс танилцуулах зураг, видео, сэтгэгдэл зэрэг контент бүтээлгэх боломж олгодог платформ юм. Өнөөдрийн байдлаар тус платформд 3,500 гаруй контент бүтээгч бүртгүүлж, 800 гаруй брэнд хамтран ажиллаж байна.

GENI ГЭЖ ЮУ ВЭ?
Geni-гийн онцлог нь зөвхөн нэг удаагийн сурталчилгааны контент бүтээлгэхээс гадна брэндүүдэд контент бүтээгчидтэй хийх хамтын ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, тогтмол хэрэгжүүлэх боломж олгодогт оршино.
Маркетингийн кампанит ажилд мэдээж олон дагагчтай, хүмүүст танигдсан бүтээгч давуу тал болно. Гэхдээ тухайн бүтээгчийн контентын хэв маяг, үзэгчдийн хүрээ, бүтээгдэхүүнийг хэрхэн танилцуулах нь ч мөн адил чухал. Geni платформ энэ үйл явцыг хялбарчилж, брэндүүдийг өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогт тохирох контент бүтээгчидтэй холбодог. Бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ платформд байршуулж, контент бүтээлгэх хүсэлт илгээснээр хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжтой.
Харин платформд бүртгэлтэй контент бүтээгчид брэндүүдийн санал болгож буй бүтээгдэхүүнтэй танилцаж, хэрэглэж үзсэний үндсэн дээр өөрсдийн туршлага, сэтгэгдлийг зураг, видео зэрэг хэлбэрээр бүтээн хүргэдэг. Ингэснээр бүтээгдэхүүний талаарх мэдээлэл зөвхөн үйлдвэрлэгч, борлуулагчийн тайлбараар хязгаарлагдахгүй, түүнийг хэрэглэсэн хүний өнцгөөс хүрэх боломж бүрдэж буй юм.

Маркетингийн салбарт үүнийг User-Generated Content (UGC) буюу хэрэглэгчийн бүтээсэн контент хэмээн нэрлэдэг. Уламжлалт инфлүнсер маркетинг нь тухайн хүний нэр хүнд, дагагчдын хүрээ, нөлөөлөлд илүүтэй тулгуурладаг бол UGC маркетингийн хувьд контентын агуулга, хэрэглэгчийн туршлага голлох байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, заавал олон мянган дагагчтай байх шаардлагагүйгээр бүтээлч, чанартай контент хийдэг хүмүүс брэндүүдтэй хамтран ажиллах боломжтой гэсэн үг.
Нөгөө талаас, бизнесүүдийн хувьд бүтээгдэхүүн бүрдээ контент бүтээгч шинээр хайж, хамтын ажиллагаагаа эхнээс нь зохион байгуулах шаардлага багасна. Geni-ээр дамжуулан хамтын ажиллагаануудаа нэг самбараас хянаж, бүтээсэн контентуудаа цуглуулан маркетингийн үйл ажиллагаандаа ашиглах боломжтой. Ингэснээр нэг удаагийн пост, видеогоор хязгаарлагдахгүй, бүтээгдэхүүнийхээ тухай олон төрлийн контентын сан бүрдүүлэх нөхцөл бүрдэх юм.
BLACK DAYS: МАРКЕТИНГИЙН КОНТЕНТОО 40 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ ТӨЛӨВЛӨХ БОЛОМЖ
Шинэ жил, Цагаан сар, Мартын 8 гээд бизнесүүдийн хувьд борлуулалт, маркетингийн ажил идэвхэждэг сарууд ойртож байна. Баярын бэлгийн багц, шинэ бүтээгдэхүүний танилцуулга, урамшуулалт худалдаа зэрэгтэй зэрэгцэн хэрэглэгчдэд хүргэх контентын хэрэгцээ ч нэмэгддэг.
Энэ хүрээнд Geni платформ жилд нэг удаа зарладаг Black Days урамшууллаа эхлүүлж, бизнес эрхлэгчид болон брэндүүдэд зориулсан гурван болон 12 сарын бүх багцаа 40 хувиар хямдруулжээ. Арваннэгдүгээр сарын 15–30-ны хооронд үргэлжлэх уг урамшуулалд одоогийн харилцагчид болон шинээр нэгдэж буй брэндүүд хамрагдах боломжтой.
Тухайлбал, гурван сарын багцууд дараах үнэтэй болжээ.
- Starter: 825,000₮ → 495,000₮ - сард 10 хүртэлх хамтын ажиллагаа
- Business: 1,815,000₮ → 1,089,000₮ -сард 20 хүртэлх хамтын ажиллагаа
- Corporate: 2,475,000₮ → 1,485,000₮ - сард 50 хүртэлх хамтын ажиллагаа
- Гурван сарын багцын хямдрал эхний 20 брэндэд үйлчлэх бөгөөд бизнесүүд өөрсдийн хэрэгцээ, контентын төлөвлөгөөнд тохируулан сонголтоо хийх боломжтой.

Харин 2027 оны маркетингийн ажлаа бүтэн жилээр төлөвлөж буй байгууллагуудад зориулан 12 сарын багцыг мөн 40 хувийн хөнгөлөлттэй санал болгож байна. Ингэхдээ төлбөрөө бүрэн төлж багцаа шууд идэвхжүүлэх, эсвэл 500,000 төгрөгийн урьдчилгаа төлж захиалгаа баталгаажуулаад үлдэгдлийг 2027 оны нэгдүгээр сард төлөх гэсэн хоёр сонголттой. Жилийн багцын урамшуулал эхний 10 брэндэд хамаарах ажээ.
Түүнчлэн Black Days багц сонгосон брэндүүд арванхоёрдугаар сард нэвтрүүлэхээр төлөвлөсөн Geni v1.0 шинэ хувилбарыг түрүүлж ашиглах боломжтой. Шинэ хувилбарт хиймэл оюуны тусламжтайгаар брэндэд тохирох контент бүтээгч санал болгох, хамтын ажиллагааны ажлын даалгавар буюу brief боловсруулах, бүтээсэн контентын үр дүнг хэмжих зэрэг боломжуудыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Geni Black Days урамшуулал арваннэгдүгээр сарын 30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд багцын дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөлтэй ЭНД ДАРЖ танилцах боломжтой.

