Орчин үеийн бизнесийн амжилтын гол түлхүүрийн нэг нь хэрэглэгчийн үнэнч байдлыг бий болгох явдал билээ. Үүний тулд компаниуд “Loyalty” хөтөлбөрүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ онцгой урамшуулал, хувь хүний онцлогт нь тохирсон туршлагыг санал болгосоор буй.
Иймд бид шинэхэн нийтлэлдээ олон улсын тэргүүлэх брэндүүдийн Loyalty хөтөлбөрүүд хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд нь хэрхэн ашиг тусаа өгсөн талаар бодит түүхийг онцлохын сацуу бидэнд ямар давуу тал, боломж байгааг танилцуулахаар бэлдлээ.

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: LOYALTY УРАМШУУЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Энгийнээр хэлбэл, хэрэглэгч тухайн брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол сонгож хэрэглэснийхээ хариуд тусгай урамшуулал, хөнгөлөлт авах систем юм. Энэ нь маркетингийн хэрэгсэл болохоос гадна хэрэглэгчидтэйгээ илүү дотно харилцаа үүсгэх арга. Сүүлийн үед үүнийг зөвхөн хямдрал, онооны тухай ойлголтоос илүүтэй хэрэглэгч тухайн брэндээс ямар туршлага олж авч, хамтын үнэ цэн бүтээж байгаа нь илүү чухал болоод буйг онцлууштай.
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, анх 1793 онд Америкийн нэгэн худалдаачин үйлчлүүлэгч бүрдээ гар бичмэл бүхий дараагийн худалдан авалтдаа хөнгөлөлт болгон ашиглах тэмдэг өгдөг байсан нь өнөөгийн Loyalty урамшууллын эхлэл болжээ. Улмаар 1896 онд S&H Green Stamps нэртэй систем бий болж, хүмүүс дэлгүүрээс бараа худалдан авахдаа оноо мэт ногоон марк цуглуулан, каталог дахь бараанаас сольж авдаг болов. Аажмаар сүлжээ дэлгүүрүүд, супермаркетууд “Гишүүнчлэлийн карт” нэвтрүүлж, оноо цуглуулах системийг илүү түгээн дэлгэрүүлсний сацуу хямдралын карт, бүртгэлтэй хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан хөнгөлөлт нь тухайн хүнийг байнгын үйлчлүүлэгч болгосоор байв.
Товчхон дүгнэхэд өнгөрсөн 250 гаруй жилийн турш Loyalty урамшуулал нь хөнгөлөлтөөс оноо руу, онооноос хэрэглэгчтэйгээ хамт хөгжих соёл руу шилжжээ.

ТЭГВЭЛ LOYALTY УРАМШУУЛАЛ ТЭДНИЙ АМЬДРАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН БЭ?
American Express Platinum: Нэгэн хэрэглэгч American Express Platinum картаа ашиглан Taylor Swift-ийн “The Eras Tour” тоглолтын VIP тасалбарыг оноогоороо авч, арван жилийн дараа мөрөөдлөө биелүүлжээ. Тодруулбал, тэрээр StubHub-аар дамжуулан $390 үнэтэй тасалбарыг 150,000 гишүүнчлэлийн оноогоор худалдан авсан аж. Сонирхуулахад, American Express Platinum картын хэрэглэгчид оноогоо ашиглан бизнес ангиллын нислэгт суух боломжтой. Тухайлбал, Qatar Airways-ийн Qsuite зэрэг дэлхийн шилдэг бизнес ангиллын нислэгүүдэд оноогоо ашиглан сууж болно.
Sephora: Sephora-ийн Beauty Insider хөтөлбөр нь хэрэглэгчдэд оноо цуглуулж, түүгээрээ хөнгөлөлт, бэлэг авах боломж олгодог. Энэхүү хөтөлбөрийн гишүүд нь Sephora-ийн нийт борлуулалтын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь хэрэглэгчдийн үнэнч байдлыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн турших, тусгай арга хэмжээнд оролцох зэрэг нэмэлт боломжийг ч эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, “Insider” оноо нь зөвхөн хөнгөлөлтөөс гадна шинэ бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд турших эрх, гоо сайхны воркшоп сургалтад оролцох нөхцөлийг бүрдүүлдэг аж.
Delta SkyMiles: Delta Airlines-ийн SkyMiles хөтөлбөрийн гишүүд оноогоо хуримтлуулан дэлхийн өнцөг булан бүрд аялж болно. Тухайлбал, нэгэн гишүүн 70,000 оноогоор Европ руу хоёр талын нислэг захиалж, мөрөөдлийн аяллаа бодит болгожээ. Мөн хосууд хамтдаа Азиар аялж, соёл, адал явдлаар дүүрэн дурсамж бүтээсэн гэнэ.

ХАРИН БИДЭНД ЯМАР БОЛОМЖ БАЙГАА ВЭ?
Бидэнд MAMA 2025 шагнал гардуулах ёслолыг хосоороо үнэгүй үзэх боломж бий. Өмнөд Солонгосын CJ ENM компанийн жил бүр зохион байгуулдаг MAMA Awards нь энэ жил арваннэгдүгээр сарын 28, 29-нд Хонконгийн “Kai Tak” цэнгэлдэх төвд зохион байгуулагдана. Тус арга хэмжээ нь зөвхөн K-pop урсгал төдийгүй Азийн хөгжмийн олон төрлийг дэлхий дахинд сурталчлах, уран бүтээлчдийн хичээл зүтгэлийг үнэлэх, шүтэн бишрэгчдийг нь нэгтгэх чухал цэг билээ.

Хэрхэн энэ боломжийн эзэн болох тухайд, хүүхэд, залууст санхүүгийн зөв туршлага хуримтлуулахад нь тусалж, тэдний ухаалаг хэрэглээг урамшуулах зорилготой GenZ Loyalty аянд оролцоход л хангалттай. Энэхүү аян нь 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх ба Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ оноо цуглуулж, худалдан авалтын купон, сугалаанд оролцох эрх авах боломжтой.
Зөвхөн MAMA Awards-ийг үзэхээс гадна Apple брэндийн бүтээгдэхүүн болон технологийн хорхойтнуудад зориулсан олон урамшуулал, бэлэг бий.

Урамшууллын оноо цуглуулах тухайд төрсөн өдөр тохиох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ авах, бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг олон боломж бий.
Урамшуулалд хэрхэн оролцох вэ?
Голомт банкны 22 ба түүнээс доош насны харилцагчдаас сонгогдсон бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр авсан, бүтээгдэхүүн, үйлчилгээ ашигласан болон төрсөн өдөр нь тохиосон харилцагч бүрд GenZ Loyalty оноо олгох болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Сэтгэгдэл бичих

