Улаанбаатар хотын хөгжил, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр замын түгжрэл, агаарын бохирдол, дуу чимээ зэрэг олон асуудал дагаад нэмэгдэж буй. Эдгээр нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, эрүүл мэнд, амьдрах орчны тав тухад сөргөөр нөлөөлдөг гэнэ. Тиймээс хотын завгүй хэмнэлээс түр ч болов холдож, цэвэр агаартай, ногоон байгууламж бүхий тайван орчинд амьдрахыг хүсэх хүн олон болжээ. 

Тэгвэл энэхүү хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээн байгуулалтын нэг болох “Gerda Residence” төслийн нэгдүгээр ээлжийн шоурүүм нээлтээ хийлээ. Эл бүтээн байгуулалт нь ногоон байгууламжийг цогцоор нь төлөвлөж, оршин суугчдад байгальд ойр орчинд амьдрах боломж бүрдүүлэхийг зорьж буйгаараа онцлог юм. 

“GERDA RESIDENCE”-ИЙН ТУХАЙ 


“Ачид-Орг” ХХК-ийн хэрэгжүүлж буй Gerda Residence нь Богд Хан уулын бэлд, 10 га талбайд төлөвлөсөн гурван үе шаттай орон сууцны төсөл юм. Нийт 25 барилгад ойролцоогоор 2,000 орчим айлын орон сууц байхаар төлөвлөжээ.

Төслийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалт нийт 3 га талбайг хамарч, 9 блок, 519 айлын орон сууцнаас бүрдэх бөгөөд үүнээс зургаан блок нь 16 давхар, гурван блок нь 13 давхар байх юм.

ТӨСЛИЙН НЭЭЛТ 


Хан-Уул дүүргийн Яармаг, Арцатын аманд байрлах “Gerda Residence” төслийн нэгдүгээр ээлжийн шоурүүм буюу борлуулалтын алба 10-р сарын 17-нд нээлтээ хийгээд буй. Нээлтийн үеэр төслийн төлөөлөл болон борлуулалтын багийнхан “Gerda Residence”-ийн байгальд ойр орчин, ногоон байгууламжийн төлөвлөлт, оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийн талаар танилцууллаа.

Шоурүүм нээгдсэнээр төслийг сонирхож буй хэн бүхэн тус байрны зохион байгуулалт, бүтэц, интерьерийн шийдлийг бодитоор мэдрэх боломжтой болж байна.


“Gerda Residence” төслийн удирдлагын төлөөлөл Ц.Түмэнхишиг

"Gerda Residence төслийн маань гол зорилго нь ногоон байгууламж, ногоон орчинтой амьдрахад таатай орчныг бүрдүүлэх юм. Тиймээс 10 га талбайнхаа 32 хувьд нь ногоон байгууламж барихаар төлөвлөсөн.

Төслийн байршил нь Яармаг, Арцатын ам гээд уулын бэлд байрладаг, байгальд ойр, утаагүй, цэвэр агаартай гээд олон давуу талтай бүс шүү дээ. Иймд хотхон дотроо ч гэсэн илүү цэвэр агаартай, тав тухтай байх үүднээс барилга бүрд тодорхой хэмжээний ногоон байгууламжийг бий болгохоор төлөвлөөд байна.

Байршил, орчны онцлогоос шалтгаалан хүүхэдтэй гэр бүлүүд болон залуу хосууд манай төслийг ихээхэн сонирхож байгаа. Тиймд оршин суугчдынхаа өдөр тутмын хэрэгцээг хангах зорилгоор сургууль, цэцэрлэг, худалдааны төвийг хотхондоо барина."


Gerda Residence бол хэний ч өмнө нүүр бардам, өөртөө итгэлтэй танилцуулж болох чанартай төсөл. Сүүлийн үед харилцагчид орон сууцны метр кв, үнэ, өрөөний зохион байгуулалт зэргээс гадна хүүхдэд хэр ээлтэй, аюулгүй орчинтой вэ гэдгийг сонирхох болсон. Тухайлбал, гаднах орчин нь хэр тохижилттой, хүүхдийн тоглоомын талбай нь ямар вэ гэдгийг их асуудаг. Энэ утгаараа Gerda Residence-ийн зохион байгуулалт, төлөвлөлт нь харилцагчдын хэрэгцээ, хүсэлд нийцсэн шийдэл гэж харж байгаа.

“REMAX Hub”-ийн Борлуулалтын ахлах Б.Батчимэг

ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 


“Gerda Residence” төслийн дотоод зохион байгуулалтыг орчин үеийн минимал хэв маягаар шийдсэн бөгөөд нийт 60 гаруй архитектур хамтран ажиллажээ. Тэд орон сууцны дотоод заслаа аль болох тав тухтай, дулаан мэдрэмж төрүүлэхийн тулд цайвар байгалийн өнгийн түлхүү ашигласан гэнэ.



Чанартай материал

Орон сууц сонгоход анхаарах чухал зүйлсийн нэг бол яах аргагүй барилгын материалын чанар билээ. Тиймээс төслийн хамт олон дотоод засалдаа ашиглах материал, тоноглолыг сонгохдоо чанар, эдэлгээнд онцгой анхаарчээ. Тухайлбал, угаалгын өрөөний холигчийг цэвэр зэсээр хийж, төслийн нэрийг шингээн тусгайлан захиалсан байна. Мөн цонхондоо гурван давхар шилтэй, Low-E бүрхүүл бүхий шил ашиглажээ. Энэ нь дулаан алдагдлыг бууруулж, дотоод орчны дулааныг хадгалахад тусалдаг давуу талтай.

Барилгын гадна фасадаа Итали материал ашиглан хийсэн бөгөөд сүүлийн үед тренд болж байгаа цайвар, саарал өнгийг шингээжээ. Харин ханын дулаалгыг 150 мм-ийн зузаантай хийхээр шийдсэн нь түгээмэл ашиглагддаг 100 мм-ийн дулаалгатай харьцуулахад илүү зузаан шийдэл ажээ.

Хоёр лифт

Төслийн бас нэгэн онцлох хэсэг нь лифтний зохион байгуулалт гэнэ. Ихэнх орон сууцанд нэг давхрын зургаа орчим айлд хоёр лифт ногддог бол “Gerda Residence” төслийн хувьд дөрвөн айл тутамд хоёр лифт байхаар төлөвлөөд буй. Ингэснээр оршин суугчид лифт хүлээж цаг алдахгүй, гэртээ хурдан орж, амрах, өдөр тутмын ажлаа түргэн амжуулахад дөхөм болсон нь онцлууштай.

“GERDA RESIDENCE”-ИЙГ ЯАГААД СОНГОХ ВЭ?


Өрөөний сонголт

“Gerda Residence”-ийн эхний ээлжид 57.80 м², 57.91 м² болон 78.37 м² талбай бүхий 2 болон 3 өрөө орон сууцны төлөвлөлт санал болгож буй. Та өөрийн хэрэгцээ, шаардлага, амьдралын хэв маягт нийцүүлэн сонголтоо хийх боломжтой.

Эрүүл, цэвэр орчин

Нийт талбайн 32 хувийг ногоон байгууламж байхаар төлөвлөсөн учир оршин суугчид гэрийнхээ ойролцоо салхилж, алхах, чөлөөт цагаа гадаа өнгөрүүлэх боломжтой. Түүнчлэн эхний ээлжийн хүрээнд 11,000 ам метр талбайг ногоон байгууламж, амралт, чөлөөт цагийн орчинд зориулж, хүүхэд багачууд тоглох, гэр бүлээрээ салхилах, оршин суугчид чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.



Өдөр тутмын хэрэгцээгээ нэг дороос

Төслийн хүрээнд худалдаа, үйлчилгээний талбайг барилгуудын нэгдүгээр давхарт болон A9 барилгын эхний хоёр давхарт төлөвлөжээ. Энэ нь оршин суугчдад өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг гэрийнхээ ойроос авах боломж олгож буй.

Автомашины зогсоолын шийдэл

Нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтад нийт 256 автомашины зогсоол шийджээ. Үүнээс 164 нь дотоод, 92 нь гадна зогсоол байх юм. Ингэснээр оршин суугчид автомашинаа байрлуулахад илүү тухтай, хүртээмжтэй орчин бүрдэж байгаа ажээ.

Сургууль, цэцэрлэг

Хүүхэдтэй гэр бүлийн хувьд гэрээсээ сургууль, цэцэрлэгтээ хүрэх зам, цаг хугацаа нь орон сууц сонгохдоо харгалзан үздэг чухал хүчин зүйлсийн нэг юм. Тиймээс “Gerda Residence” төслийн хүрээнд оршин суугчдынхаа өдөр тутмын хэрэгцээг ойр орчинд нь шийдвэрлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг үе шаттайгаар төлөвлөжээ. Тодруулбал, хоёрдугаар үе шатанд цэцэрлэг, гуравдугаар үе шатанд сургууль барихаар төлөвлөсөн байна.

ХЭЗЭЭ АШИГЛАЛТАД ОРОХ ВЭ?


“Gerda Residence” төслийн эхний ээлжийн A1-A9 барилгуудад нийт 519 айлын орон сууц төлөвлөсөн бөгөөд үүнээс A6-A9 барилгуудыг 2027 оны арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулж, оршин суугчдад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Харин сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлж, 2027 оны эцэс гэхэд дуусгах эсвэл 2028 оны эхээр ашиглалтад оруулах гэнэ.


Та төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан ёсны вэбсайт болох gerdaresidence.mn-ээр зочлоорой. Харин загвар байр өдөр бүр нээлттэй тул та орон сууцны дотоод зохион байгуулалт, өрөөний төлөвлөлт болон төслийн онцлогтой биечлэн танилцах боломжтой. Холбогдох утас: 7766 7878