Өдгөө олон улсын нийт хөрөнгө оруулалтын 30 гаруй хувь нь зөвхөн байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын шалгуурыг хангасан төслүүд рүү чиглэж байна. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд дэлхийн ногоон санхүүжилтийн зах зээлд жилд гаргаж буй ногоон бондын хэмжээ нэг их наяд ам.долларыг давсан билээ.
Олон улсын хөрөнгийн урсгал уламжлалт хэв маягаас илүү байгальд ээлтэй төслүүд рүү чиглэж буй энэ үед үүнийг Монголын хөрсөнд нутагшуулж байгаа нэгэн компани бол Голомт банк. Тэдний хувьд байгаль хамгаалах төслүүдэд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд үүний үргэлжлэл болох шинэ түншлэл, бүтээгдэхүүн, үр дүнгүүдээ саяхан болж өнгөрсөн талуудын бага хурлаар танилцуулсан юм. Үүнээс бид онцлох 10 тоог багцлан хүргэж байна.

1. 1 их наяд+
1. 1 их наяд+
Голомт банк 2019 оноос хойш Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, тогтвортой хөдөө аж ахуй болон байгаль орчинд ээлтэй бусад хөрөнгө оруулалтыг дэмжин, нийт нэг их наяд гаруй төгрөгийн ногоон санхүүжилтийг олгож, тогтвортой шилжилтийг хурдасгасаар буй.
2. 160 сая ам.доллар
2. 160 сая ам.доллар
Голомт банк нь Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-аас нийт 160 сая ам.долларын санхүүжилтийг татаж, дотоодын зах зээлд цэнхэр санхүүжилтийн чиглэлээр 3 шинэ зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн нь Усны дэд бүтцийн зээл, Саарал усны зээл, Тогтвортой усан хангамжийн зээл ажээ.

3. 8 сарын судалгаа
Цэнхэр бондыг ихэвчлэн далай, тэнгистэй улс орнууд зах зээлд нэвтрүүлдэг бол 8 сарын турш нарийвчилсан судалгаа хийсний үндсэн дээр далайд гарцгүй Монгол Улс түүхэндээ анх удаа “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг боловсруулан баталсан юм.

"Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хөрөнгийн зах зээл дэх тогтвортой хөгжлийн бондын хэмжээ 20 дахин өссөн боловч үүнд цэнхэр бондын эзлэх жин нэг хувьд ч хүрэхгүй байна. Бусад төрлийн бондууд голчлон тухайн компанийн бизнес, төслийн ашгийг дэмжихэд чиглэдэг бол цэнхэр бонд нь шууд байгаль орчин, усны экосистемийг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулагддагаараа онцгой ач холбогдолтой."
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц
4. 4 талт хамтын ажиллагаа
Усны тогтвортой менежментийг дэмжих зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Голомт банк, Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС) хамтран Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ийн техникийн туслалцаатайгаар Монгол Улсын анхны “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг боловсруулснаа COP17-ын үеэр танилцууллаа.
5. 11 төрлийн бүтээгдэхүүн
Голомт банк одоогийн байдлаар нийт 11 төрлийн тогтвортой, ногоон болон цэнхэр зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж, харилцагчдадаа санал болгож буй.
6. 80/20 хандивын загвар
Байгаль орчныг хамгаалахад иргэдийн идэвхтэй оролцоог хангах зорилгоор гаргасан Монголын анхны байгаль орчинд ээлтэй “Nature” виртуал карт нь 80/20 хандивын загвартай бөгөөд картын жилийн хураамжийн 80 хувь нь Монголын Байгалийн Өв Санд шууд хандивлагдана.
Ингэхдээ цугларсан хөрөнгө нь Богд уул, Тэрэлж зэрэг тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн дурсгалт газруудын менежмент, тохижилт, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдана гэдгээрээ онцлог. Үүн дээр тус сангаас яг ижил хэмжээний хөрөнгийг нэмж гаргах тул хэрэглэгчийн оруулж буй хувь нэмэр 2 дахин өснө гэсэн үг юм.

"Байгаль хамгааллын төслүүд нь нийгэм, экологид ач холбогдолтой ч эдийн засгийн хувьд тэр бүр шууд ашиг өгдөггүй тул банкны шалгуурыг хангахад хүндрэлтэй. Тиймээс хөгжлийн санхүүжилт, төсвийн санхүүжилт, олон улсын санхүүжилтийг бүгдийг нь бид зөв зохистойгоор хооронд нь хольж ашиглаж чадах юм бол одоогийн санхүүжилт авч чадахгүй байгаа байгаль хамгааллын төслүүд маань илүү хүртээмжтэй санхүүжилтэд хүрэх боломжтой болно."
Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь
7. 333 нуур
Голомт банк нь усыг хамгаалах чиглэлд манлайлж ажилладаг. Тухайлбал, сүүлийн хоёр жил дараалан тэд "Усны Элч Банк"-аар шалгарсан билээ. Мөн Талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Чингэлтэй дүүрэгт Дамбадаржаа рашааны булгийн эхийг сэргээн хамгаалах, хөв цөөрөм байгуулах, тохижуулах төслийг эхлүүлсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “333 нуур” хөтөлбөрийн нэг хэсэг болж хэрэгжих нь ээ.

8. 300 өрх
Тэд мөн зөвхөн уснаас гадна агаарын бохирдлыг бууруулах ажлыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон “Эко Сквер Энержи Дистрибюшнс” ХХК хамтран эхлүүлэв. Уг ажлын хүрээнд гэр хорооллын 300 өрхөд агаар-агаарын дулааны насосыг амжилттай суурилуулаад байгаа юм.
Уг технологи нь түлш шатаах бус гаднах хүйтэн агаарт орших дулааныг хөргөх шингэний тусламжтай шингээж халаадаг бөгөөд 1 кВт цахилгаанаар 3-4 кВт дулаан үйлдвэрлэдэг тул эрчим хүчинд хэмнэлттэй. Энэ нь нүүрсний хэрэглээг халж, PM2.5, PM10 тоосонцор, хүхрийн давхар ислийн ялгарлыг бүрэн зогсоож чаджээ. Энэхүү үр дүнтэй хамтын ажиллагааны дараагийн шатны санамж бичгийг талууд COP17-ийн үеэр дахин үзэглэв.
9. Хурлын 4 дэх өдөр
COP17 хурлын 4 дэх өдөр болсон “ESG, Тогтвортой санхүүжилт болон дижитал инновацаар дамжуулан газрын нөхөн сэргээлтийг манлайлж буй эмэгтэйчүүд” сэдэвт хэлэлцүүлэгт Голомт банкны Олон улсын банкны газрын захирал Б.Энхзаяа оролцож, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр банкнаас хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан билээ.

"Монгол эмэгтэйчүүд боловсрол, мэдээллийн хүртээмж сайтай ч, бизнесээ бичил түвшнээс том бизнесm шилжүүлэхэд “танилын хүрээ” буюу connection, networking дутсанаас болоод бичил бизнес дээрээ оршин тогтноод байх хандлага ажиглагдаж байна. Үүнийг шийдэхийн тулд Голомт банк гүүр болон ажиллаж, томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй жижиг үйлдвэрлэгчдээ шууд холбож өгөх сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна"
Голомт банкны Олон улсын банкны газрын захирал Б.Энхзаяа
10. 8-р сарын 21-ний өдөр
8-р сарын 21-ний өдөр дээрх Ногоон бүс дэх Nature Booth дээр тогтвортой ногоон дадлын өдөр болж өнгөрсөн билээ. Уг бүүт дээр Монголын бизнесүүд хэрхэн байгальд ээлтэй загвар руу шилжиж байгаа, санхүүгийн байгууллагууд үүнд ямар оролцоотой байгааг хэлэлцсэн юм.
Тус хэлэлцүүлэгт Голомт банкны зүгээс тогтвортой санхүүжилтийг хэрхэн нэвтрүүлж буйгаа тэр дундаа ногоон зээлийг олгохдоо ОУСК-ийн Гүйцэтгэлийн 6-р стандарт болох "Биологийн олон янз байдлыг хамгаалах" аргачлалыг нэвтрүүлж байгаа талаараа хуваалцсан юм.

"Голомт банкны хувьд харилцагчид зээл олгох, аливаа суурь нөхцөл бүрдүүлэхээсээ өмнө байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг заавал хийдэг журамтай. Тодруулбал, харилцагчийн бизнес болон санхүүжилт авах гэж буй төсөл нь тусгай хамгаалалттай газар нутагтай ойр байгаа эсэхийг шалгаж, тухайн үйл ажиллагаа нь амьтан, ургамалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй эсэхийг үнэлдэг системтэй болсон. Бид энэ оны эхний сараас эхлэн дата цуглуулж байгаа бөгөөд томоохон хэмжээний дата анализын үр дүнд эдийн засгийн аль салбарууд биологийн олон янз байдлын хамгаалалт дээр хамгийн өндөр эрсдэлтэй байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй харах боломж бүрдэх юм.”
Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Анужин
Сэтгэгдэл бичих

