Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч Euromoney сэтгүүлээс жил бүр “Euromoney Awards for Excellence” арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Тус арга хэмжээгээр санхүүгийн гүйцэтгэл, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, технологийн дэвшил, инновац нэвтрүүлэлт болоод тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ салбартаа манлайлж буй банк, санхүүгийн байгууллагуудыг тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд манай улсаас нийт таван шагнал хүртсэний дөрвийг нь Голомт банк хүртжээ. Тус банк чухам ямар үзүүлэлт, амжилтаар эдгээр шагнал хүртсэнийг дэлгэрүүлэн хүргэе. 

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: “EUROMONEY AWARDS”-ИЙН ТУХАЙ ТОВЧХОН


“Euromoney Awards for Excellence” нь дэлхийн банк, санхүүгийн салбарын шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй шагналын нэг бөгөөд 1992 оноос хойш идэвхтэй зохион байгуулагдаж буй.

Шалгаруулалтад дэлхийн улс орнуудын банк, санхүүгийн байгууллагууд оролцох ба байгууллага бүр тухайн шагналын ангилалд хамаарах үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, хэрэгжүүлсэн төсөл, хүрсэн үр дүнгээ баримт, тоон үзүүлэлтээр баталгаажуулан танилцуулдаг. Үүний дараа Euromoney сэтгүүлийн судалгааны баг ирүүлсэн мэдээлэл, салбарын бие даасан судалгаа, зах зээлийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийж, ангилал тус бүрийн ялагчдыг тодруулдаг байна.

Тус шагнал нь шилдэг банк, дижитал банк, жижиг дунд бизнесийг дэмжигч банк, тогтвортой санхүүжилтийг дэмжигч банк зэрэг олон төрөлтэй. Энэ жил дэлхийн 125 гаруй улсын 700 гаруй банк, санхүүгийн байгууллага оролцжээ.

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК

Зургийг: Unread

Голомт банк 2026 оны Монгол Улсын “Шилдэг Банк”, “Шилдэг ЖДБ Дэмжигч Банк”, “Шилдэг Тогтвортой Санхүүжилтийг Дэмжигч Банк” болон “Шилдэг Дижитал Банк” гэсэн дөрвөн төрөлд шилдгээр шалгарав.

Тэдний хувьд “Дэлхийн жишиг Монголын банк” болох зорилгынхоо хүрээнд харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол нэвтрүүлэн ажилладаг. Өдгөө орон даяар 100 гаруй салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээл дэх Монгол Улсын оролцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, 2026 оны тавдугаар сард олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай гаргажээ. Энэ нь банкны үйл ажиллагаа, санхүүгийн чадавхыг олон улсын түвшинд таниулсан томоохон үйл явдал болсон билээ.


Ингээд тус байгууллагын энэ онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлыг багцлан хүргэж байна.

1. Усны нөөц ба байгаль орчны хамгаалал


Голомт банк байгаль орчныг хамгаалах, усны нөөцийг зөв зохистой ашиглахад чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлдэг. Тухайлбал, “Усны элч банк”-ны хувиар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д чухал үүрэгтэй оролцсон төдийгүй Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад чиглэсэн “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг боловсруулжээ. Үүнээс гадна Монголын Байгалийн Өв Сантай хамтран тусгай хамгаалалттай болон дархан цаазат газруудыг хамгаалах зорилготой Nature виртуал картыг нэвтрүүлсэн байна.

Тэдний нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн бас нэгэн онцлох зүйл нь “Бумбатын хөв цөөрмийн төсөл” юм. Эл төсөл нь өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд Улаанбаатар хотын гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, усны эх үүсвэрийг хамгаалах, үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Мөн харилцагчдадаа ногоон болон цэнхэр зээлийг санал болгож, байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмждэг гэнэ. Цаашид ногоон санхүүжилтээ нэмэгдүүлж, 2030 он гэхэд ногоон зээлийн багцаа нийт зээлийн багцынхаа 10 хувьд хүргэх зорилт тавьжээ.

2. Жижиг, дунд бизнесийн санхүүжилт


Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, цаашдын өсөлтийг нь дэмжих зорилгоор санхүүжилт олгох, зөвлөгөө өгөх, сургалт, хөтөлбөрт хамруулах ажлыг хэрэгжүүлж буй. Тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид болон эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн бизнесийн чадавхыг нэмэгдүүлэх, санхүүгийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа юм.

Энэ чиглэлийн хүрээнд Канадын хөгжлийн санхүүгийн байгууллага FinDev Canada-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 50 сая ам.долларын санхүүжилт татжээ. Уг санхүүжилт нь ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчид болон эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.

2026 оны эхний хагас жилийн байдлаар жижиг, дунд бизнесийг дэмжих зээл тус банкны нийт зээлийн багцын 28 хувийг бүрдүүлжээ.

3. Дижитал банкны шинэ шийдлүүд


Харилцагчдын өдөр тутмын төлбөр тооцоо, банкны үйлчилгээг илүү хялбар, шуурхай болгох зорилгоор мэдээллийн технологид суурилсан олон шинэ шийдлийг нэвтрүүлжээ. Тухайлбал, БНХАУ-ын олон улсын юанийн төлбөр тооцооны CIPS системд холбогдож, Монголын анхны зайнаас унших технологи бүхий “wearable” Skate болон Universe картуудыг гаргасан байна.

Мөн Google Pay дижитал хэтэвчийг Монголд нэвтрүүлж, SocialPay апп-аар WeChat QR код уншуулан төлбөр төлөх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр харилцагчид өдөр тутмын худалдан авалт, төлбөр тооцоогоо илүү олон төрлийн аргаар хийх боломжтой болж байгаа юм.

“Бид банк, санхүүгийн салбартаа тэргүүлэгч байж, улс эх орны хөгжлийн хурдасгуур болсон томоохон төслүүдийг бодитоор хэрэгжихэд хувь нэмрээ оруулж, жижиг, дунд бизнесүүдээ дэмжин байгальд ээлтэй үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх болно. Голомт банктай үргэлж хамт байдаг эрхэм харилцагчид, хамтрагч байгууллагууд, хамт олон та бүхэндээ баярлалаа.”

Голомт банк