Банкны апп хэрэглэхэд амар байхаар амьдралын асуудлууд бага ч болов хөнгөрдөг юм шиг санагддаг уу? Манай редакц сүүлийн үед дижитал шинэчлэлт хийсэн банкнуудын нэг болох Голомт банкны шинэчлэлтийг туршиж үзсэнээс онцлох 5 функц болон Голомтын авсан нэгэн шагналыг танилцуулахаар бэлдлээ.
АППЫГ ЭНД ДАРЖ ТАТААРАЙ

1. Гурван шатлалт царай таних систем
1. Гурван шатлалт царай таних систем
Дижитал банкны хөгжилд хурд, тухтай, ойлгомжтой хэрэглээнээс дутахааргүй чухал зүйл бол харилцагчийн санхүү, мэдээллийн аюулгүй байдал билээ. Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн DEH систем болон аюулгүй байдлын системийг нэвтрүүлсэн байна.
Системд нэвтрэх болон гүйлгээ баталгаажуулахад нэвтрэх нууц үг, давхар баталгаажуулалтаас гадна хамгийн сүүлийн үеийн “Liveness” царай танилтын технологи ажиллаж байгаа гэнэ. Энэхүү технологи нь хэрэглэгчээс өөр хүн зураг эсвэл бичлэг уншуулахаас сэргийлж, бодит хүн мөн эсэхийг царай, хөдөлгөөнөөр нь нарийн танин баталгаажуулдаг онцлогтой. Уг хамгаалалтын систем нь харилцагчийн хувийн мэдээллийг чанд хамгаалах, аливаа цахим гэмт хэрэгт өртөх, мэдээлэл алдагдахаас найдвартай сэргийлэх юм байна.
2. Цоо шинэ UI/UX дизайн
Шинэчлэгдсэн egolomt.mn сайт болон Smart Bank аппыг нээхэд хуучин дизайныг сайжруулах биш бүр шинээр хийсэн UI/UX дизайн угтаж авав. Минимал, эмх цэгцтэй интерфэйс нь ашиглахад илүү ойлгомжтой, саадгүй, хурдан байсан ба дэлгэцийн зохион байгуулалт болон өнгө төрхөө харилцагч өөрийн хүссэнээр тохируулах боломжтой гэнэ. Аппын үндсэн өнгө, загвараас эхлүүлэн өөрийн өдөр тутамд хамгийн их ашигладаг цэсийг нүүр дэлгэц дээрээ байршуулан хувийн хэрэгцээндээ тааруулан засах боломжтой.
Түүнчлэн өмнө нь зөвхөн вэбсайтаас хардаг байсан шинэчлэлт, Голомт банкны мэдээ мэдээлэл, нийтлэлүүдийг аппаасаа шууд унших боломжтой болжээ.

3. "Миний санхүү" цэс эргэн ирэв
3. "Миний санхүү" цэс эргэн ирэв
Хэрэв та орлого, зарлагаа хянадаг бол Excel эсвэл дэвтэр дээр нэг бүрчлэн, өдөр бүр тэмдэглэж бичих төвөгтэйг мэдэх биз ээ. Зарим нь магадгүй Голомт банк дээр “Миний санхүү цэс” байдгийг мэдэх байх. Нэг хэсэг яг апп дээр байхгүй байсан уг цэс дижитал шинэчлэлтээр эргэн иржээ. Ингэснээр орлого, зарлагадаа дүн шинжилгээ хийх, төсвөө төлөвлөх үйл явц өмнөхөөсөө илүү хялбар болохоос гадна миний санхүү цэсийн тусламжтай өмнө нь хийсэн гүйлгээнүүдээ ангилан, санхүүгийн нөхцөлөө илүү нарийн шинжлүүлж болох юм байна.
4. Лояалти цэс орж ирэв
Өмнө нь зөвхөн SocialPay апп дээр байсан "Лояалти" цэс одоо Голомтын үндсэн апп дээр нэмэгдсэн тул Голомт банкнаас хэрэгжүүлж буй төрөл бүрийн аян, урамшууллын мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авч, өөрт тохирсон боломжуудыг ашиглах боломжтой болжээ.

5. Төлбөрийн шинэ шийдлүүд
5. Төлбөрийн шинэ шийдлүүд
Өдөр тутмын банкны гүйлгээ болон дансны удирдлагыг туршиж үзэхэд хамгийн их ашиглагддаг үйлчилгээнүүдийг хамгийн хялбар, цөөн үйлдлээр гүйцэтгэх боломжууд нэвтэрсэн байна. Тухайлбал, үндсэн дансаа аппаасаа сольж болохоос гадна өөрийн данс хооронд шилжүүлэг хийхдээ шилжүүлэх дансаа зөөж авчраад маш хялбар шилжүүлэх боломжтой ба дансны хуулга харах бол зүүн тийш дансаа гүйлгэхэд хангалттай.
Түүнчлэн төрийн болон санхүүгийн төрөл бүрийн тусгай төлбөр тооцоог аппаас шууд төлөх шинэ шийдлүүдийг нэмсэн байна. Жишээлбэл, төлбөрийн нэхэмжлэх, гаалийн төлбөр, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн төлбөрийг аппаасаа төлөх боломжтой болжээ.

Монгол Улсын Шилдэг Дижитал Банк
Монгол Улсын Шилдэг Дижитал Банк

Мөн сонирхуулахад энэхүү шинэчлэлт, дижитал шилжилтээр тэргүүлэгч Голомт банк олон улсын “Global Finance” сэтгүүлээс 2026 оны "Монгол Улсын Шилдэг Дижитал Банк"-аар дахин шалгарчээ. Уг шалгаруулалтыг технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Infosys компанийн шүүгчид болон Global Finance-ийн технологийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид хийсэн бөгөөд дижитал хэрэглэгчдийг татах стратеги, шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэлт, системийн аюулгүй байдал, UI/UX дизайны чанар зэрэг үзүүлэлт дээр үндэслэн шалгаруулдаг ажээ.
Тэр дундаа 2026 оны шилдгээр шалгарсан банкнууд нь дэлхий даяар дижитал банкны шинэ стандартыг тогтоож буй манлайлагч байгууллагууд гэдгийг Global Finance сэтгүүлийн Үүсгэн байгуулагч, захирал Жозеф Жиаррапуто онцолжээ.
Сэтгэгдэл бичих

