Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж агаарын температур дэлхийн дунджаас даруй гурав дахин эрчимтэй буюу 2.2 хэмээр дулаарч, нийт газар нутгийн 82 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд буйг онцолсоор байгаа билээ. 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр төр, хувийн хэвшлүүд санамж бичигт гарын үсэг зурж, хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ төсөл, хөтөлбөрөө танилцуулсан эдгээр өдрүүдээс чухал хоёр үйл ажиллагааг манай редакц онцолж байна. 

Усны нөөцийг хамгаалах 

Цөлжилт, ган гачиг, газрын доройтлын тухай ярихад усыг дурдахгүй байхын аргагүй. Мэдээж усгүйгээр газрын хөрс хатаж, ургамал амьтан дайжин улмаар цөлжилт ч эрчимждэг. Нөгөөтэйгүүр , ус нь экосистемийн тэнцвэрийг хадгалж, иргэдийн эрүүл аюулгүй амьдрал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болдог төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, экосистемийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх хамгийн маш чухал стратегийн нөөц. Тийм ч учраас COP17 хурлын ес дэх өдөр буюу 8-р сарын 25-ны өдрийг "Усны өдөр" болгож, гадаргын болон гүний усыг хамгаалах тухай цэнхэр болон ногоон бүсэд хэлэлцсэн билээ.

Голомт банкны хувьд энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, санамж бичиг байгуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх эхний томоохон ажил нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт Дамбадаржаа рашааны булгийн эхийг сэргээн хамгаалах,

*Тайлбар*

Булгийн эхийг хамгаалах гэдэг нь шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтойг дурдах нь зүй. Булаг нь гүний ус гадарга дээр ил гарах хамгийн эмзэг цэг ба булгийн эх орчмын хөрс, ургамлын нөмрөг нь байгалийн шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэж, усны эрдэсжилтийг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ орчин тойрондоо бичил экосистем үүсгэдэг. Энэхүү чийглэг, намгархаг бүс нь хөрсийг нягтруулан бэхжүүлж элэгдлээс сэргийлдэг бөгөөд нүүрстөрөгчийг өөртөө өндөр хэмжээгээр шингээх чадвартай байдаг тул зайлшгүй хамгаалах хэрэгтэй хэсэг гэсэн үг.

хөв цөөрөм байгуулах, тохижуулах төсөл байх бөгөөд энэхүү санаачилга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “333 нуур” хөтөлбөрийн нэг хэсэг болж хэрэгжих ажээ. Уг ажлын хүрээнд булаг шандын эхийг хамгаалах, байгалийн нуур намгархаг газрыг сэргээх, хөв цөөрөм байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Агаарын бохирдлыг бууруулах

Мөн Улаанбаатарчуудын мөнхийн асуудал болсон агаарын бохирдлыг шийдэхэд Голомт банк Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Эко Сквер Энержи Дистрибюшнс” ХХК-тай хамтран гэр хорооллын 300 өрхөд агаар-агаарын дулааны насос амжилттай суурилуулсан бөгөөд


Тайлбар

Агаар-агаарын дулааны насос нь түлш шатааж, дулаан үүсгэх бус гаднах хүйтэн агаарт орших дулааныг хөргөх шингэний тусламжтайгаар шингээж, доторх орчин руу шахаж халаадаг технологи. Уг төхөөрөмж нь 1 кВт цахилгаан эрчим хүч зарцуулаад 3-4 кВт хүртэлх дулаан үйлдвэрлэдэг тул эрчим хүчний хувьд хэмнэлттэйгээс гадна, нүүрсний шаталтаас шууд үүсдэг нарийн ширхэгт тоосонцор (PM2.5, PM10), хүхрийн давхар исэл (SO2), нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт нэгдлүүдийн ялгарлыг зогсоодгоороо онцлог.

төслийн дараагийн шатны хамтын ажиллагааны санамж бичгийг COP17-ийн үеэр дахин үзэглэлээ. Уг шийдэл нь нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халж, Тогтвортой хөгжлийн зорилгын 11 (Тогтвортой хот, суурин газар), 13 (Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ)-ийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулж буйгаараа онцлогтой.

эцэст нь

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, агаарын бохирдол зэрэг асуудал зөвхөн нэг салбар, нэг байгууллага эсвэл нэг улс орны хүрээнд яригдах асуудал биш болсон ба хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг бөгөөд хамгийн том сорилт. Гэхдээ эдгээртэй тэмцэхийн тулд зөвхөн үр дагавартай нь тэмцэх бус, шалтгааныг нь онилсон, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх нь чухал.
Иймд асуудлын цаана юмс хэрхэн өрнөдөг, адаглаад байгууллагууд санамж бичиг байгуулж буй нь юуг зорьж, ямар үр дүнг хүлээж байгааг ойлгодог байх шаардлагатай. Ингэснээр бид тулгамдаж буй асуудалд илүү нухацтай, бодитой хандаж чадах биз ээ.