Хааяа хангалттай унтсан хэр нь нэг л нойр дутуу юм шиг санагдаж, цаанаасаа л залхуу хүрч, эрч хүчгүй болох үе байдаг даа? Мэдээж үүнд амьдралын хэв маягаас эхлээд урт хугацаандаа анхаарах ёстой олон шалтгаан бий. Гэвч цаг тулсан үед хийх ёстой ажил, хичээл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй гацаад байвал хэцүү. Ийм үед бие болон тархиа өөрт тохирсон зөв аргаар сэргээх нь хамгийн чухал.
Ингээд бие болон оюун санаагаа хормын дотор сэргээж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах дөрвөн аргыг танилцуулж байна. Эдгээрээс гадна 2008 оноос хойш дэлхийн олон улсад залуусын эрч хүчний цэнэглэгч байсаар ирсэн, чанараар шалгарсан Gorilla энергийн ундааны тухай ч мөн багтаалаа. Нийтлэлдээ дуустал саатаарай.
1. “NAPPUCCINO” БУЮУ КОФЕ УУГААД НОЙРС

Судлаачдын тогтоосноор тархийг илүү сэргэг байлгаж, анхаарал төвлөрлийг богино хугацаанд нэмэгдүүлдэг нэгэн сонирхолтой арга байдаг ажээ. Энэ бол “Nappucino”. Энгийнээр тайлбарлавал, нэг аяга кофе уугаад, үйлчилгээ нь эхлэхээс өмнө амжиж богино хугацаанд дугхийхийг хэлж байгаа хэрэг юм.
Хэдий ч худлаа мэт санагдаж болох ч нойр эмгэг судлаачид үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмээн үздэг байна. Учир нь кофеин хүний биед шингэж, тархинд хүрч үйлчлэхэд дор хаяж 20 минут шаардагддаг. Энэ хугацаанд 15-20 минут дугхийж амжвал тархийг ядрааж, нойр хүргэдэг “аденозин” хэмээх бодис биеэс гадагшлан цэвэрлэгддэг аж. Ингээд сэрэх үед тархи бүрэн амарчихсан байдаг учраас кофены үйлчилгээ сайн нөлөөлж, хүнийг ердийнхөөс хавь илүү сэргэг, эрч хүчтэй болгодог гэнэ.
Энэхүү аргыг үд дунд хооллоо идсэний дараа нойр хүрэх үед эсвэл хэт их ядарсан үедээ гэрэл багатай, дуу чимээгүй орчинд туршиж үзэхэд нэн тохиромжтой.
2. “BOX BREATHING” БУЮУ 4 СЕКУНДИЙН ДҮРЭМ

Ажил, хичээлийн ачааллаас үүдэж тархи ядарсан үед хүмүүс ихэвчлэн гүнзгий амьсгаа авахыг хичээдэг. Тэгвэл АНУ-ын тэнгисийн цэргийн тусгай хүчнийхэн (Navy SEALs) хэт их стресс, ядаргааны үед анхаарлаа дээд цэгт нь авчирч, эрч хүчээ хэдхэн минутад сэргээхийн тулд “Box Breathing” буюу дөрвөн секундын амьсгалын техникийг ашигладаг байна. Үүнийг хийхэд ердөө 1-2 минут л хангалттай.
4 секунд: Хамраараа амьсгал авна.
4 секунд: Амьсгалаа түгжинэ.
4 секунд: Амьсгалаа амаараа зөөлөн гаргана.
4 секунд: Амьсгалаа дахин түгжинэ.
Энэхүү дасгалыг 3-4 удаа давтахад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, стрессийн даавар болох кортизолын түвшин огцом буурдаг байна. Үүний үр дүнд нойрмог байдал арилж, тархи яг л “restart” хийсэн мэт сэргэг болдог аж. Ширээнийхээ ард сууж байхдаа ч хийчихэж болох эрч хүчээ сэргээх хамгийн хурдан арга юм шүү.
3. ХОЁР МИНУТ ХӨДӨЛГӨӨН ХИЙ

Нүд чинь анилдаад, хийж буй ажил чинь нэг л урагшлахгүй гацаад байна уу? Энэ үед кофе уухаас илүү суудлаасаа босож, биеийн чилээгээ гаргах нь хамгийн зөв алхам юм. Судлаачдын үзэж байгаагаар урт хугацаанд суугаа ажил хийх үед цусны эргэлт удааширч, тархинд очих хүчилтөрөгч багассанаар бид ядарч эхэлдэг байна. Энэ үед бид улам залхуурч, нойрмоглож эхэлдэг бөгөөд үүнийг засах хамгийн сайн арга нь дасгал хөдөлгөөн хийх аж.
Суудлаасаа босоод 20 удаа суулт хийх эсвэл байрандаа эрчимтэй үсэрч, гар дээр суниах, хүзүү, мөрнийхөө чилээг гаргах дасгалуудыг арай хурдан хэмнэлээр хийх гэх мэт. Аль болох хоёр минутын турш хийхэд болно.
Ердөө хоёрхон минут дасгал хөдөлгөөн хийж, зүрхний цохилтоо түргэсгэхэд биеэр цус маш хурдтай гүйж, эндорфин болон допамин аз жаргалын дааврууд ялгардаг байна. Энэ нь кофеноос ч дутахгүйгээр хүнийг сэргээж, анхаарал төвлөрүүлдэг ажээ.
4. ЭНЕРГИЙН УНДААГААР ЭРЧ ХҮЧЭЭ СЭЛБЭ

Хүмүүс энергийн ундааг “хортой, муу” гэж ярих нь элбэг байдаг. Гэвч шинжлэх ухааны үүднээс авч үзвэл дэлхий дээрх хамгийн эрүүл хүнс, тэр байтугай энгийн цэвэр усыг ч хэтрүүлэн хэрэглэвэл биед хор болдог хуультай. Энергийн ундааны гол найрлага болох кофеин, таурин, витаминууд нь зөв тунгаар хэрэглэсэн үед хүний биеийн бүтээмжийг нэмэгдүүлдэг албан ёсны зөвшөөрөгдсөн бодисууд юм. Гол нь та өөрийн биеийн онцлогт тохируулан, тунг нь хэтрүүлэлгүй ухаалаг хэрэглэх хэрэгтэй.
Ялангуяа шалгалтын бэлтгэлтэй, шөнийн ээлжид ажиллаж байгаа эсвэл дуусашгүй их ажлын ард сууж буй оюуны өндөр ачаалалтай үед, мөн зааланд бэлтгэл хийх, спортоор хичээллэхийн өмнөхөн бие махбодоо идэвхжүүлэхэд энергийн ундааг сонгох нь зүйтэй. Түүнчлэн 14:00-16:00 цагийн үед хүний эрч хүч буурч, биеийн батарей тань унтрах гээд байвал энергийн ундаа таныг сэргээх хамгийн сайн туслагч болж чадна. Гэхдээ аль болох эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшээрэй. Тэр дундаа байгалийн гаралтай орцтой, өнгөлөг, Gorilla энергийн ундааг сонгохыг зөвлөе.
ЯАГААД ЗААВАЛ GORILLA ЭНЕРГИЙН УНДААГ СОНГОХ ВЭ?

Gorilla нь зөвхөн кофеин төдийгүй хүний биеийн бодисын солилцоог дэмжигч L-carnitine, Таурин болон тархины үйл ажиллагааг тэтгэх В-ийн төрлийн витаминуудаар (B3, B5, B6, B7, B12) баялаг. Эдгээр орцууд нь таныг гэнэт хүчтэй сэргээж, удалгүй хурдан ядраадаг “сахарын уналт” үүсгэхгүйгээр, харин илүү тогтвортой байдлаар урт хугацаанд эрч хүчтэй байхад тусалдгаараа онцлог юм.
Үүнээс гадна Gorilla-г бусад энергийн ундаанаас ялгаруулах хоёр том давуу тал бий:
Байгалийн гаралтай
Gorilla-гийн найрлагад орсон B бүлгийн витаминууд нь химийн аргаар гаргасан биш, байгальд ойр гаралтай хэлбэртэй бөгөөд хүний биед хурдан шингэх онцлогтой. Ингэснээр биеийг хэт ачаалуулахгүйгээр эрч хүчийг нөхөж, дархлааг давхар дэмждэг.
Эрүүл мэндэд тустай савлагаа
Зарим энергийн ундаа 500 мл буюу хагас литрийн том савлагаатай байдаг нь кофеиныг хэтрүүлэн хэрэглэх эрсдэл үүсгэдэг гэнэ. Харин Gorilla нь нэг удаад тохиромжтой хэмжээгээр буюу 473 мл хэмжээтэй савлагдсан тул илүүдэл кофеин болон илүүдэл калори авах эрсдэлийг багасгахад тусалдаг байна.

Сэтгэгдэл бичих

