Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон хувийн хэвшлийн дундаас технологийн дэвшил, экспортын чадавхаараа ялгарч буй “Грийн Групп” амжилтаа бататгасаар байна. Тодруулбал, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй байгууллагуудыг шалгаруулдаг “Энтрепренёр 2025” арга хэмжээнээс тус групп “Мөнгөн Меркури” цомын эзэн болсон юм. 

Оны шилдэг аж ахуйн нэгжүүд тугаа мандуулах хүндэтгэлийн ёслол энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд үүнд “Грийн Групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл оролцож, группийнхээ ирээдүйн зорилтыг бататгажээ.


2025 ОНЫ ҮЗҮҮЛЭЛТИЙГ ОНЦЛОХ ТООНД

1200 ажлын байр: “Грийн Групп” нь зөвхөн бизнес бус, улс орныхоо хөгжлийн хөдөлгүүр байхыг эрхэмлэдэг билээ. Тийм ч учраас өдгөөтус групп нь хүнс, үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, санхүү болон хөрөнгө оруулалтын салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж, 1200 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж буй.

300+ шинэ ажлын байр: Тэд өнгөрсөн 2025 онд нийт 300 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, нийгмийн тогтвортой байдалд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

2000 бизнес эрхлэгч: Грийн групп нь 27 га талбайд Үйлдвэр технологийн парк байгуулж, 2000 гаруй ЖДҮ болон томоохон үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан ажиллаж байна.



ТАЛЫН МОНГОЛЫН ТАНИЛ АМТ ДЭЛХИЙД

“Грийн Групп”-ийн Талын Монгол брэндийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Энэ бол тэдний экспортын түлхүүр бүтээгдэхүүн бөгөөд уг брэндийн үнэ цэнээр дамжуулан монгол амтыг дэлхий дахинаа таниулж байна. Тодруулбал, чанар, аюулгүй байдлын цогц илэрхийлэл болгохын тулд тус групп хоногт 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн роботжсон “Талын Монгол” экспортын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.

Энэхүү бүрэн роботжсон экспортын үйлдвэр нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, робот нягтлан бодох системийг нэвтрүүлснээр төлбөр тооцооны давхардал, алдаа зөрчлийг арилган, санхүүгийн бүртгэл, тайланг илүү эмх цэгцтэй, үнэн зөв, шуурхай байдлаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн аж.



Түүнчлэн стратегийн оновчтой хөрөнгө оруулалт болон маркетингийн зөв бодлогын үр дүнд тус брэнд өдгөө хил хязгаарыг даван амжилттай нутагшиж буй. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын зах зээлээс эхлээд Төв Азийн бүс нутаг дахь Казахстан, Узбекстан, Киргизстан болон Европ, Азийн гүүр болсон Турк Улсад хүртэл “Талын Монгол”-ын танил амтыг хэрэглэгчид шимтэн хүртэж байна.

Ийнхүү олон улсын зах зээлд тогтвортой байр сууриа бүрдүүлж, дэлхийн хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн нь “Грийн Групп”-ийн экспортын бодит амжилтыг илтгэхийн сацуу Монгол Улсын үйлдвэрлэлийн чадавх, нүүдэлчин соёлын үнэ цэнийг дэлхийн тавцанд сурталчлан таниулж буй бодит жишээ болж байна.



"Талын Монгол тансаглал - Монгол амтны цуглуулга"-ыг зах зээлд гаргажээ

“Грийн Групп”-ийн амжилтын нэгээхэн хэсэг нь үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ мөр зэрэгцэн хөгжихөд оршдог билээ. Энэхүү харилцан ашигтай хамтын ажиллагааны бодит илэрхийлэл болж энэ онд 9 чиглэлийн ЖДҮ эрхлэгчидтэй хамтран “Талын Монгол тансаглал” монгол амтны цуглуулгыг зах зээлд гаргажээ.

Тус цуглуулга нь эртний уламжлалт амтыг орчин үеийн инновацтай хослуулсан үндэсний үйлдвэрлэгчдийн хамтын бүтээл гэдгээрээ онцлог юм. Бүтээгдэхүүний гол түүхий эд болох сүү, чацаргана, гурилыг Сэлэнгэ, Увс, Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Төв аймаг дахь ЖДҮ болон томоохон үйлдвэрлэгчид хамтран бэлтгэдэг аж. Ийнхүү орон нутгийн үйлдвэрлэгчид нэгдсэнээр монгол амтыг нэг дороос мэдрэх цогц боломж бүрдэж, үндэсний үйлдвэрлэлийн гинжин хэлхээ бодитоор бий болж буй.