Технологи, хиймэл оюун хурдтай өөрчлөгдөж буй энэ үед ур чадвар дипломоос ч илүү үнэлэгдэж буй. Харин карьерын хувьд ахих, өөрчлөх эсвэл бизнесийн бүтээмжээ нэмэгдүүлэх хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал Google-ийн албан ёсны сертификат бүхий "Grow with Google Mongolia" хөтөлбөрийг санал болгоё. Дэлхийд үнэлэгдэх ур чадварыг эх хэлээрээ эзэмших боломжтой тус хөтөлбөр нь энэ жил гурав дахь жилдээ зохиогдож байгаа билээ. Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн сацуу хөтөлбөрийг сонгох 5 шалтгааныг танилцуулъя. 

1. Дэлхийн мэдлэгийг Монголын хөрсөнд 

Хөтөлбөр, сургалт гэхээр хэдэн бичлэг үзээд дуусна гэж бүү бодоорой. Энэхүү хөтөлбөрийн суралцагчид Coursera платформ дээрх Google-ийн бэлтгэсэн англи хэл дээрх агуулгыг судлахын зэрэгцээ, салбартаа тэргүүлэгч монгол багш нараар танхимын сургалт авах юм. Тиймээс сурсан мэдлэг тань туршлага болж үлдэхийн сацуу Монголын нөхцөлд тохиолддог бодит кэйсүүдээс суралцах боломжтой. Багш нарын тухай мэдээлэл болон хичээлийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай.

2. Хамгийн эрэлттэй 9 мэргэжил

Та өөрийн зорилгодоо нийцүүлэн төслийн менежмент, өгөгдлийн шинжилгээ, UX дизайн зэрэг чиглэлүүдээс сонгох боломжтой. Ялангуяа технологийн салбарын хамгийн үнэд орж буй, байгууллага бүрд дутагдаж буй "Кибер аюулгүй байдал" (Cybersecurity), өдөр тутмын ажлаа автоматжуулах “Мэдээллийн технологийн автоматжуулалт” (IT automation with Python) зэрэг чухал мэргэжлүүдийн суурийг энд тавих боломжтой.

Өмнөх жилүүдийн төгсөгчдийн сэтгэл ханамжийн түвшин 95.8 хувьтай байсан бөгөөд 88.3 хувь нь хөтөлбөрөө амжилттай төгссөн нь энэхүү сургалтын чанар, үр дүнг илтгэх биз ээ. Төгсөгчдийн 77.5% ахиц дэвшил гаргаж, 34.5% хувийн бизнесээ өргөжүүлж, 28.6% шинэ ажилд орсон гэхчлэн бодит үр дүнгүүд гарсаар буй.

3. Хиймэл оюуныг бизнестээ ашиглах нь

Бүгд л хиймэл оюун ярьж байгаа ч, түүнийг ажил болон бизнесийн стратегидаа хэрхэн бодитоор ашиглахыг төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс хөтөлбөрийн гурав дахь түвшинд "AI Essentials" болон "AI for Business" ангиуд нээгдсэн бөгөөд таван долоо хоногийн турш танд хиймэл оюуныг өдөр тутмын бүтээмжээ өсгөх “туслах” болгох чухал аргуудаас хуваалцах болно.

4. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат

Хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр та дэлхий даяарх 2.4 сая гаруй ажлын байранд хүлээн зөвшөөрөгддөг "Google Career Certificate"-ийг эзэмшинэ гэсэн үг. Энэхүү сертификатаа өөрийн LinkedIn профайл дээрээ шууд байршуулах боломжтой нь таныг дотоодын төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтэн болгоно гэдгээрээ онцлог.

5. Шинэ хүрээлэл

Хөтөлбөрийн туршид та төслийн чэлленж, оффис аялал зэрэг коммюнити арга хэмжээнүүдэд оролцох юм. Ингэснээр "Grow with Google"-ийн 1000 гаруй гишүүнтэй бүхий сүлжээнд орж, хүрээллээ тэлэх боломжтой. Сургалтын хажуугаар зөөлөн ур чадварын хичээлүүд орох бөгөөд төгсөгчид ажлын байрны мэдээлэл, карьер хөгжлийн дэмжлэгүүдийг сургалт дууссаны дараа ч авна гэсэн үг.

Хэрэв карьераа ахиулж, чадварлаг мэргэжилтэн болохыг хүсэж байвал яг одоо тус хөтөлбөрт бүртгүүлээрэй. Бүртгүүлэхдээ уян хатан, дарамтгүй нөхцөлөөр Storepay ашиглан 45 хоногийн турш ямар ч хүүгүйгээр хуваан төлөх боломжтой.

"Grow with Google Mongolia" хөтөлбөрийн нээлт 3-р сарын 15-нд болох бөгөөд суудлын тоо хязгаартай байгааг сануулъя. Ирээдүйдээ хийх хамгийн зөв хөрөнгө оруулалтаа яг одоо хийж, дэлхийн ур чадварыг дэргэдээсээ эзэмшээрэй.

Хөтөлбөрт энд дарж бүртгүүлээрэй.