Halloween-ий уур амьсгалд автахын тулд заавал аймшгийн кино үзэх шаардлагагүй болжээ. Хүссэн дүрдээ хувирч, найзуудтайгаа нэгэн өдрийг адал явдал дүүрэн, өнгө алагласан чихэр амттан дундаас сонгож, айдас төрүүлэм сонирхолтой чимэглэлүүдийн дунд зургаа даруулж, Halloween-ыг хөгжилтэй өнгөрүүлэх олон сонголтууд байдаг болсныг дурдахад илүүц биз ээ. Харин энэ бүхнийг нэг дороос мэдрэх боломжийг Carrefour-н сүлжээ дэлгүүрүүд олгож байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Carrefour сүлжээ дэлгүүрүүд нь аймшгийн баярын өнгө төрхийг бүрдүүлж, энгийн худалдан авалтыг ч хүртэл жинхэнэ spooky shopping experience болгон хувиргажээ. Тэгвэл Carrefour-ийг энэ удаагийн аймшгийн баярын хамгийн сонирхолтой зогсоолуудын нэг болгож буй 5 онцлогийг уншигч танд танилцуулъя.

1. Үүдээр ороход л SPOOKY MOOD эхэлнэ

Halloween-ийг том шааран чимэглэл, сүнс, үхдэл, араг яс, сийлсэн хулуун чимэглэлгүйгээр төсөөлөхөд бэрх. Carrefour-ийн салбаруудаар зочлоход л энэхүү баярын уур амьсгал таныг угтаж, өдөр тутмын худалдан авалт ч хүртэл аймшгийн баярын адал явдлыг мэдрүүлнэ. Жишээлбэл, Зайсанд байршилтай Carrefour Sila салбарын үүдний хэсэгт байршсан бодитой сүнс мэт энэхүү том сүнсний шааран чимэглэл яг л аймшгийн баярын ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдлийг төрүүлэх болно.

2. Чихрийн диваажин уу, мангасуудын ертөнц үү?

Halloween-ий хамгийн амттай хэсэг бол мэдээж чихэр, шоколадгүй бол төсөөлшгүй. Carrefour-ийн амттаны тасагт M&M’s, HARIBO болон Monkondi төрөл бүрийн өнгө алагласан амттанууд таныг хүлээнэ. Чихэр, дурсамж, halloween-ий уур амьсгалыг бүрдүүлж буй хоёр шулам, сагс дүүрэн чихэр бүхий өвөрмөц тохижилтыг энэ хэсэгт бүрдүүлж өгснөөр жинхэнэ айдсыг чихрийн диваажингийн хослолтой бүрдүүлж өгчээ.

Хайртай бяцхан хүүхдүүдийнхээ Trick or Treat бэлтгэлийг базаах уу? найзууддаа амттан бэлдэх үү? аль эсхүл өөрийгөө жаахан эрхлүүлэх үү? Энэ бүх сонголт зөвхөн таных!

Нэмэлт сюрприз: HARIBO-гийн амталгаат худалдаа 10-р сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уншигч та айдас ба амттаны хослолыг мэдрэхийг хүсвэл амжаад очихыг зөвлөж байна.

3. FANTA-ГҮЙ HALLOWEEN ГЭЖ ҮҮ?

Halloween гэхээр танд юу төсөөлөгддөг вэ? Мэдээж улбар шар өнгө, сийлсэн хулуу, хөгжилтэй аймшгийн дүрүүд хамгийн түрүүнд санаанд орж байгаа биз. Тэгвэл Carrefour-ийн Fanta-гийн тохижилт дурсамж сэдрээсэн, хамгийн өнгөлөг, бас хамгийн амттайгаар энэ бүх өнгө төрхийг нэг дор бүрдүүлж өгчээ.

Өнгөлөг чимэглэл, Halloween-ийн уур амьсгалтай тэр дундаас баярын өмсгөлөө өмссөн Fanta шууд л нүдэнд тусна. Улбар шар өнгийн энэ Fanta яг л баярын ширээний чимэглэл болохоос гадна зураг авахад тохиромжтой буланг бүрдүүлжээ.

Halloween гэнэтийн бэлэг! 10-р сарын 30-ны өдөр Carrefour Sila салбарт cosplay буюу дүрд хувиран ирсэн хүн бүрд хүслийн Fanta-г бэлэглэнэ.

4. “ХУУРАХ УУ? ДАЙЛАХ УУ?” - Сонголт таных!

Halloween-ий хамгийн алдартай асуулт болох “Trick or Treat?”-ийг Carrefour-ийн амттаны хэсэгт өөрийнхөөрөө мэдрээрэй. Найздаа чихэр өгөх үү, дүү нартаа амттан бэлдэх үү, эсвэл дуртай шоколадаа өөртөө нөөцлөх үү?

Амттаны өнгөлөг өрөлт, баярын чимэглэлүүд нь амттан худалдан авах энгийн мөчийг ч хөгжилтэй болгож, баярын бэлтгэлд хэрэгтэй бүхнийг нэг дороос сонгох боломжийг олгож байна.

5. Spooky mood-той ч эрүүл сонголтоо мартаагүй!

Halloween зөвхөн чихэр, шоколадаар хязгаарлагдахгүй шүү дээ. Carrefour-ийн жимсний тасаг ч баярын уур амьсгалд нэгдэж, өнгөлөг жимс, шааран чимэглэл, Jack-o’-lantern буюу сийлсэн хулууны чимэглэлээр өвөрмөц өнгө төрх бүрдүүлжээ.

Баярын ширээндээ шинэхэн жимс нэмэх, амттаны сонголтоо төрөлжүүлэх, өнгөлөг зууш бэлтгэх гээд баярын ширээгээ өөрийнхөөрөө чимэглэх санааг эндээс олоорой.

Halloween-ий бүх бэлтгэлийг нэг дороос

Баярын ширээний амттан, найзууддаа өгөх чихэр шоколад, ундаа, жимс гээд Halloween-ий бэлтгэлд хэрэгтэй олон сонголт Carrefour-т бий. Дээрээс нь салбаруудын өвөрмөц тохижилт, зураг авахад тохиромжтой булангууд нь дэлгүүр хэсэхэд зугаатай, баярын уур амьсгалыг мэдрүүлнэ. Найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа дуртай дүрдээ хувирч, баярын хүнсээ цуглуулан, сонирхолтой зургуудыг даруулж дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлээрэй.

Энэ жилийн Halloween-ий хамгийн spooky shopping spot Carrefour мөн үү?