Хүсэн хүлээсэн Playtime хөгжмийн фестиваль эхэллээ! Хөгжмийн фестивалийн хөгжилдөх нь сайхан боловч түм түжигнэж бум бужигнасан газар олон өдөр, олон цагаар байна гэдэг хэцүү. Хоол хүнснээсээ авхуулаад өөрийгөө тордож явахгүй бол зөвхөн ядрахаас гадна ходоод хямрах, хордлого авах, нарших гээд янз янзын асуудал үүсэж болзошгүй. Жишээлбэл, 2022 онд АНУ-д зохиогдсон хөгжмийн фестивалиудад нийт 1,200 гаруй хүн хоолны хордлого, усгүйдэл, нарны хордлогоос болж эмнэлгийн тусламж авсан байдаг. Тиймээс эрүүл, эрч хүчтэй фестивальдаа оролцоход тань туслах зөвлөмжүүдийг уг нийтлэлээр бэлдлээ.
Ходоодоо бэлдэх нь
Фестивалийн эхний өдрүүдэд гэдэс хямрах хамгийн том шалтгаануудын нэг нь хэт тослог, хүнд хоолноос болж үүсдэг. Энэ нь хоол боловсруулалт удааширч, гэдэс хөөж, тав тухгүй байдалд оруулдаг. Тиймээс фестивалийн өмнөх өдрүүдэд илүү хөнгөн, шингэц сайтай хоол хэрэглэж, ходоодоо бэлдэх хэрэгтэй. Ялангуяа эхний өдрийн өглөө заавал өглөөний цай уух нь зүйтэй. Судалгаагаар өглөөний цайгаа уудаг хүмүүсийн анхаарал төвлөрөл, биеийн эрч хүч илүү байдаг бөгөөд өглөөний цайгаа уугаагүй хүмүүсийн 43% нь өдрийн турш эрч хүчгүй байдаг гэнэ.
Очоод майхан саваа барихаас өгсүүлээд хийх ажил бусад өдрөөсөө илүү их учраас хоосон ходоодон дээр нэмээд тийм их хөдөлгөөн хийж, наранд байх нь цусны даралт унах, толгой эргэх зэргээр фестивалийн уур амьсгалаас тань хомслож магадгүй. Тиймээс өглөө хөнгөн боловч уураг, нүүрс ус агуулсан хоол (жишээ нь, чанасан өндөг, гурилтай каш, гадилтай тараг гэх мэт) идэх нь чухал.
Herbalife x Playtime
Playtime 2025 фестивальд Herbalife брэндийн зүгээс оролцогчдын эрүүл мэндийг дэмжиж, эрүүл амьдралын хэв маягт уриалах зорилгоор оролцож байна.
Herbalife-ийн booth дээр залуусын өдөрт авах шаардлагатай усны хэмжээг хангах зорилгоор water refill цэгүүдийг байршуулсан тул усны савтайгаа очоод усны хэрэгцээгээ хүссэн үедээ хангаарай. Мөн зөвхөн уснаас гадна алое ус, уургийн коктейль, эрүүл мэндийн цай зэрэг бүтээгдэхүүнийг хүссэнээрээ амталж, ууж үзэх боломжтой.
Жижиг зөвлөмж хэлэхэд хэрэв таны ходоод хямарсан бол herbalife-ийн алое-той бэлдмэлийг энэ booth-ээс очиж аваарай. Herbalife-ийн алое ургамлын ундаа нь ходоод тайвшруулж, хоол боловсруулалтыг дэмжих үйлчилгээтэй. Тухайлбал 2021 онд хийгдсэн судалгаагаар алое тогтмол хэрэглэсэн хүмүүсийн 77% нь хоол шингээлт, гэдэсний тав тухтай байдлыг сайжруулсан хэмээн хариулжээ.
Усаа ухаалаг уух нь
2-3 цаг тутамд 300-500 мл ус уух
Электролит нөхөх шингэн хэрэглэх
Судалгаагаар 1%-ийн усгүйдэл нь таны сэтгэл санаа, анхаарал төвлөрөлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг бөгөөд 3%-ийн усгүйдэл нь булчин татах, толгой өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдгийг үүсгэх эрсдэлтэй гэж үздэг.
Хэрэв фестивалийн үеэр уураглаг хэр нь хөнгөн өглөөний цай, зууш хайж байвал Herbalife-ийн бүүтээр зочилж дайлуулаарай.