Дэлхийн топ их дээд сургуульд тэнцэнэ гэдэг хэн бүхэнд олдоод байдаггүй ховорхон боломж билээ. Сүүлийн жилүүдэд монгол сурагчид мэдлэг чадвар, хичээл зүтгэлээрээ түүчээлэн олон улсын шилдэг их дээд сургуулиудад элсэн орох нь нэмэгдээд буй.
Үүний нэгэн тод жишээ бол “Хүмүүн” олон улсын сургууль юм. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 30 гаруй төгсөгч “Princeton University”, “Minerva University”, “Duke Kunshan University”, “New York University”, “Berklee College of Music” зэрэг дэлхийн чансаа өндөр сургуулиудад тэнцэж, нийт 8 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг авчээ.
Ингээд энэ удаагийн нийтлэлээр тэдгээр шилдэг сурагчдыг хүссэн сургуульдаа тэнцэхэд нь хамгийн том түлхэц болсон “Хүмүүн” олон улсын сургуулийн сургалтын арга барил, онцлог давуу тал болон өргөдөл илгээхэд нь хэрхэн чиглүүлдэг тухай уг нийтлэлээс сонирхоорой.

ХҮМҮҮН ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН ТУХАЙ
Хүмүүн олон улсын сургууль маань 2015 оноос эхлэн боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Эхэндээ сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2020 оноос сургууль болон өргөжсөн билээ. Өдгөө манай сургуульд 1-12-р ангийн нийт 750 гаруй хүүхэд суралцаж байна.
Манай сургуулийн ахлах ангийг төгсөж байгаа сурагчдын 98 хувь нь гадаадын их дээд сургуульд тэнцэж, 60-аас дээш хувь нь гадаад руу сурахаар явдаг. Энэ жилийн хувьд ахлах сургуульд сурч буй 40 сурагчийн 30 нь дэлхийн топ их сургуулиудад тэнцэж, нэг сурагч хоёр тэрбум хүртэлх санхүүгийн тэтгэлэг аваад буй. Мөн зарим сурагчид маань “NYU Abu Dhabi” болон “Columbia University” их сургуулиудын нөөц жагсаалтад багтаж, одоогоор хариу хүлээж байгаа юм.
Бидний хамгийн гол зорилго нь сурагчдаа дэлхийн шилдэг сургуулиудад суралцуулаад зогсохгүй, эргээд эх орноо хөгжүүлэх сэтгэлтэй, зөв иргэнийг бүтээх явдал. Тийм ч учраас манай сургуулийн нэр “Хүмүүн”. Хүн бүтээдэг экосистем гэсэн үг.

ХАУСЫН СИСТЕМ
Дэлхийн томоохон их дээд сургуулиуд зөвхөн хичээлдээ сайн, онц сурдаг сурагчдаас илүүтэй өөрийгөө олон талаар сорьж үзсэн, нийгмийн идэвхтэй, сайн дурын ажил их хийдэг сурагчдыг авдаг. Тийм ч учраас бид сурагчдаа зөвхөн танхимын хичээлээр хязгаарлалгүй, хичээлээс гадуурх олон төрлийн үйл ажиллагаа, дугуйлан секцүүдэд тогтмол хамруулж, хувь хүн талаас нь хөгжүүлэхэд онцгой анхаардаг юм.
Манай сургууль анги биш “хаус”-ын системтэй. Бусад сургуулиудад ангиа а,б,в гэхчлэн үсгээр эсвэл тоогоор илэрхийлдэг бол бид Монгол орны нэн ховордсон найман амьтны нэрээр хаусуудаа нэрлэсэн юм. Сурагчид ямар нэгэн хаусын гишүүн болсон л бол тухайн бэлгэдэл амьтнаа хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлах сэдлийг авч, нийгэмдээ бага ч болов тус хүргэж чадах “идэвхтэй иргэн” болон төлөвшихөд энэхүү систем чухал үүрэгтэй. Түүнчлэн сурагчид зөвхөн багшаас хамаарахгүйгээр сурч мэдсэн зүйлээ найзууддаа зааж өгөх, танилцуулах тогтолцоо бий. Үүний үр дүнд сурагчид маань зорьсондоо хүрч, дэлхийн шилдэг их сургуулиудаас тэтгэлэг авахаас гадна хаана ч очсон эерэг хүрээллийг бүтээж чадах, зөв төлөвшсөн иргэн болж чаддаг юм шиг санагддаг.

Дэлхийн топ их дээд сургуулиудад тэнцсэн гэхээр ихэнх хүмүүс мөнгөтэй айлын хүүхдүүд л тэнцдэг гэх буруу ойлголттой байх нь бий. Гэвч бодит байдал дээр тууштай хичээл зүтгэл, зөв чиглүүлэг байхад хүн бүр мөрөөдлийн сургуульдаа сурах боломжтой.
Хүмүүн Олон Улсын сургуулийн Гүйцэтгэх захирал Б.Солонго
ЭЦЭГ ЭХИЙН НӨЛӨӨ
Мөн манай сургууль “33 хувийн зарчим”-ыг тууштай баримталдаг. Энэ нь эцэг эх, багш, сурагч бүгд ижил тэгш буюу 33 хувийн оролцоотой байх ёстой гэсэн зарчим юм. Тухайн хүүхэд хичээлдээ хэр идэвхтэй оролцох, ямар амжилт үзүүлэхэд нь эцэг эх хамгийн чухал нөлөөтэй. Тиймээс бид бага ангиас нь эхлэн эцэг эхчүүдийг сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлсэн.
Мөн ахлах ангийн сурагчдын эцэг эхчүүдийг их сургуулийн зөвлөх болгон бэлддэг хөтөлбөртэй. Аав, ээжийг нь сургадаг анхны сургууль ч гэж хэлж болно. Сургалтад хамрагдсан эцэг эхчүүд хүүхдээ их сургуульд элсэхэд нь хэрхэн мэргэжлийн түвшинд чиглүүлж, дэмжлэг үзүүлэх арга зүйд суралцдаг бөгөөд хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн эцэг эхчүүдэд сертификат гардуулдаг.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН IB ХӨТӨЛБӨР
Сургуулийн зүгээс хэрэгжүүлдэг олон төсөл, хөтөлбөрүүдээс хамгийн онцлох нь IB хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь сурагчдад зөвхөн академик мэдлэг олгоод зогсохгүй, амьдралд нэн шаардлагатай практик ур чадваруудыг эзэмшүүлдгээрээ онцлогтой. Тийм ч учраас уг хөтөлбөрийн дипломтой төгсөгчид дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад тэнцэх магадлал өндөр байхаас гадна томоохон компаниудын зүгээс тэднийг өндрөөр үнэлж, ажилд авах сонирхол их байдаг. Түүнчлэн бид цахим орчин дахь дээрэлхэл, хүчирхийлэл болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж буй анхдагч сургуулиудын нэг.

ЗӨВ ЧИГЛҮҮЛЭГ
Гадаадын их дээд сургуульд өргөдлөө илгээхэд хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон эсээ бичих чадвар хамгийн чухал нь. Хэдий мянган гоё зүйл сурч, олон туршлага хуримтлуулсан ч түүнийгээ цаасан дээр буулгаж, бусдад зөвөөр ойлгуулж чадахгүй бол тэнцэнэ гэдэг боломжгүй. Тийм учраас бид өргөдөл илгээхээс хоёр жилийн өмнөөс эхлэн эсээн дээрээ ажилладаг юм. Эсээ бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц агуулгатай байх ёстой учраас хүүхэд бүрийг сул талаа нуухаас илүүтэй давуу талаа хэрхэн бичгээр оновчтой илэрхийлж болох тал дээр илүү нарийвчлан зөвлөгөө өгдөг.
Миний хувьд эсээ бичнэ гэдэг яг л кино зохиол бичиж байгаатай адил. Учир нь тухайн эсээг хянаж буй хүн нь өдөрт 10,000 гаруй орчим эсээ уншдаг. Нэг эсээн дээр ойролцоогоор 10 минут зарцуулна. Тэр олон цааснуудаас ялгарч, тухайн хүнийг сэргээх сонирхолтой кино шиг эсээ бичих нь чухал.
Ч.Дөлгөөн
ЗӨВ ОРЧИН
Мөн өргөдөл илгээх хугацаа дөхөөд ирэхээр бид илүү эрчимжүүлсэн сургалт, хөтөлбөр эхлүүлдэг. Энэ үед сурагчид маань сургууль дээрээ байрлан (boothcamp)-лаж, багштайгаа 24/7 хамт байж бэлддэг. Бичих зүйл маш их учраас хамтдаа сууж эсээгээ нягтлах, хэлний шалгалтын оноогоо ахиулах гээд бүхий л шаардлагатай зүйлдээ анхаардаг.

Мөн сурагчдынхаа алсын харааг тэлэх зорилгоор гадаадын сургуулиудаар аялуулдаг уламжлалтай. Тухайлбал, өнгөрсөн жил 11 дүгээр ангийн сурагчидтайгаа хамт “NYU Shanghai”, “The Chinese University of Hong Kong”, “Duke Kunshan University” болон “The University of Hong Kong” зэрэг дэлхийн нэр хүндтэй дөрвөн сургуулиар зочилж, сургалт болон аяллыг хослуулсан үр дүнтэй хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
ЗӨВ ХҮРЭЭЛЭЛ

Манай сургуулийн багш нар ахлах ангийн хүүхэд бүртэйгээ нүүр тулан ажилладаг. Юун түрүүнд сурагчийн сонирхсон мэргэжлийн дагуу салбарынх нь ментортой холбож, бодит практик дадлага хийх боломжийг бүрдүүлдэг юм. Мөн мэтгэлцээн, спорт, эцэг эхчүүдийн тэмцээн зэрэг сургуулиас зохион байгуулж буй бүхий л тал дээр сайн дурын ажилтан авч ажлуулдаг. Түүнчлэн их сургуулийн аялал зохион байгуулахад сурагчид маань тухайн сургуулийн удирдлагуудтай уулзалт товлох, зохион байгуулах зэрэг ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг. Энэ нь тэдэнд мэргэжлийн дадлага хийж, ажлын талбар дээрх чухал ур чадваруудаас суралцах онцгой боломжийг олгодог юм.

Хүмүүн сургууль нь ахлах ангийнхандаа давхар их сургуулийн бэлтгэл хөтөлбөрийг явуулдаг гэдгээрээ онцлогтой. Ихэнх сургуулиуд ер нь ийм биш. Тухайн сургуульд сурч буй хүүхдүүд хичээлээ тараад академи, дугуйланд явдаг хэдий ч зарим нь сургуулиас нь хол байгаа учир явж чадахгүйд хүрдэг ч юм уу тиймэрхүү асуудал бол багагүй бий. Тэгвэл Хүмүүн сургууль нь энэ бүгдийг нэг дор цогцлоосон байдгаас гадна их сургууль руугаа өргөдөл илгээх бүх шат дамжлагыг нарийн зааж, өгдөг мэргэжлийн зөвлөх (counselor) байдаг нь хамгийн том давуу тал. Мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй.
Эцэг эхчүүд хүүхдийн сургуулийг сонгохдоо байршил болон түгжрэлийг нь зэргийг нь харж сонгодог. Гэхдээ эдгээрийг харахаас илүүтэй тухайн ахлах сургууль танай хүүхдэд ямар ирээдүйг нээж өгч байгаа юм бэ гэдгийг анзаарах нь чухал.
Ч.Дөлгөөн

Хүмүүн Олон Улсын сургуультай энд дарж танилцаарай.

Сэтгэгдэл бичих

