Монгол Улсад жил бүр 6,000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг гэх тоо бий. Үүнээс 70 орчим хувь нь хожуу буюу 3, 4-р үе шатандаа оношлогддог нь харамсалтай. Хавдрыг хожуу илрүүлэх нь тухайн өвчин бүрэн эдгэрэх боломжийг бууруулдаг төдийгүй цаашлаад амь насаа алдах ч эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Тиймээс өвчин илэрсний дараа эмчлэхээс илүүтэй эрт үед нь илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авах нь нэн чухал. 

Манай улсын хувьд сүүлийн таван жилийн хугацаанд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо эрс нэмэгдэж буй. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд 1.7 сая гаруй хүн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагджээ. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа. 

Тэгвэл Интермед эмнэлэг Японы IUHW групптэй хамтран урьдчилан сэргийлэх Япон багц үйлчилгээг Монголд нэвтрүүлжээ. Энэхүү багц үйлчилгээ нь Япон технологийг Монгол хүний биеийн онцлог, амьдралын хэв маяг, орчин нөхцөлд тохируулан бүтээсэн гэдгээрээ онцлогтой. 

ИНТЕРМЕД болон IUHW ГРУППИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


IUHW групп нь Япон Улсын анагаахын их сургуулиуд болон эмнэлгүүдийг нэгтгэн ажилладаг эрүүл мэндийн салбарын томоохон байгууллага юм. Өөрөөр хэлбэл, эмч, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийх, судалгааны үр дүнгээ эмнэлгийн үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус групптэй Интермед эмнэлэг өнгөрсөн оны 12-р сард хамтын ажиллагаагаа эхлүүлж гарын үсэг зурсан бөгөөд талууд 10 жилийн хугацаанд стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Япон стандартын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Интермед эмнэлгээс авах боломж бүрдэж буй нь хамгийн том онцлог. Мөн Интермед эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд IUHW-ийн их сургуулиудын эмнэлгүүдийн туршлагаас суралцаж, ур чадвараа дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд Японы эмч мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх боломжтой болжээ. Үүнээс гадна өндөр нарийвчлалтай оношилгоо эмчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Харин энэ удаад тэд дэлхийн стандартад нийцсэн Япон багц үйлчилгээг Монголдоо нэвтрүүлсэн байна.

ЯПОН БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ


30 жилийн шилдэг аргачлал

Хамгийн эхний онцлог, давуу тал нь 30 жилийн хугацаанд цугларсан дата мэдээллийн сан дээр ажилладаг алгоритм нь. Энэхүү алгоритм нь тухайн хүн өдөр тутамдаа ямар ажил хийдэг, хэр хөдөлгөөнтэй байдаг, юу идэж уудаг, жингийн байдал ямар байдаг, удамд нь ямар нэгэн өвчин байдаг эсэх зэрэг мэдээллийг авч, шинжилгээний үр дүнтэй нь уялдуулан эрсдэлийг нь тооцдог ажээ. Хамгийн чухал нь амьдралын хэв маягт суурилсан урьдчилан сэргийлэх үзлэг болж байгаа гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, аливаа өвчнийг илрүүлэхээс гадна буруу амьдралын хэв маягийг нь засах, эрүүл мэндийн боловсрол олгох замаар сууриас нь эхлэн урьдчилан сэргийлэхийг зорьж байгаа юм.

Давхар баталгаажуулалт

Уг багцын дүрс оношилгоо болон бусад шинжилгээний үр дүнг Японы эмч, профессорууд давхар баталгаажуулах тогтолцоотой ажиллах юм. Оношилгооны явцад зарим үзүүлэлт, мэдээллийг анзааралгүй орхих, эсвэл багахан зөрүүгээс шалтгаалан онош буруу гарах эрсдэл бий. Тэгвэл үүнээс сэргийлэн шинжилгээний үр дүнг дахин хянуулж, мэргэжлийн түвшинд баталгаажуулах боломжтой аж.

Тав тухтай орчин, хүртээмжтэй байдал

Олон улсын JCI магадлан итгэмжлэлийн баталгаатай Интермед эмнэлгийн тав тухтай, орчин үеийн орчинд шаардлагатай үзлэг, шинжилгээг нэг дор хийлгэх боломжтой. Ингэснээр оношилгоо, шинжилгээнд хамрагдахын тулд олон байгууллагаар дамжих, эсвэл гадаад улс руу зорчих шаардлагагүйгээр дэлхийн жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдэж буй.

Энэхүү багцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дараарай

МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУ ХЭЛЭВ?

Миний ажигласнаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын одоогийн түвшин тийм ч муу биш. Гэвч Япон Улстай харьцуулахад иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байна. Тиймээс эрүүл мэндийн багц үйлчилгээний сонголтыг нэмэгдүүлснээр иргэд өвчнийг эрт үед нь оношлуулж, эмчлүүлэх боломж бүрдэх юм.

Миний хувьд эмчилгээнээс өмнө оношилгоо хамгийн чухал. Оношилгооны дараа л эмчилгээний асуудал яригдах учраас эхлээд өвчнийг зөв оношлох нь зүйтэй. Манай групп эрт илрүүлгийн төвтэй. Цаашид эмчилгээний чанарыг сайжруулахын тулд салбар бүрийн мэргэжилтнүүдийг чадваржуулах, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлд хөрөнгө оруулалт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.

Санно эмнэлгийн Эрүүл мэнд хариуцсан ерөнхийлөгч Яманака Хисаши

Хамтын ажиллагааны хамгийн чухал зүйл нь Монгол Улсад Японы технологи, туршлагыг нэвтрүүлсэн явдал. Үүний хүрээнд монгол хүний биеийн онцлогт тохирсон эрт үеийн оношилгооны арга, технологийг нэвтрүүлж, найдвартай, баталгаатай тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхийг зорьж байгаа юм. Японд амжилттай хэрэгжиж, үр дүн нь баталгаажсан тэргүүлэх технологийг Монгол Улсын иргэд эх орондоо авах боломж бүрдэж байгаа нь энэхүү хамтын ажиллагааны нэг том давуу тал. Цаашид энэхүү системээр дамжуулан өвчнийг эрт үед нь илрүүлж, эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу иргэдэд найдвартай, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхийг зорьж байна даа.

Интертед эмнэлгийн Гүйцэтгэх захирал Я.Нямтогтох

ОНЦЛОХ ИЛТГЭЛ

Эрүүл мэндийн яамны Байгаль орчны эрүүл мэндийн бодлогын ахлах мэргэжилтэн Д.Ичинхорлоо


Илтгэлийн сэдэв: Монгол Улс дахь эрүүл мэндийн эрт илрүүлгийн хөтөлбөрүүд

Дэлхий дахинд 30-70 насны хүн амын дунд зүрх судасны өвчин, хорт хавдрын шалтгаант нас баралтын эрсдэл өндөр хэвээр байна. Энэ нь халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм. Монгол Улсын хувьд ч энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилтын 3.4-т 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант эрт нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Энэ хүрээнд Интермед эмнэлгийн зүгээс сэргийлж болох нас баралтыг бууруулахын тулд өвчнийг нэгэнт үүссэний дараа эмчлэхээс илүүтэйгээр эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг сайжруулахад анхаарч ажиллаж буй.

Манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү мөн анхаарал хандуулах түвшинд хүрсэн. 2024 оны байдлаар дэлхийн дундаж зөрүү 5.1 жил байгаа бол Монгол Улсад энэ үзүүлэлт 9.2 жил байна. Үндэсний статистикийн хорооны тооцооллоор Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 1965 онд 2.3 жил байсан бол 2024 онд 9.2 жил болж, 6.9 жилээр нэмэгджээ. Энэ нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа өвчнийг эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлд илүү системтэй ажиллах шаардлагатайг харуулж байгаа хэрэг.

Тиймээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ нь өвчнийг эмчлэхээс гадна өвчлөхөөс нь өмнө сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, өвчнийг эрт илрүүлэхэд чиглэж байгаа. Үүний хүрээнд “Эрүүл Монгол хүн”, “Хорт хавдраас сэргийлэх, хянах”, “Эрүүл шүд”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Хөдөлмөрийн эрүүл мэнд”, “Орчны эрүүл мэнд”, “Халдварт өвчинтэй тэмцэх”, “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” зэрэг чиглэлээр ажиллаж байгаа юм.

АРГА ХЭМЖЭЭНИЙ үеэр