Монгол Улсын жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн салбарт эмэгтэйчүүд онцгой байр суурь эзэлдэг. 2021 оны байдлаар ЖДБ эрхлэгчдийн 68 хувийг эмэгтэйчүүд эзэлж, тэдний ихэнх нь өрхийн буюу бичил бизнес эрхэлж байна. Гэсэн хэдий ч Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар эдгээр бизнесийн 72 хувь нь санхүүгийн дэмжлэгийн дутагдлаас болж өргөжин хөгжих боломжоо алдаж байгааг харуулжээ.

Эмэгтэйчүүдийн бичил бизнесийг санхүүгийн хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь зөвхөн бизнесийг нь өргөжүүлэхээс гадна гэр бүл, орон нутгийн амьжиргааг сайжруулаад зогсохгүй цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүртэл чухал нөлөөтэй. Тэгвэл уг асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл бол хөнгөлөлттэй зээл.

эмэгтэйчүүд санхүүгийн үйлчилгээ авахад тулгардаг гол бэрхшээлүүд

Монголын нийгэмд тогтсон жендерийн уламжлалт ойлголтоос улбаалан үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг ихэвчлэн гэр бүлийн эрэгтэй гишүүдийн (аав, ах, нөхөр гэх мэт) нэр дээр бүртгэх нь түгээмэл. Энэхүү асуудал нь эмэгтэйчүүдэд зээл, хөрөнгө оруулалт авахад барьцаа хөрөнгийн тал дээр томоохон саад болдог бөгөөд судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн ердөө 20-30 хувь нь л өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг аж.

Тэрчлэн эмэгтэй бизнес эрхлэгчид монголын нөхцөлд ихэвчлэн оёмол, хатгамал бүтээгдэхүүн, гоёл чимэглэл зэрэг өрхийн шинжтэй бизнес эрхэлдэг. Эдгээр бизнесүүдийн хэмжээ нь эрэгтэйчүүдийн удирддаг барилга, тээвэр зэрэг томоохон салбартай харьцуулахад харьцангуй жижиг бөгөөд олж буй орлогын хувьд харьцангуй ялгаатай. Гэвч нийтлэг санхүүгийн байгууллагууд дээрх эмэгтэйчүүдийн бизнесийн онцлогийг ойлгохгүй байх, үл хүндэтгэх, жендерийн мэдрэмжгүй хандлага гаргах зэрэг нь эмэгтэйчүүд зохих санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгаануудын нэг болж буй.



эмэгтэйчүүдийн бичил бизнесийн онцлох тоо баримтууд 

Судалгаагаар эмэгтэйчүүд харилцах, хадгаламж, зээлийн дансны тоогоор эрэгтэйчүүдээс илүү байгаа хэдий ч авч буй санхүүжилтийн хэмжээ нь эрчүүдээс даруй 25, харин нэг эмэгтэй зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ нь эрэгтэйчүүдээс 31 хувиар бага байгаа юм. Сонирхолтой нь, нийт чанаргүй зээлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс дунджаар 18 хувиар бага байдаг аж. Товчхондоо, эмэгтэйчүүд санхүүгийн сахилга батын хувьд эрэгтэйчүүдээс илүү, сайн зээлдэгчид гэсэн үг.

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 86,878 ЖДБ-ийн 90 хувийг бичил бизнесүүд бүрдүүлж байна.

-Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн түвшин 97 хувьтай болохыг судалгаагаар нотолсон.

-10 эмэгтэй бизнес эрхлэгч тутмын 8 нь анх хөрөнгө оруулалтгүйгээр, өөрийн хуримтлалаар бизнесээ эхлүүлдэг.



эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн ач холбогдол 

1. Эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлэх
-Хөнгөлөлттэй зээл авсан бизнесүүдийн 75 хувь нь орлогоо 1-3 жилийн дотор хоёр дахин тэлдэг.
-Нэг эмэгтэй бизнес эрхлэгч дунджаар 2-3 ажлын байр шинээр бий болгодог.

2. Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах

-Эмэгтэй бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдсэнээр гэр бүлийн амьжиргаа сайжирч, хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд шууд нөлөөлнө.
-Хөнгөлөлттэй зээлээр дэмжигдсэн эмэгтэйчүүдийн 70 хувь нь бусад эмэгтэйчүүдийг ажилд авч, сургах сонирхолтой байдаг.

3. Хүйсийн тэгш байдлыг хангах

-Зээл авсан эмэгтэйчүүд орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн эрх мэдэлтэй болдог.
-Хөнгөлөлттэй зээл нь эмэгтэйчүүдэд санхүүгийн салбарт ижил тэгш боломжийг нээж өгдөг.

4. Тогтвортой хөгжлийг дэмжих

-Эмэгтэйчүүдийн 45 хувь нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
-Хөдөө орон нутагт бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийн 60 хувь нь хөдөө аж ахуй, хүнсний салбарт ажиллаж, орон нутгийн хангамжийг сайжруулж байна.



хүртээмжтэй санхүүжилт: иНВЕСКОРЫН ШИЙДЭЛ

Тэгвэл дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхээр Монгол Улсын банк бус санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Инвескор санхүүгийн байгууллага дэлхийн хамгийн том жендерийн сан болох Глобал Жендер-Смарт Сан (GGSF)-тай хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой гэрээ байгуулаад байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Глобал Жендер-Смарт Сан 4.5 сая ам.долларын санхүүжилтийг Инвескор санхүүгийн байгууллагад олгож, үүний 80 хувийг бага орлоготой өрхийн эмэгтэйчүүд болон микро бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулахаар төлөвлөжээ.


Энэхүү санаачилга нь дэлхий даяар жендерийн санхүүжилтийн 1.7 их наяд долларын зөрүүг багасгах, хөгжиж буй орнуудад, тэр дундаа Монгол Улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах аж.

Инвескор санхүүгийн байгууллага Монголын санхүүгийн салбар дахь тэргүүлэгчийн хувьд энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн өсөлтөд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Түүнчлэн үйл ажиллагаагаа Төв Азийн Киргизстан, Узбекистан, Казахстан зэрэг орнуудад өргөжүүлж, жендерийн тэгш байдлыг дэмжсэн санхүүгийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх зорилт тавьжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн Монгол Улсад бус, бүс нутгийн хэмжээнд жендерийн тэгш байдлыг сайжруулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.