Бизнес эрхлэгч эрэгтэйчүүдийн хувьд хослол бол тэднийг илэрхийлэх хамгийн гол зүйлүүдийн нэг. Гэсэн ч өөрт таарсан хослол олно гэдэг амаргүй даваа. Ихэнх хослол удаан өмсөхөд бие барьсан тухгүй мэдрэмжүүдийг төрүүлдэг бол ISAIA брэнд нь чанартай материал, гар аргын өвөрмөц хийц, гол нь биед эвтэйхэн байдлаараа хэрэглэгчдийнхээ хайр хүндэтгэлийг татсан брэнд билээ. 

Тус брэнд нь Италийн Наполи хотоос гаралтай бөгөөд “Премьер Тэйлор” компани Монгол Улсад сүүлийн 10 жилийн турш албан ёсоор  төлөөлж буй. Монгол дахь ISAIA брэндийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний хүндэт зочноор ISAIA брэндийн Ерөнхийлөгч Gianluca Isaia ирсэн юм. Түүний ярилцлага тун удахгүй манай веб дээр нийтлэгдэх болно.

ISAIA брэндийн тухай

ISAIA нь европ, америк, азийн хэд хэдэн оронд салбаруудтай. Ром, Милан, Лондон зэрэг дэлхийн загварын томоохон төвүүдэд хэдийн байр сууриа эзэлсэн брэнд. ISAIA брэндийн хувьд захиалгаар хослол хийх үйл явц нь зөвхөн даавуу сонгох, биеэс хэмжээ авахаар хязгаарлагддаггүй. Тухайн хүний зан чанар, амьдралын хэв маяг, хүсэл сонирхлыг ойлгох яриа өрнүүлэхээс эхэлдэг.

Үр дүнд нь тэд биеийн хөдөлгөөн, хэрэгцээ, хослолоороо дамжуулан өөрийгөө хэрхэн мэдрэхийг хүсэж байна зэрэгт тааруулсан төгс хослолыг бүтээдэг.

Наполи эсгүүрийн уламжлалд хувцас урлах гэдэг нь хүнийг өөрчлөх бус, харин түүний жинхэнэ мөн чанарыг тодотгон илэрхийлэх байдаг. Тиймээс оёдолчин урчууд үйлчлүүлэгчээ тодорхой нэг хэв маягт нийцүүлэхийг зорьдоггүй гэнэ. Харин үйлчлүүлэгчийн хүсэл, сонголтыг анхааралтай сонсож, аль хэдийн өөрт нь оршиж буй онцлогийг хувцасны хэлбэр, хийцээр илэрхийлдэг байна.

Арга хэмжээний талаар тэд юу хэлэв?

ISAIA брэндийн чин үнэнийг хэрэглэгч, үнэнч үйлчлүүлэгчид нь л тодорхойлж чадах байх. Иймд та бүхэнд хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлийг хүргэж байна.

“Премьер Тэйлор” үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Жавхлан

Өнөөдөр “Премьер Тэйлор” грүппийн хувьд Италийн Наполи хотын ISAIA брэндийг Монголын зах зээлд оруулж ирээд 10 жилийн ойн арга хэмжээгээ тэмдэглэж байна. Анх 2016 онд Шангрила молл нээгдэхэд манай дэлгүүр нээгдэж байсан. ISAIA брэндийн гол онцлог нь хослолын 80–90 хувьд нь гар ажиллагаа ордог. Мөн материалаа өөрсдөө үйлдвэрлэдгээрээ их онцлогтой.

Наполи хот гэдэг нь өөрөө эрэгтэй хослол, классик загварын хувцасны бараг л төрөлх хот гэж хэлж болно. Манай монголд бол ихэнх хүүхдүүд морь унаж өсдөг шиг Наполи хотын хувьд хүүхдүүд нь зүү, утсаар оёж сурдаг юм билээ. Иргэд нь их нээлттэй яг л бидэн шиг сэтгэл хөдлөл өндөртэй, эмоци ихтэй хүмүүс байдаг. Тиймээс өнөөдрийн арга хэмжээгээ Итали, Монголын дуу хуурыг хослуулсан урлагийн тоглолтоор онцгой болгож байна.


Централ телевизийн гүйцэтгэх захирал Г.Анхбаяр

Өнөөдөр үнэхээр гоё өдөр байна. Монголын эзэнт гүрэн гэдэг бол өөрөө маш том түүх. Ромын эзэнт гүрэн ч мөн адил. Өдгөө бид эдийн засгийн хувьд ялгаатай байж болох ч бидний гоо зүй, сайхан зүйлсээс таашаал авах мэдрэмж ижил.

Дэлхий дээр маш олон хослолын брэнд байдаг бөгөөд энэ дотор яг жинхэнээсээ хослол хийдэг топ 5 газар байдаг. Тэрний гурав нь Наполид байдаг ба тэдгээрийн нэг нь ISAIA. Материал, чанар, өмсгөл дээр хэлэх үг байхгүй, үнэхээр тухтай. Дэлхийн олон мундаг хүмүүс энэ брэндийн үйлчлүүлэгчид байдаг. Анх 10 жилийн өмнө ISAIA-г нээж байхад нь хөтөлж байлаа. Үнийг нь сонсоод “Ямар үнэтэй юм бэ энийг одоо авах хүн байх уу” гэж бодож байсан. Гэхдээ анхны хэрэглэгч нь болоод л ойлгосон доо. Үнэхээр өөр хослол өмсөж чаддаггүй юм билээ. Өдөржин өмссөн ч тухтай, хэдэн жил өмссөн ч шинээрээ мэт байж чаддаг. ISAIA хослол авснаар өөртөө зөв хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог.

Америкд ISAIA-гийн хослолоо өмсчихсөн ажлаар явж байхад нэгэн супер од олон хүмүүс дундаас ганцхан над дээр ирээд мэндэлж байсан юм. Тэрээр “Би ч гэсэн энэ брэндийн хэрэглэгч” гэх үед бол үнэхээр сайхан мэдрэмж төрж байсан.

10 жилийн ойгоор ISAIA брэндийн ерөнхийлөгч сэтгэл гаргаад ирсэнд нь үнэхээр талархаж байна.


М банкны гүйцэтгэх захирал Б. Тэмүүлэн

Миний хувьд ISAIA-г Монголд нээгдэхээс өмнө “Премьер Тэйлор”-ийн үйлчлүүлэгч нь болж байсан. Тус брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригоотой багаасаа ойр дотно өссөн.

Энүүхэндээ гэж хэлэхэд эрэгтэй хүмүүсийг тоодог брэнд олон байдаггүй шүү дээ. Эрэгтэй хүмүүс мэдээж хүн л юм чинь сайхан хувцаслах хэрэгцээ байдаг. Тэрийг ISAIA яг зөв нөхөж чаддаг. 10 жилийн хугацаанд манайхны загварын хэрэглээ их өөрчлөгдсөн. Энэ бол мэдээж Зоригоогийн маань болон түүний хамт олны ач тус, хичээл зүтгэлийн үр шим.

Энэ брэнд миний нүдийг нээж өгсөн гэж хэлж болно. Ирээдүйд олон залуус хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Энэ бол хувцас гэлтгүй маш том соёл. Хувцасны соёлын нэг гоё зүйл нь үе дамжиж үлддэг. Жишээ нь аав нь ямар хувцас өмсдөг байна хүү нь түүнийг нь өвлөж авдаг. Монголд энэ соёлын эхлэлийг тавьж байгаа ISAIA брэнд болон “Премьер Тэйлор”-ийн хамт олондоо баярлалаа.

онцлох мөчүүд