Шил сонгохдоо бид нүүрэндээ зохих зохихгүйг нь сайтар аждаг хэр нь тав тух, линзний зузаан, нимгэн гээд нарийн детальд төдийлөн анхаардаггүй билээ. Гэтэл тэр тунгалаг гадаргуу бол биднийг гадаад ертөнцтэй холбодог амин чухал зүйл. Линзээр дамжиж буй гэрлийн хугарал, долгион зэрэг нь бид орчин тойрноо хэрхэн хүлээж авч, өнгө будгийг хэрхэн мэдэрч, цаашлаад бүр өдрийн төгсгөлд хэр эрч хүчтэй байхыг хүртэл шийддэг гээд бод доо. Тиймд энэ удаагийн нийтлэлдээ дутуу үнэлэгдсэн нүдний шилний линзтэй холбоотой ташаа ойлголтуудыг тайлбарлаж өгье.
1. Нүдний шил хараа улам муутгадаг уу?
Энэ ойлголт нь оптик болон нүдний анатомийг хольж сольж ойлгосноос үүдэлтэй магад хамгийн түгээмэл төөрөгдөл биз ээ. Товчхондоо, нүдний шил таны нүдний физик бүтэц болон булчинд ямар нэг нөлөө үзүүлдэггүй.
Бидний нүд яг л камерын дуран шиг ажилладаг бөгөөд хэрэв нүдний алим хэт урт байвал (холын хараа муудах) гэрэл нүдний угт байрлах торлог бүрхэвч дээр төвлөрч чадалгүй наана нь тусдаг гэсэн үг. Нүдний шил нь ердөө л гэрэл нүд рүү орохоос өмнө хугарлын өнцгийг нь урьдчилан өөрчилснөөр торлог бүрхэвчийн төвд оновчтой тусгаж өгдөг хэрэгсэл.
Нүдний хараа шил зүүгээд байхад л муудаад байгаа мэт санагддаг нь шилнээс бус насжилт эсвэл нүдний алим сунасантай холбоотой. Түүнчлэн бидний түгээмэл хэрэглэдэг энгийн линзний зах хэсгээр гэрэл хугарахдаа дүрсийг бага зэрэг мурийлгаж харагдуулдаг нь ингэж ташаа бодоход нөлөөлдөг.

Харин JINS брэндийн асферик линз нь линзний гадаргууг төвөөс нь зах руу индүүдсэн мэт хавтгай болгосноор гэрлийн хугарлын алдааг засаж чадсан гэсэн үг. Ингэснээр та линзнийхээ аль ч хэсгээр, бүр нүднийхээ булангаар харсан ч дүрс мурийхгүй, яг л байгалийн хэмжээгээрээ, цэвэр тунгалаг харагдана гэсэн үг. Түүнчлэн бүрэлзсэн, муруй дүрсийг засах гэж нүд ачаалах шаардлагагүй болно. Ингэснээр нүдний булчин амарч, нүд аргах, толгой өвдөх зовуурь арилна. Мөн хавтгай линз хамаагүй нимгэн учраас шилний цаанаас таны нүд хэт томорч эсвэл жижгэрч харагдахгүй.
2. Хүн болгон компьютерийн хамгаалалттай шил зүүх нь зөв үү?
Сүүлийн жилүүдэд гар утас, компьютерын дэлгэцийн гэрэл нүдний торлог бүрхэвчийг түлж, хараагүй болгоно гэх айдас түгшүүр хаа нэг яригдах болжээ. Гэтэл бодит байдал дээр бидний өдөр тутамдаа гар утаснаас хардаг цэнхэр гэрлийн хэмжээ нь нарны гэрэлтэй харьцуулахад маш өчүүхэн бөгөөд нүдийг шууд гэмтээх хэмжээний хүчтэй биш юм.
Гэхдээ дэлгэцийн гэрэл бидний харааг муутгахгүй ч бидний биологийн цагт өөрчлөлт оруулдаг. Тухайлбал оройн цагаар дэлгэц харах үед дэлгэцийн гэрэл тархинд өдөр болж байна гэх хуурамч дохио өгч, нойрны даавар буюу мелатонины ялгаруулалтыг зогсоож даамжирвал нойргүйдэлд хүргэх эрсдэлтэй. Мөн дэлгэцээс ялгарах хурц гэрэл нь нүдний булчинг байнга ачаалж, нүд цавчих давтамжийг эрс багасгаснаар нүд аргаж хуурайших, улайж өвдөх зовуурь үүсгэх нь бий.

Харин зах зээл дээрх нүдний шилний брэндүүд цэнхэр гэрлээс хүн бүр 100% хамгаалах нь зүйтэй гэж сурталчилдаг ч энэ нь нэг талаараа өрөөсгөл ойлголт юм. Учир нь тодорхой хэмжээний цэнхэр гэрэл бидний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй байдаг. Нарны гэрэлд агуулагддаг байгалийн цэнхэр гэрэл нь хүний биологийн цаг буюу нойрны хэмнэлийг зохицуулж, тархины үйл ажиллагааг сэргээж, анхаарал төвлөрүүлж, эрч хүчтэй байхад чухал нөлөөтэй. Хэрэв нүд рүү орох бүх цэнхэр гэрлийг 100% хаавал биеийн байгалийн хэмнэл алдагдаж, өдрийн цагаар нойрмоглох, идэвх сулрах зэрэг сөрөг үр дагавартай. Тиймээс өөрийн амьдралын хэв маяг, дэлгэцийн хэрэглээндээ тохирсон хэмжээгээр цэнхэр гэрлийг бууруулах шил захиалах нь зүйтэй.
Жишээ нь JINS брэнд хэрэглэгчдэдээ хоёр төрлийн линзийг санал болгож байна.
- Өдөр тутмын хэрэглээнд (25% шүүлтүүртэй): Энэ линз нь цэнхэр гэрлийг 25% шүүх бөгөөд линз нь бүрэн тунгалаг учраас дэлгэцийн өнгө ямар ч өөрчлөлтгүй, шаргал туяагүй харагдана. Өдөр тутам утсаа шалгах, сошиал медиа дээр скроллдох, орой зурагт үзэх гээд бүхий л хэрэгцээнд тохирдог.
- Дэлгэцийн өмнө удаан суудаг хүмүүст ( 40% шүүлтүүртэй): Хэрэв таны ажил дэлгэцтэй салшгүй холбоотой бөгөөд өдөрт найм болон түүнээс дээш цагийг компьютерын ард өнгөрүүлдэг бол энэ төрлийн линз танд илүүтэй тохирно. Энэхүү линз нь дэлгэцийн хурц гялбаа болон цэнхэр гэрлийг илүү өндөр хувиар шүүж, нүдний булчинг ачаалуулахгүй бөгөөд аргаж хуурайших мэдрэмжийг бууруулдаг.
3. Өнгөтэй линз зөвхөн гоёлын зориулалттай юу?
Линзэнд өнгө оруулах эсвэл нэмэлт бүрхүүл хийлгэхийг бид ихэвчлэн нарны шилний загвар эсвэл гангараа төдий гэж бодох нь бий. Линзний өнгө нь гэрлийн долгионыг бидэнд ашигтайгаар эргүүлэх чухал үүрэгтэй байдаг бол нэмэлт бүрхүүлүүд нь шилийг бичил гэмтлүүдээс хамгаалдаг.
Жишээлбэл бид шилээ унагааснаас илүү өдөр тутам даавуугаар арчих үедээ хамгийн их зурж, гэмтээж байдаг. Учир нь хуурай нөхцөлд шилээ даавуугаар үрж арчих үед гадаргууд нь цахилгаан статик цэнэг үүсдэг бөгөөд энэ нь агаарт хөвж буй тоос тоосонцрыг яг л соронз шиг өөртөө татаж наалдуулдаг аж. Тэрхүү наалдсан тоосны ихэнх хувь нь нүдэнд үл үзэгдэх бичил чулуулаг байдаг тул дахин дахин арчиж зүлгэж үед линзийг зурдаг ажээ.

Харин JINS брэндийн Япон инженерүүдийн бүтээсэн “invisible coating” гурван давхар дэвшилтэт бүрхүүл нь линзний гадаргууд тогтох статик цахилгааныг сарниулдаг. Цахилгаанжихгүй учраас тоос татахгүй, тоос татахгүй учраас хэчнээн арчсан ч бичил зурааснууд үүсэхгүй гэсэн үг. Энэхүү үл үзэгдэх нарийн технологийн ачаар линзний тунгалаг байдал удаан хугацаанд хадгалагддаг онцлогтой. Үүн дээр нэмээд тус технологи нь тоос шороо, хурууны хээ тогтохоос хамгаалж, гэрлийн ойлт, гялбааг дээд зэргээр бууруулдаг тул тархинд очих дүрсэд ямар нэгэн саад үүсгэлгүй аливааг тунгалаг харуулж чаддаг.
Made in Japan Color Lenses
JINS-ийн зүгээс зэс, ногоон зэрэг янз бүрийн өнгийн линзийг санал болгодог. Жишээ нь та байнга жолоо барьдаг бол зэс эсвэл бор өнгийг сонговол манантай эсвэл бүрхэг өдөр ч орчны контрастыг нэмэгдүүлж, замын цагаан шугам, урд яваа автомашин зэргийг тод, ялгаралтай харууна.
Харин нүд тань амархан ядардаг, гэрэлд хэт мэдрэмтгий бол ногоон туяатай линз тохирно. Ногоон өнгө нь хүний нүдний торлог бүрхэвчид хамгийн зөөлөн тусдаг долгионы урттай тул гэрлийн эрчмийг бууруулж, нүдний булчингийн ачааллыг багасгаж амраах үйлчилгээтэй байдаг.
Ташрамд дурдахад JINS Mongolia Улсын Их дэлгүүрт хоёр дахь шинэ салбараа нээжээ. Та эндээс өөрт тохирсон шилээ илүү ойроос, чанартайгаар хийлгүүлж аваарай.

JINS: Амьдралыг илүү тодоор!

Сэтгэгдэл бичих

