Шил зүүсээр байгаад нүд нь ширгэчихсэн гэж ярьдаг даа? Энэ үнэхээр үнэн үү? Мэдээж хүний нүд хэмээх эрхтэн жижгэрч агшина гэдэг боломжгүй, харин бусдад тэгж харагдаад байгаагийн гол шалтгаан нь зузаан линзнээс үүдэлтэй оптик гажилт юм. Холын хараа муу байх тусам шилний линз төдий чинээ зузаарч, нүдийг жижгэрүүлж харагдуулдаг. Нимгэн линз хэр чухал вэ? Хараанд ямар нэг асуудал үүсгэх юм биш биз?
Зузаан болон нимгэн линзний гол ялгаа
Зарим линз нь зузаан лонхны ёроол шиг, харин нөгөө нь нимгэн бөгөөд хөнгөн байдаг нь юутай холбоотой вэ? Үүний гол нууц нь хугарлын илтгэгч. Нүдний шилний линзний үндсэн үүрэг нь гэрлийг зөв өнцгөөр хугалж харуулах буюу дүрсийг нүдний торлог бүрхэвч дээр алдаагүй хүргэх явдал юм. Үүнийг уралдааны зам дээрх машинтай зүйрлэж болох юм.
Энгийн линз (1.50 илтгэгчтэй) нь урт, том тойргоор эргэдэг хүнд оврын автомашинтай ижил гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл энгийн линз гэрлийг хугалахын тулд их хэмжээний зай буюу зузаан материал шаарддаг. Харин 1.67 эсвэл 1.74 гэсэн өндөр илтгэгчтэй хэт нимгэн линз нь маш богино зайд огцом, хурц өнцөгт эргэлт хийж чаддаг хөнгөн спорт машин. Ялангуяа шинэ үеийн дэвшилтэт материалууд гэрлийг хамаагүй үр дүнтэй хугалж чаддагийн сацуу маш бага эзлэхүүнтэй материал зарцуулж, линзийг илүү нимгэн болгодог байна.

Нимгэн линз ба нүүрний хэлбэр
Нимгэн линз ба нүүрний хэлбэр
Нүдний шилний тав тух, харагдах байдалд далд хэр нь үлэмж нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг нь линз.
Өндөр хугарлын илтгэгчтэй нимгэн линз нь мурийлт багатай, хавтгай дизайнтай байдаг тул оптик гажилтыг бууруулдаг. Ингэснээр таны нүүрний хэлбэр дотогшоо хонхойж харагдахгүй ба нүд тань яг шил зүүгээгүй юм шиг төрөлх хэмжээгээрээ харагдана гэсэн үг.
Бас линз нимгэн байх нь зөвхөн харагдах байдлаас гадна өдөр тутмын тав тухтай салшгүй холбоотой. Нимгэн линз хийдэг материал нь энгийн линзнээс илүү нягт бүтэцтэй байдаг учраас шил хамаагүй хөнгөн болно.Өдрийн турш зүүхэд хүнд зузаан линз нь хамар, чих, нүдэнд ирэх даралтыг нэмж байдаг бол илүү нимгэн линз тэр тухгүй мэдрэмжийг бууруулдгаараа онцлог.

Гялбааны эсрэг бүрхүүлтэй байхын учир
Гялбааны эсрэг бүрхүүлтэй байхын учир
Ингээд бодохоор нимгэн линз бүх талаараа төгс мэт боловч нимгэн линзэнд нэгэн физик хууль үйлчилдэг нь гэрлийн ойлт байдаг. Материал илүү нягт буюу хугарлын илтгэгч өндөр байх тусам гадаргуу дээр гэрэл ойх нь төдийн чинээ ихэсдэг. Та хэзээ нэгэн цагт шилэн хаалга мөргөж байсан л биз дээ? Энгийн тунгалаг шилтэй хаалганы цаад тал нь тод харагддаг бол, хэт нимгэн шилтэй барилгын хаалга толь шиг ойж харагддаг учраас бид андуурдаг шүү дээ.
Өөрөөр хэлбэл, нимгэн линзийн гадаргуу дээр гэрэл ойж гялбах магадлалтай байдаг. Үүнийг шийдэхийн тулд нимгэн линзэнд гэрэл ойлтын эсрэг бүрхүүл (Anti-reflective coating) давхар хийгдсэн байх ёстой. JINS тэргүүтэй нүдний шилний брэндүүд энэхүү олон давхар бүрхүүлийг (мөн зураас болон хэт ягаан туяаны хамгаалалтыг) үйлдвэрлэлийн шатанд стандартын дагуу шийдсэн байдаг тул гэрлийг нүд рүү бүрэн дамжуулдаг гэсэн үг.

Jins брэндийн нимгэн линз
Jins брэндийн нимгэн линз
Нүдний шилний үйлчилгээнүүд өндөр хугарлын илтгэгчтэй нимгэн линзийг нэмэлт төлбөртэйгөөр санал болгодог бол JINS-ийн энэхүү технологи нь тэдний үйлдвэрлэлийн стандартын нэг хэсэг гэдгээрээ онцлог.
Тэдний линзүүд нь энгийн бөмбөлөг хэлбэртэй (spherical) бус, гадаргуугийн мурийлтыг зах руугаа хавтгайруулсан асферик (aspheric) дизайнтай гэдгээрээ онцлог. Мөн хүний харааны онцлогт тохируулан 1.60-аас эхлээд 1.67, бүр 1.74 хүртэлх хугарлын илтгэгчтэй хамгийн нимгэн линзийг санал болгодог. Хэрэв та эвтэйхэн, нүдийг тань ширгэсэн мэт харагдуулахгүй, хөнгөн нүдний шил хайж байвал JINS-ийн Улсын Их Дэлгүүр болон Галлериа дахь салбаруудаар зочлоорой.


Сэтгэгдэл бичих

