Төрөлхийн мэт өөгүй, цаанаасаа л чийглэг харагдах "Glass Skin" будалт хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулж буйг бид өөрсдийн туршлагаар гэрчилж байгаа билээ. Мэдээж үүний хариулт нь K-Beauty-гийн "Загалмайлсан эх" гэгддэг алдарт нүүр будалтын артист Жон Сэм Мүлийн ур чадвар, философитой шууд холбоотой.
Хамгийн таатай нь Өмнөд Солонгосын энэхүү JUNG SAEM MOOL брэнд болон тэдний Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй дистрибьютор болох Cloudnine дэлгүүрийн зүгээс Шангри-Ла Молл-д "GLASS SKIN STUDIO" поп-ап эвентээ албан ёсоор нээж буй. Тодруулбал, наймдугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд ердөө дөрөвхөн хоног үргэлжлэх ба Өмнөд Солонгосын оддын өөгүй нүүр будалтын нууцыг тэндээс олж мэдэх боломжтой.
Харин манай редакцын хувьд энэхүү арга хэмжээний нээлтийн өдөр буюу өчигдөр салбарын мэргэжилтэн, гоо сайхны чиглэлээр контент бүтээгч, нөлөөлөгчдөд зориулсан тусгай арга хэмжээгээр зочилсон юм. Ингээд илүү дэлгэрэнгүйг нийтлэлээсээ уншаарай.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ОДДЫН “НУУЦ ХӨЗӨР” JUNG SAEM MOOL БРЭНДИЙН ТУХАЙ
Уг брэндийг гоо сайхны салбарт 30 гаруй жил ажилласан, Өмнөд Солонгосын тэргүүлэх нүүр будалтын артист Жон Сэм Мүл 2015 онд үүсгэн байгуулжээ. Тэрээр төрөлхийн мэт өөгүй, дотроосоо чийглэг гэрэлтсэн арьсны будалтын хэв маяг буюу Natural & Glass Skin Makeup-ийг Ази төдийгүй дэлхийн хэмжээний тренд болгон алдаршуулж чадсан шинийг санаачлагч юм.

Жон Сэм Мүл нь "My Sassy Girl" киноны жүжигчин Жон Жихён болон Сон Хе Кю, Ким Тэ Хи, K-Pop од БоА, хувцасны загварын салбарт ажилладаг Тан Вэй зэрэг олон арван Азийн шилдэг оддын цэвэрхэн нүүр будалтыг биечлэн хариуцаж байснаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тиймдээ ч өөрийн хуримтлуулсан 30 жилийн туршлага дээрээ үндэслэн "JUNGSAEMMOOL Art & Academy" мэргэжлийн сургалтын академиа байгуулж, салбарын дараагийн үеийн тэргүүлэх артистуудыг бэлтгэхийн зэрэгцээ 680,000 дагагчтай YouTube сувгаараа дамжуулан будалтын арга ухаанаа олон нийтэд нээлттэй хуваалцдаг.

БРЭНДИЙН ФИЛОСОФИ: "BEAUTY STARTS FROM YOU"
Брэндийн гол философи бол нүүрний өө сэвийг зузаан будгаар далдлах бус, харин хүн бүрд байгалиас заяасан өвөрмөц онцлог, төрөлхийн гоо сайхныг уусган тодотгоход оршдог аж. Тус брэнд нь хэрэглэгчдэдээ зориулж "Beauty starts from you. Just believe!" буюу “Гоо үзэсгэлэн чамаас эхэлнэ. Зүгээр л итгэ!” гэх философийг дэвшүүлдэг. Мөн 2025 онд K-Pop-ийн TWS хамтлагийг брэндийн элч төлөөлөгчөөр сонгон, "Find Youtiful!" кампанит ажлаараа дамжуулж хэрэглэгчдэд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөө олж нээх сэдлийг түгээж буй. Мэргэжлийн будалтыг хамгийн минимал бөгөөд хялбар аргаар гэртээ хийх боломжийг олгож байгаа нь тэдний гол онцлог юм.

БНСУ-ЫН ШИЛДЭГ АРТИСТУУДЫН ШИЛМЭЛ ТЕХНИК
Бидний зочилсон тусгай арга хэмжээний оргил хэсэг нь JUNG SAEM MOOL брэндийн хамгийн чадварлаг нүүр будалтын артистууд байсан юм. Тэдний зүгээс тэнд хуран цугласан контент бүтээгч, нөлөөлөгчдөд хэрхэн “Glass skin”-ийг бүтээх арга ухааныг хуваалцсан юм. Ташрамд дурдахад, Шангри-Ла Моллд болох "GLASS SKIN STUDIO" поп-ап эвентийн үеэр хоёр артист маань биечлэн ирж, нүүр будалтын тухай үнэтэй зөвлөгөө өгнө.
Чүэ Жи Юүн
K-Beauty Glass Skin болон K-Idol будалтаар мэргэшсэн артист. Сөүл дэх тус брэндийн албан ёсны "Master Class" сургалтыг биечлэн удирдан явуулдаг бөгөөд дэлхийн алдарт CHANEL брэндийн нүүр будалтын мэргэжилтнээр ажиллаж байсан арвин туршлагатай.

“Монгол шиг хуурай уур амьсгалтай орчинд хамгийн чухал зүйл бол арьсны чийгшил. Арьсаа сайтар чийгшүүлсний дараа мист зэрэг чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг бага багаар, олон дахин цацах техник ашиглавал будалт илүү эмх цэгцтэй болдог. Ер нь будалт дээр гаргадаг хамгийн том алдаа бол эхнээс нь асар их хэмжээний бүтээгдэхүүн шууд зузаан тавих явдал юм. Хэзээ ч шууд зузаан будаж болохгүй, маш бага хэмжээгээр, тонноос тоннд давуулан нимгэн уусгах хэрэгтэй."
–Чүэ Жи Юүн
Хо Жи Сү

JUNG SAEM MOOL брэндийн үндсэн артист, Загварын долоо хоногийн тайзны арын артист, хувцас загвартын стилистийн чиглэлээр Өмнөд Солонгос болон Канадын томоохон шоунуудад ажиллаж байжээ.

“Төгс 'Glass Skin' будалтын 80 хувь нь арьс арчилгаанаас шууд хамаардаг. Тиймээс бид нүүр будалтын сургалт дээрээ арьсыг хэрхэн зөв чийгшүүлж, суурийг бэлдэх вэ гэдэгт их анхаарал хандуулдаг. Монголын эмэгтэйчүүдийн хувьд цаг агаарын онцлогоос шалтгаалж арьс тослогтох, эсвэл хэт хуурайшиж будаг барзайх асуудал гардаг тул пудр хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй. Нүүрнийхээ бүх хэсэгт пудр тавибал бидний бүтээсэн чийглэг, гэрэлтсэн 'Glass Skin' эффект үгүй болно. Тиймээс зөвхөн тослогтдог эсвэл амархан арилдаг хэсгүүддээ л хэсэгчилж хэрэглэх нь зөв арга юм."
–Хо Жи Сү

“Миний хувьд T-Zone хэсгээрээ тослог арьстай болохоор JUNG SAEM MOOL-ийн хагас мат, арьсны нүх сүвийг дарагч (Skin Nuder) бүтээгдэхүүнүүд маш сайн таардаг. Уг брэндийн үндэслэгч Жон Сэм Мүл артист өөрөө 30 жилийн туршлагатай, K-Pop болон Азийн шилдэг одуудтай ажиллаж ирсэн мастер учраас би бүтээгдэхүүнд нь бүрэн итгэдэг. Түүний бүтээсэн философи нь хүмүүст заавал багтай юм шиг зузаан будалт хийх албагүй, өөрийнх нь төрөлхийн гэрэлтсэн, эрүүл, натурал арьсыг тодотгож өгдгөөрөө онцлогтой.”
–Контент бүтээгч Б.Хулан




"GLASS SKIN STUDIO" ПОП-АП СТУДИД ТАНЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?
Дээр дурдсан үнэ цэнтэй зөвлөгөөнөөс гадна поп-апын хугацаанд бүх бүтээгдэхүүнийг 30%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Мөн худалдан авалтын дүнгээс шалтгаалан дараах бэлгүүдийг ч авахаа мартуузай.
- 100,000₮-өөс дээш: Cushion Puff
- 200,000₮-өөс дээш: Cushion Puff + Artist Cushion Blush Mini
- 250,000₮-өөс дээш: Cushion Puff + Artist Cushion Blush Mini + Essential Skin Nuder Cushion Refill



ОНЦГОЙЛОН ТУРШИЖ ҮЗЭХ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Поп-ап эвент рүүгээ гарахаас өмнө доорх бүтээгдэхүүнүүдийн талаар анхааралтай уншихыг зөвлөе. Эдгээр нь уг брэндийн хамгийн өндөр борлуулалттай, мөн нүүр будалтын артистуудынх нь дуу нэгтэй зөвлөдөг бүтээгдэхүүнүүд юм.



Essential Skin Nuder Cushion: Брэндийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн бөгөөд нийт борлуулалтын 40 хувийг дангаараа бүрдүүлдэг хамгийн алдартай кьюшн. Хэрэглэгчдийн 53 хувь нь дахин худалдан авдаг энэ бүтээгдэхүүн нь “Olive Young Awards”-ын 2023 онд "Premium", 2024 онд "Cushion" ангилалд тус тус 1-р байр, “Glowpick Awards 2023”-аар мөн №1-ээр шалгарсан дэлхийн хэмжээний өндөр борлуулалттай бүтээгдэхүүн юм.
Essential Mool Cream: Арьсанд хүрэх төдийд шингэн бүтэц нь өтгөн тос болон хувирч, будалтын өмнөх гэрэлтсэн, чийглэг суурийг бэлтгэх усан суурьтай хамгаалалтын тос.
Essential Mool Micro Fitting Mist: Халуун рашааны найрлагатай бөгөөд арьсны бүтцийг зөөлрүүлэн чийгшүүлж, нүүр будалтыг 12 цагийн турш түгжих үйлчилгээтэй.
Skin Setting Base: Олон улсын дизайны хамгийн нэр хүндтэй шагнал болох “iF Design Award 2019”-ийг хүртсэн, будалтын тогтоцыг туйлын сайн болгодог.
Artist Cushion Blush болон Eye Palette: Суурь будалтыг эвдэхгүйгээр арьсанд хялбархан уусаж гэрэлтүүлэх хацар өнгөлөгч болон хувь хүний онцлогт зохицох өнгөний ухаалаг зохицол бүхий нүдний тенийг нь заавал туршиж үзээрэй.
Ингээд уншигч та бүхэн минь Cloudnine-ийн "GLASS SKIN STUDIO"-г зорин, өөрийн төрөлхийн гоо үзэсгэлэнг гэрэлтүүлэх шинэ өнгө төрхөө олж нээгээрэй.
Сэтгэгдэл бичих

