Дэлхий даяар “Royal Bavarian Beer” нэрээр алдаршсан Калтенберг шар айраг Монголын зах зээлд өнгө төрхөө шинэчилжээ. Ингэснээр 2013 оноос хойш АПУ ХК-ийн олон улсын технологиор үйлдвэрлэж буй уг шар айраг нь амт чанараас гадна өнгө үзэмжийн хувьд ч Германы эх загвартайгаа яг адил болж буй. Энэхүү шинэ өнгө төрхийг Баварын Ханхүү Карл анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирсэн үеэр олон нийтэд танилцуулсан юм.
баварын хаадын шар айргийн өв
Монголын зэх зээлд хэдийнээ үнэнч хэрэглэгчидтэй болсон Калтенберг шар айргийн түүхийг сөхвөл XIII зуун руу очно. Тодруулбал, 1260 онд Баварын хаан Людвиг өөрийн нэрийн шар айргийн үйлдвэрийг Калтенберг цайздаа байгуулсан нь өнөөдрийн “Kaltenberg” брэндийн эхлэл байж. Үүнээс 250 орчим жилийн дараа буюу 1516 онд IV Вильгелм хаан Баварын шар айргийн цэвэр тунгалгийн хуулийг баталж, шар айраг үйлдвэрлэхдээ зөвхөн ус, соёолж, зөрөг цэцэг, хөрөнгө гэсэн дөрвөн найрлагыг ашиглахыг үүрэг болгожээ. Энэ нь өнөөдрийг хүртэл дэлхийн өнцөг булан бүрд шар айргийн чанарын стандарт болон мөрдөгдөж буй.
Герман тэр дундаа Бавар муж дэлхийн шар айргийн зах зээлд оруулсан нөлөө үүгээр ч дуусахгүй. Жишээ нь, 1810 онд I Людвиг хаан Мюнхен хотод хурим найраа хүндэт зочдоос гадна ард түмэнтэйгээ хамт өргөн хүрээнд тэмдэглэсэн нь өдгөө бидний догдлон хүлээж, идэвхтэй оролцдог Oktoberfest-ийн үндэс юм.
Ханхүү Карлын Монголд
Шар айргаараа дэлхийд гайхагдах Бавар мужийг олон зууны турш захирсан Виттельсбахын удмын залгамжлагч Карл, гүнж Зугейн хамтаар өнгөрсөн долоо хоногт Монголд хүрэлцэн ирэв. Ханхүү Карлын эцэг Лойтболд 2013 онд АПУ ХК-тай хамтын ажиллагаа эхлүүлж, Монголын зах зээлд анхны улаан буудайн шар айраг болох Kaltenberg Weissbier-ийг нэвтрүүлж байжээ. Харин Ханхүү Карл энэ удаад “Kaltenberg” брэнд шинэчлэлийн ёслолд биечлэн хүрэлцэн ирсэн нь энэ юм.
“Бидний хамтын ажиллагаа арав гаруй жил үргэлжилж байна. Монголд Калтенбергийг үйлдвэрлэж буй АПУ компани бол чанарын өндөр түвшинд ажилладаг итгэлт түнш. Иймээс энэ удаа бид гэрээгээ дахин таван жилээр сунгаж байна”
Ханхүү Карл
АПУ ХК ба Калтенберг
Нэгэн зууны түүхт АПУ ХК 2013 онд Монголд төдийгүй Азид анх удаа “Kaltenberg Weissbier” улаан буудайн шар айргийг үйлдвэрлэсэн нь түүхэн үйл явдал болж байв. Түүнээс хойш улирал тутам Калтенбергийн үйлдвэрээс Брюмастерууд буюу мастер шар айраг бүтээгчид ирж, үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийг шалгаж, зөвлөмж өгсөөр иржээ. Энэ ч утгаараа Монголд үйлдвэрлэгдэж буй Калтенберг брэнд Герман дахь оригинал амт, чанартай яг ижил түвшинд таны гарт хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байж болно.
Шинэчилсэн Калтенберг
Ханхүү Карл Монгол Улсад зочилсныг тохиолдуулан хоёр улс, хоёр соёлын найрамдлын бэлгэ тэмдэг болсон Калтенберг шар айраг шинэ савлагаа, өнгө төрхтэй болов. Ингэснээр Монголд үйлдвэрлэдэг Калтенберг нь Германд үйлдвэрлэгддэг Калтенбергтэй ижил загвартай болж, “Royal Bavarian Beer” дүр төрхөөр хэрэглэгчдийн гарт хүрч буй.
+21 Хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хортой