Аялал зугаалгадаа бэлдэж буй эдгээр өдрүүдэд хол замд идэх хүнсээ зөв сонгох нь чухал. Амны зугаа болгохоор ихэвчлэн бид чихэрлэг эсвэл илчлэг өндөртэй ч шим тэжээл багатай бүтээгдэхүүн сонгох нь олонтоо. Гэхдээ урт хугацааны аялал зугаалгаар идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа үед бидний бие махбод биднээс илүү тогтвортой энерги шаарддаг тул тэр чинээгээрээ уураг, ханаагүй тосны хүчил, амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнс хэрэглэх нь зүйтэй. Энэ бүгдийг агуулсан амны зугаа бол хушны самар. Авч явахад хялбар, амттай, шим тэжээлтэй уг хүнсийг онцгойлон аялалд авч явахын учир шалтгаан, ач тусыг хэлж өгье.
1. Тогтвортой эрч хүч
Чихэр идсэний дараа хэсэгтээ эрч хүчтэй байж байгаад огцом сульддагийг анзаарсан уу? Энэ нь гэнэт маш их глюкоз цусанд орж ирснээр цусан дахь сахрын түвшнийг огцом савлуулж байгаа хэрэг. Харин самрын найрлага дахь био идэвхт нэгдлүүд болон байгалийн тосны хүчил нь бие махбодод удаан задарч, эд эсийг урт хугацааны турш тогтвортой эрч хүчээр хангадаг. Тийм ч учраас ялангуяа ууланд алхах, аялал зугаалгад явах гээд биеэ илүү ачаалуулж байгаа үед тустай. Түүнчлэн хүний булчингийн бичил ургалтыг нөхөн төлжүүлэхэд шаардлагатай амин хүчлийн эх үүсвэрээр баялаг тул дасгал хөдөлгөөн хийсний дараа идэхэд ч тустай.
2. Өл даах өег амны зугаа
Хол замд өл даах хүнс авч бэлдэхгүй бол хэзээ буудаллаж, хаана хоол идэхийг хэлж мэдэхгүй үе олон бий. Хушны самрын найрлагад агуулагддаг пинолений хүчил нь хоол боловсруулах замд ормогцоо цатгалан мэдрэмж төрүүлдэг дааврын ялгаралтыг идэвхжүүлдэг. Ингэснээр ходоод хоосон оргих мэдрэмжийг дарж, шаардлагагүй хэтрүүлэн идэхээс сэргийлэхийн сацуу аяллын туршид цанхайсан, гэдэс эвгүйрхсэн мэдрэмж төрүүлэхгүй.

3. Тархины үйл ажиллагааг дэмжих эрдэс бодис
3. Тархины үйл ажиллагааг дэмжих эрдэс бодис
Хушны самрын найрлага дахь ханаагүй өөх тос (омега-3, омега-6) нь тархины эсийн буюу нейроны мембраныг бүрдүүлэгч гол түүхий эд болдог. Эдгээр эрүүл өөх тос нь эсийн ханыг уян хатан байлгаснаар мэдрэлийн эсүүд хоорондын мэдээлэл дамжих хурдыг эрчимжүүлдэг.
Ялангуяа аяллын үед машинд удаан хугацаагаар суухаар цусны эргэлт удааширч, тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүн өөрийн эрхгүй эвшээж, нойрмоглож эхэлдэг. Харин самрын найрлага дахь төмөр нь цусан дахь гемоглобины нийлэгжилтийг дэмжиж, тархины эд эс рүү зөөвөрлөгдөх хүчилтөрөгчийн хангамжийг тасралтгүй, тогтвортой барьж өгдөг.
Цайр болон В-ийн төрлийн амин дэмүүд нь тархины энергийн солилцоог сайжруулж, танин мэдэхүйн үйл ажиллагаа нь анхаарал төвлөрөл, орон зайн баримжааг хурц байлгадаг гэнэ.
4. Найдвартай, байгалийн гаралтай дотоодын хүнс

Импортын самар болон хатаасан жимснүүд тээвэрлэлтийн урт замыг туулж ирээд, дэлгүүр дээр олон сараар хадгалагддаг шүү дээ. Ийм урт хугацаанд хөгцөрч муутгахгүй, өнгө үзэмжийг нь алдагдуулахгүй байхын тулд тэдгээрийг мөөгөнцрийн эсрэг бодис болон төрөл бүрийн нөөшлөгчөөр шүршиж боловсруулдаг. Энэ нь мэдээж хүний биед шууд хор нөлөө үзүүлэхгүй ч дараа нь элэг болон хоол боловсруулах замд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байж мэднэ.
Харин эх орныхоо онгон дагшин байгальд ургасан самрыг ямар нэг хольцгүйгээр, зохистой технологиор боловсруулан шууд хүргэж буй дотоодын үйлдвэрлэгчид брэнд бол HushKhan. Та тэдний бүтээгдэхүүнийг өөрт ойр байрлах дараах сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой:
- Emart
- Nomin
- Carrefour
- Good Price
Дотоод, гадаадын үзэсгэлэнт байгалийг үзэж бие, сэтгэлээ сэргээж, гэр бүл, найз нөхдөөрөө HushKhan-тай хамт аялаарай.

Сэтгэгдэл бичих

