Одоогоос нэг жилийн өмнө Apple Pay үйлчилгээ Монголд нэвтэрч, бидний төлбөр тооцооны соёлд томоохон шинэчлэл авчирсан билээ. Бэлэн мөнгө, биет картаас татгалзаж, ухаалаг төхөөрөмжөө ганц шудраад л төлбөрөө төлөх боломжийг гаднын орнуудаас л хардаг байсан бол өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болжээ.

Тэгвэл энэхүү технологийн дэвшлийг Монголын анхны бүрэн дижитал М банк албан ёсоор нэвтрүүлж, Apple Pay-ийг эх орондоо нутагшуулсан гурав дахь арилжааны банк болж байна. 

APPLE PAY-ИЙН ТУХАЙ 

Apple Pay гэх дижитал төлбөрийн шийдэл нь 2014 онд АНУ-д танилцуулагдаж байв. Карт эсвэл бэлэн мөнгө ашиглан төлбөр төлж дадсан хэрэглэгчдийн хувьд гар утсаа шүргүүлэх төдийд хормын дотор гүйлгээ хийх шинэхэн шийдэл нь тухайн үеэ байлдан дагуулсан төлбөр тооцооны дэвшил болсон гэлтэй. Өдгөө Apple Pay дэлхийн 90 гаруй орны 780 гаруй сая хэрэглэгчтэй, хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгслүүдийн нэг болон хөгжжээ. Түүнчлэн дэлхийн хөгжингүй орнуудад төдийгүй Монголдоо ч үндэсний валютаараа ашиглах боломж бүрдсэнийг олзуурхууштай.

М БАНКНЫ ТУХАЙ ТОВЧХОН

2022 онд “Дассанаас чинь өөр” уриан дор байгуулагдсан М банк нь Монголын арилжааны банкуудын хамгийн отгон нь төдийгүй анхны бүрэн дижитал шилжилтийг хийгээд буйгаараа онцлогтой. М банк нь одоогийн байдлаар 400 мянга гаруй хэрэглэгчтэй болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд М банк нь Монгол улсын карт, төлбөр тооцооны платформуудтай хамтран ажиллаж, “Visa,” “UnionPay” үйлчилгээг амжилттай нэвтрүүлжээ. Харин энэ удаа Apple Pay төлбөрийн хэрэгслийг хэрэглэгчдэдээ танилцууллаа.

АРГА ХЭМЖЭЭНЭЭС ОНЦЛОХ НЬ 

М банкны “M basic” карттай хэрэглэгчид Apple Pay-д картаа холбоход илүү хялбар болжээ. Тодруулбал, хэрэглэгчид картаа холбохдоо заавал банкны апп руу орох шаардлагагүй бөгөөд зөвхөн Apple Wallet-аа нээн картаа холбох боломжтой болсон байна.


“Apple Pay бол дэлхий даяар хэрэглэгддэг хамгийн аюулгүй төлбөрийн хэрэгсэл бөгөөд NFC уншдаг бүх ПОС дээр уншуулах боломжтой. Мөн монголын төлбөр тооцооны төгрөгийн картыг олон улсад хэрэглэгдэх боломжийг нээж, гүүр нь болж буйд баяртай байна.”

М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн

М банк нь үндэсний төгрөгийн картыг Mastercard руу хөрвүүлэн Apple Pay-д холбох боломжтой болжээ. Мөн “Tap to pay” төлбөрийн шийдлийг нэвтрүүлсэн нь уг банкны хэрэглэгчдэд дэлхийн жишиг болоод буй төлбөр тооцооны шийдлийг санал болгож буй чухал үйл явдал болов.


“Монгол Улс бол Азидаа хүн ам багатай жижиг улсын нэг. Гэсэн хэдий ч Монголоос их хүн амтай, хөгжил сайтай орнууд өнөөдөр Apple Pay үйлчилгээг нэвтрүүлээгүй байхад Монгол нэвтрүүлж чадсан нь маш том амжилт.”

М банкны хараат бус ТУЗ-ийн гишүүн, Mastercard-ийн Монгол дахь ахлах зөвлөх З.Хайдар

APPLE PAY-Д М БАНКНЫ КАРТАА ХОЛБОСНООР

- Хоёрхон товшилтоор гүйлгээ хийх боломжтой тул карт эсвэл бэлэн мөнгө ашиглахаас хялбар
- Дэлхийн хаана ч NFC технологийн тусламжтайгаар хормын дотор төлбөрөө төлөх
- Монгол Улсад ашиглагдаж буй 150 гаруй мянган POS төхөөрөмжүүдэд гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийх
- Хувийн мэдээлэл болон гүйлгээ бүрийг бүрэн хамгаалдаг учраас хэрэглэгчид санаа зовох зүйлгүй Apple Pay-г ашиглах боломжтой. Энэ нь картын дугаарыг нууцлах токенжуулалт болон хурууны хээ, нүүр таних биометрик хамгаалалтаар баталгааждаг тул илүү найдвартай, аюулгүй байх болно.

КАРТАА ХЭРХЭН ХОЛБОХ ВЭ?

1. М банкны апп руу орно.
2. Apple Pay-д карт холбох баннер дээр дарна.
3. Apple Pay-д холбох картаа сонгоно.
4. Апп-ын зааврын дагуу үргэлжлүүлэн картаа холбоорой.


"M basic" картаа Apple Pay-д холбоод 10,000₮ урамшуулал авах боломжтой.