"Бүтээгч Монголын Төлөө" уриатай "Монголын Алт" (МАК) ХХК одоогийн болон ирээдүйн ажилтнууддаа хамгийн ихээр анхаардаг, хүндээ хөрөнгө оруулдаг компаниудын нэг. Үүний баталгаа болгож, тэдний ажилтнууддаа олгодог 5 урамшуулал, оюутнуудад олгодог 2 боломжийн тухай танилцуулъя. 

Ажилтны таван урамшуулал

Эрүүл мэндийн даатгал: Тэд жилд 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговортой эрүүл мэндийн даатгалд ажилтан бүрээ хамруулдаг аж. Даатгалын зардлыг компани бүрэн хариуцах бөгөөд ажилтан магадлан итгэмжлэгдсэн аль ч эмнэлэгт үйлчлүүлэхдээ энэхүү даатгалаа ашиглах боломжтой.

Сургалт, хөгжлийн дэмжлэг: Жил бүрийн намар жилийн цалингийн 5 хувьтай тэнцэх урамшууллыг компанид үндсэн ажилтнаар нэг жилээс дээш тасралтгүй ажилласан хүн бүр авдаг гэнэ. Ажилтан энэ мөнгийг өөрийн сургалтад, эсвэл хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн төлбөрт зарцуулах боломжтой. Жишээ нь сарын 3 сая төгрөгийн цалинтай ажилтанд жилд 1.8 сая төгрөгийн дэмжлэг ногдоно гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2024-2026 онд нийт 5,853 ажилтан энэ дэмжлэгт хамрагдаж, 12.5 тэрбум төгрөг авчээ.



Цалинтай чөлөө:
Ажилтан бүр жилд 6 удаа цалинтай чөлөө авах боломжтой. Хүсвэл чөлөө авахгүй ч байж болох бөгөөд жилийн эцэст эдлээгүй чөлөөгөө цалин хэлбэрээр авах юм.

Тэтгэврийн хуримтлал: Ажилчдынхаа хуримтлал үүсгэж, санхүүгийн сахилга баттай байх дадлыг дэмжих үүднээс ажилтан өөрийн хүсэлтээр цалингийнхаа 2 хувийг автоматаар хуримтлуулбал компани мөн ижил хэмжээний дүнг хуримтлалд нь нэмж хийдэг байна.

Гүйцэтгэлийн урамшуулал: МАК-д ажилласнаар өрсөлдөхүйц цалин авахаас гадна жил бүр ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарч жилийн цалингийн 20-35 хувьтай тэнцэх урамшуулал авах боломжтой байдаг аж.

Нээлттэй ажлын байруудтай танилцах

Оюутнуудын хоёр дэмжлэг

Инженерийн залгамж үеийг дэмжих бодлого: Ирээдүйн чадварлаг инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэх нь үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил цаашлаад улсын хөгжлийн салшгүй хэсэг. Энэ бодлогын хүрээнд МАК компани нийт 3.7 тэрбум төгрөгийг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт зарцуулжээ. Тухайлбал, 2026-2027 оны хичээлийн жилд л гэхэд 108 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг өгсөн байна. Тэдний 31 нь ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн оюутан бөгөөд Монгол Улсын ирээдүйн эрчим хүчний инженерүүдийг бэлтгэх зорилгоор тус тэтгэлгийг олгожээ.

Тэтгэлэгт хамрагдсан эдгээр оюутнууд мэргэжлийнхээ дагуу МАК-д цалинтай дадлага хийж, төгсөөд бүтэн цагаар ажиллах боломжтой.Харин үлдсэн 77 нь МАК-ийн үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн оюутнууд. Энэ нь тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих бодитой арга хэмжээ болж байгаа юм. Өргөдөл жил бүрийн намар нээгддэг.



Цалинтай дадлагажих хөтөлбөр: MAK Internship бол их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагын хөтөлбөр. Сургуульд үзсэн онолоо ажлын байранд бататган, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршдог. Өдгөө гурав дахь жилдээ хэрэгжиж буй хөтөлбөрт өнөөг хүртэл 150 гаруй оюутан хамрагдсан байна. Өргөдөл жил бүрийн хавар нээгддэг.

МАК яагаад хүндээ хөрөнгө оруулдаг вэ?

1993 онд эрдэс түүхий эдийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан МАК өдгөө геологи хайгуул, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, агаарын тээвэр, хөдөө аж ахуй гэсэн 7 салбарт ажиллаж байна. Тэдний хөгжлийн төлөвлөгөөг алсын хараа нь “Бүтээгч Монгол”-ыг цогцлооход чиглэж байгаа бөгөөд энэ зорилгыг бодитоор хэрэгжүүлэхэд мэргэжлийн ажиллах хүчин хамгаас чухал.



МАК компани нийт 7000 гаруй ажлын байр бий болгосон бөгөөд өдгөө 5000 гаруй ажиллагсад, инженер техникийн ажилтнууд тогтвортой ажиллаж байна. Үүнээс барилгын материал үйлдвэрлэлийн салбарт 2000 гаруй Монгол инженер, мэргэжилтнүүд ажиллаж, MAK Building Materials брэндийн 7 үндсэн үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан ажиллаж байгаа юм. Эдгээр үйлдвэрүүд бүгд Европ технологитой төдийгүй ажилтнууддаа барууны мэргэжилтнүүдээс суралцаж, хөгжих боломжийг ч бүрдүүлжээ.

МАК цаашид барилгын материалын 10 үйлдвэр шинээр байгуулж, эрчим хүчний төслүүдийг тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна. Эдгээр бүтээн байгуулалттай холбоотойгоор хүний нөөцийн хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж байгаа ажээ.