Хүний биеийн 60 гаруй хувийг ус эзэлдэг. Ийм хэмжээний агууламжтай зүйлийг зөв сонгох нь бидний бодож байгаагаас ч илүү чухал. Өдөр бүр зөв хэмжээтэй, чанартай ус уух нь эрүүл мэндийн олон асуудлаас урьдчилан сэргийлэх, биеийн эрч хүчийг хадгалах, бодисын солилцоог дэмжихэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. 

Хангалттай хэмжээний ус ууж байна уу? Уух уухдаа хэр их давтамжтай уух вэ? Шүлтлэг ус уух нь яг эрүүл мэндийн ач холбогдолтой юу гээд устай холбоотой асуултууд олон. Энэ нийтлэлээрээ бидний төдийлөн анхаардаггүй асуултуудад хариулахыг зорилоо. 

Шүлтлэг ус

Шүлтлэг ус нь кальци, магни, кали, натри зэрэг эрдэс бодисоор баялаг байдаг. Эдгээр эрдэс бодисууд нь хүний биед олон талын ашиг тустай.

1. Шүлтлэг ус хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Орчин үеийн амьдралын хэв маяг, ялангуяа өндөр нүүрс ус, өөх тос ихтэй хоол хүнс нь хүний ходоод гэдэсийг байнгын хүчиллэг орчинтой болгож байдаг. Тиймээс заримдаа шүлтлэг ус уух нь хүчиллэг орчныг саармагжуулах, ядралтыг багасгах, булчингийн өвдөлт намдаахад тус болдог.

2. Түүнчлэн шээс хөөх, биеэс хорт бодис гадагшлуулах үйл явцыг илүү хурдасгадаг онцлогтой. Магни нь бодисын солилцоог дэмждэг бол кальци нь яс, шүдний эрүүл мэндийг хамгаалдаг. 2021 онд ДЭМБ-аас гаргасан судалгаагаар кальцийн дутагдалтай хүн амын хувь 25%-д хүрч байгааг дурдсан ба кальцийг бүхий л төрлийн хоол хүнсээр дамжуулан авхын чухлыг онцолсон байдаг.

3. Шүлтлэг ус нь хоол боловсруулах системд эерэг нөлөө үзүүлдэг. 2018 онд Япон улсын Осакагийн Их сургуулийн судалгаагаар өдөрт нэг литр шүлтлэг ус уусан хүмүүсийн 88 хувь нь хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирсан гэсэн үр дүн гарчээ. Мөн ходоодны хүчлийн хэмжээ буурч, цээж хорсох зэрэг шинж тэмдгүүд багассан байна.

Усны эх ундарга 

Ундны усны чанар нь түүний эх ундаргатай шууд холбоотой. Ус байгаль дээр хэрхэн үүсч, ямар орчноор урсан ирж буйгаас түүний цэвэр байдал, эрдсийн агууламж, хүнд металлын хольц зэрэг нь тодорхойлогддог.

Байгаль дээрх усны эх үүсвэрүүд нь бороо, цасны ус, мөстлөгийн хайлмаг, булаг шанд, гол мөрөн, нуур зэргийг багтаадаг. Эдгээрийн дотроос гүний эх үүсвэр буюу булаг шандын ус хамгийн аюулгүй, эрүүл ахуйн хувьд тохиромжтойд тооцогддог. Учир нь хөрсний олон давхаргаар шүүгдэн, химийн бохирдлоос ангид орчинд хуримтлагдсан байдаг.

Ундны усны ундаргыг хэрхэн таних вэ?

Худаг - Гүний ус байвал сайн, гэхдээ нитрат, бактери их байж болно
Голын ус, нуур - Шууд уухад тохиромжгүй, заавал шүүлт, ариутгал шаардлагатай
Торхонд хадгалсан ус - Сайн цэвэрлээгүй бол нян үржих аюултай
Цэвэршүүлсэн ус - RO (reverse osmosis), UV, шүүлтүүртэй ус хамгийн найдвартай

Эх сурвалж: Nature

Монгол Улсын хэмжээнд 2023 онд Байгаль орчны судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотын ундны усны 72 хувь нь гүний уснаас бүрддэг бол үлдсэн хэсэг нь гадаргын усаар хангагддаг байна. Гадаргын ус нь байгаль цаг уурын нөлөөнд ихээхэн өртөмтгий, бохирдолд өртөх эрсдэлтэй учир түүнийг шүүн боловсруулах явц илүү нарийн шаарддаг.

Усны ундарга бохирдох нь олон төрлийн эрүүл мэндийн эрсдэлийг дагуулдаг. Хүнд металлууд (хар тугалга, мөнгөн ус), нитрат, бактер, вирус зэргийн нөлөөгөөр ходоод гэдэсний халдвар, мэдрэлийн тогтолцооны гэмтэл, хорт хавдар зэрэг өвчлөл үүсч болзошгүй. Тиймээс дэлхийн олон улс орнууд ундаргын хамгаалалтыг анхаарч, "Усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс" хууль эрх зүйн орчинг бий болгосон байдаг.

Монголд "Усны тухай хууль"-ийн 4-р бүлэгт ундаргыг хамгаалах, бохирдуулахгүй байх, дээд хязгаарын хил зааг тогтоох тухай заалтууд бий. Гэвч орон нутагт энэ зохицуулалт бүрэн хэрэгжихгүй байгаа нь зарим газарт усны чанар муудахад хүргэж байна.

Тиймээс усаа зөв сонгохын тулд бид тухайн усны эх үүсвэр, эрүүл ахуйн шинжилгээний дүн, эрдсийн найрлагын мэдээллийг тогтмол шалгаж, итгэмжлэгдсэн эх сурвалжаас авах хэрэгтэй.

Манзушир ус

Манзушир цэвэр усыг Богд хан уулын өвөр бэлийн ундаргаас татан RO (reverse osmosis) технологиор шүүж хэрэглэгчиддээ хүргэдэг бөгөөд байгалиасаа ямар ч нэмэлт бодисгүйгээр pH нь 7.8-8.1-ийн хооронд хэлбэлздэг учраас биед исэлдэлтийн үйл явцыг удаашруулах сайн үр нөлөөтэй. Байгалийн ийм шүлтлэг ус нь Монгол орны нөхцөлд ховор тохиолддог бөгөөд ард иргэдийн дунд эрэлттэй бүтээгдэхүүний нэг болсон.

MNS 5007:2022 стандарт бол Монгол Улсад хэрэгжиж буй ундны усны чанарын үндсэн шалгуур бөгөөд химийн найрлага, микробиологийн бохирдол, савлагааны ариун байдал, үйлдвэрлэлийн орчин зэрэгт өндөр шаардлага тавин чанарын өндөр түвшинг эрхэмлэн ажиллаж байна. МАНЗУШИР цэвэр ус нь дээрх стандартын түвшингийн дээд үзүүлэлтийг хангаж нийцсэн бүтээгдэхүүн учраас хэрэглэгчид эргэлзээгүйгээр итгэж болохуйц чанартай гэдгийг илтгэдэг.

Ус уухаа хэрхэн өөртөө сануулах вэ? 

Апп ашиглах

Plant Nanny, Water Reminder, Hydro Coach зэрэг аппликейшнүүд нь хэрэглэгчийн биеийн жин, нас, идэвхтэй хөдөлгөөн зэргийг үндэслэн өдөрт хэрэглэх усны хэмжээг тооцоолж, тогтмол хугацаанд сануулдаг. Plant Nanny-ийн онцлог нь таны уусан усыг виртуал ургамлыг "амьд" байлгахад ашигладаг. Эдгээр апп нь зөвхөн сануулах бус, ус уух зуршлыг хянах, статистик гаргах, долоо хоногийн дүгнэлт хийх зэрэг нэмэлт функцтэй. Зарим аппанд хэрэглэгч өөрийн усны брэнд, хэмжээс, хэрэглэсэн цагийг нарийн бүртгэх боломжтой байдаг нь илүү нарийвчилсан хяналт хийх боломж олгодог. Water Reminder гэх мэт энгийн интерфэйстэй аппууд нь бага зай эзэлдэг, хурдан ажилладаг тул бүх насныханд тохиромжтой.

Түүнчлэн, эдгээр аппыг smartwatch буюу ухаалаг бугуйн цагтай холбож, мэдэгдэл авах, ус уух бүртгэх боломжтой нь илүү амар хялбар хэрэглээг бий болгодог. Жишээлбэл, iPhone хэрэглэгчдийн хувьд Apple Health-тэй холбогдсон Drink Water Reminder апп ашигласнаар усаа уух зуршлаа фитнесс, нойр, зүрхний цохилтын мэдээлэлтэй уялдуулан хянах боломжтой.

Зуршилтай холбох

Хэрэв усаа уух зуршлыг өөр нэг тогтсон үйлдэлтэй холбож чадвал энэ нь тархинд "хос зуршил" болон сууж, мартах магадлалыг эрс бууруулдаг. Сэтгэл судлалын хувьд үүнийг "habit stacking" буюу зуршлыг зуршилтай холбох арга гэж нэрлэдэг. Энэ аргыг Нью-Йорк Таймс бестселлер “Atomic Habits” номоороо алдартай Жеймс Клир онцлон зөвлөдөг.

Өглөө шүдээ угаахдаа: шүдний оо тогтмол хэрэглэдэг учир энэ үедээ ус ууж хэвших нь амархан. Шүд угааж дуусаад шууд нэг стакан бүлээн ус уухыг зорилго болговол өдөр эхлэх хамгийн зөв алхам болно.

Витамин уух үед: олон хүн өглөө витамин уудаг. Энэ үед усыг зөвхөн "эм даруулах" биш, өөртөө санаатайгаар ус ууж байна гэсэн ухамсартай үйлдэл болгож хэвшүүлбэл илүү тогтвортой зуршил болно.

Эх сурвалж: Real Simple

Цай, кофе уусны дараа: кофе болон хар цай нь шээс хөөх үйлчилгээтэй учраас ус алдагдахад хүргэдэг. Тиймээс нэг аяга кофе уусны дараа нэг аяга ус уух нь биед шингэний тэнцвэр хадгалахад тусалдаг.

Ажлын ширээнээс босох бүрдээ: хүн 45-60 минут тутамд босож сунгалт хийх шаардлагатай. Энэ үед босоод нэг аяга ус уух нь биеийг чийгшүүлээд зогсохгүй анхаарал төвлөрлийг сэргээх нөлөөтэй.

Судалгаагаар, шинэ зуршлыг тогтоохын тулд 21-66 хоног хэрэгтэй байдаг. Гэхдээ тухайн үйлдлийг өмнө нь хэвшсэн нэг өөр зуршилтай холбовол энэ хугацаа хамаагүй богиносдог. 2020 онд Лондонгийн University College-ийн сэтгэл судлаачдын хийсэн туршилтаар, дангаар нь шинэ зуршил суулгах гэж оролдсон хүмүүсийн 44% нь амжилтгүй болсон бол өөр зуршилтай уялдуулсан хүмүүсийн 79% нь зуршлаа амжилттай тогтоосон байна.