Банк санхүүгийн салбар нь өдөр тутмын мөнгөн шилжүүлэг, төлбөр тооцоогоор зогсохгүй харилцагчдын санхүүгийн аюулгүй байдал, зан төлөвд ч жинтэй үүрэг оролцоотой билээ. Иймд зөвхөн хурдтай технологи, гүйлгээний системээр хязгаарлагдахгүй хэрэглэгчдэд ээлтэй зээл, төлбөр тооцооны нөхцлийг нутагшуулах шийдэл ч арилжааны банкны хөгжлийг тодорхойлох чухал хүчин зүйл. Үүний тулд санхүүгийн эх үүсвэрээ төрөлжүүлж, тогтвортой хөрөнгө оруулалтын механизмыг цогцлоох нь эн тэргүүний шаардлага.
Тэгвэл Монголын анхны бүрэн дижитал (необанк) М банк нь олон улсын зах зээлд анхны бондоо гаргаж, амжилттайгаар санхүүжилт татан төвлөрүүлээд байна. Ингэснээр хэрэглэгч төвтэй олон дэвшилтэт шийдлүүдийг хөгжүүлэх, шинээр нэвтрүүлэх үүд хаалга олширч буйг онцлууштай. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ М банкны анхны бондын тухай мэдэх хэрэгтэй бүхнийг эмхэтгэн хүргэж байна.
БОНД гэж юу вэ?
Аливаа бонд гаргагч (ихэвчлэн засгийн газар, томоохон хувийн хэвшил) өөрийн хөрөнгийг барьцаа баталгаа болгон тодорхой хугацаанд, тогтсон үнийн дүнтэйгээр гадны хөрөнгө оруулагчдаас зээл авсныг батлах бичиг буюу үнэт цаасны нэг төрөл бол бонд. Бондыг өөрөөр өрийн бичиг ч гэж нэрлэдэг. Хувьцаатай харьцуулахад эрсдэл бага, өгөөж нь тогтвортой, валютын ханш, инфляц зэргээс үүдэж хэлбэлзэх нь цөөн учир компаниудын хөрөнгө оруулалт татах томоохон арга замуудын нэгд зүй ёсоор тооцогддог байна.
Сонирхуулахад, сүүлийн жилүүдэд токенжуулалтын системтэй ч хорших болсон бөгөөд зарим улс орнууд төрийн бондоо хүртэл токенжүүлж, иргэддээ шууд эзэмшүүлэх туршилтыг эхлүүлээд амжсан гэнэ.

М БАНКНЫ АНХНЫ БОНД
Дижитал төлбөр тооцооны дэвшилтэт шийдлүүдээр түүчээлэгчдийн нэг, Монголын хамгийн отгон М банк анх удаа Сингапурын хөрөнгийн бирж (SGX)-ээр дамжуулан 100 сая ам.долларын бонд гаргаж, амжилттай татан төвлөрүүлжээ. Сингапурын хөгжлийн бирж нь Азидаа хамгийн даяаршсан, олон төрлийн хөрөнгийн ангиллыг хамарсан бирж бөгөөд үнэт цаас болон деривативын зах зээлийн үйл ажиллагааг өндөр стандартын дагуу хянан хэрэгжүүлдэг билээ.
Бонд гаргахад бонд гаргагч талаас гадна андеррайтер, агентууд чухал оролцоотой. Тэд бол бондын зах зээл, бизнесийн холбогдолтой судалгааг хийх, батлан даах, зээл төлөлт ба хөрөнгө оруулалтын үйл явцыг хариуцан ажиллах зэрэг үүргийг хүлээгч компаниуд юм. Тэгвэл М банкны бондын агентаар J.P. Morgan болон Seaport Global хамтран ажиллаж байна.

Олон улсын зах зээлд бонд босгож, амжилттай татан төвлөрүүлсэн маань бидний хувьд томоохон амжилт байлаа. Энэ нь М банк олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн, цаашдын өсөлтөө дэлхийн зах зээлтэй уялдуулан санхүүжүүлэх чадвартай байгууллага болж чадсаныг илэрхийлж байна.
М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн
ЯАГААД “ХАМААТАЙ” ВЭ?
Энэхүү алхам нь М банкны олон улсын зах зээлд итгэл хүлээх статус, чансааг илтгэх ч үүнээс чухал нь хэрэглэгч та бидний амьдралд шууд үр нөлөөгөө өгөх шийдлүүдийг бий болгож буй. Тус бондыг гаргаснаар зээлийн төрөл, эх үүсвэр төрөлжиж, жижиг, дунд бизнесүүд рүү чиглэсэн зээлийн багц гаргах (ногоон зээл болон бусад) олон боломж нээгдэх юм. Энэ мэтээр урт хугацаандаа харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг тэтгэх бодлоготой уялдаж байгаа нь бондын гол онцлог.

М банкны талаар дэлгэрэнгүйг: https://m-bank.mn/
Цахим хуудас: M Bank
Цахим шуудан: hello@m-bank.mn

Сэтгэгдэл бичих

