Хүсэн хүлээсэн зуны дэлгэр цаг хаяанд иржээ. Баяр догдлол дүүрэн эдгээр өдрүүдийг амь оруулж, дурсамжаар дүүргэж чадах зугаатай, сонирхолтой, урлаглаг арга хэмжээнүүдэд санхүүдээ хүндрэл учруулалгүй оролцохын сацуу олон олон бэлэг, урамшууллыг хүртэх боломжийг шинэхэн нийтлэлээрээ танилцуулж байна. 

SHOPPY-ИЙН ХУДАЛДАН АВАЛТАА М-ЭЭР ТӨЛБӨЛ CASHBACK-ТАЙ

Shoppy-оор хийсэн худалдан авалтаа М банкаар төлөөд 10-20 хувийн буцаан олголт авах боломжтой байгаа гэдгийг мэдсэн үү?

- Shoppy болон М банкны "M hub" цэсээр тасалбар худалдаж авбал 20 хувь буцаан олголттой.

- Shoppy-ийн тасалбараас бусад худалдан авалт бүрд 10 хувь буцаан олголттой.

Сануулахад, энэхүү хөтөлбөр нь долоодугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм шүү. Энэ зуныг санхүүгийн хямралд өртөлгүй, хөгжилтэй өнгөрүүлэхэд чинь М банк тусална. Чи ердөө М банкны харилцагч болж, зуны төлөвлөгөөгөө эртнээс гаргахад л хангалттай.



ЗУГААТАЙ ЗУНЫ НЭЭЛТ


Арга хэмжээ: Зуны Зугаа
Хэзээ: 2024 оны тавдугаар сарын 31
Хаана: Төв Цэнгэлдэх хүрээлэн
Тасалбарын үнэ: Энгийн - 39,900₮; 3 найзын багц - 90,000₮; VIP - 400,000₮

Энэ зуныг бид орчин цагийн монголын хамгийн өсөж яваа, залуу уран бүтээлчдийн цугларалтаар эхлүүлэх нь. Гурван жилийн өмнө “Чи чинь нээрээ” дуугаараа танигдсан уран бүтээлч Davaidasha-с өгсүүлээд шинээр хүч түрэн гарч ирж буй Fruitybaachka, Bektor Petrovic, TGLDRCHR зэрэг залуу уран бүтээлчдээс бүрдсэн гал асаасан тоглолт энэ сарын хамгийн сүүлийн өдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохиогдоно.

Тасалбар худалдан авах:

big fish official concert 


Арга хэмжээ: Big Fish official concert-DESANT
Хаана: Төв Цэнгэлдэх хүрээлэн
Хэзээ: 2024 оны зургаадугаар сарын 8
Тасалбарын үнэ: Энгийн-69,000₮, VIP- 600,000₮

Харин Зуны Зугаагаас хойш яг долоо хоногийн дараа реппер Desant дахин Төв Цэнгэлдэх хүрээлэнг хип хоп сонсогчдын цугларалтаар дүүргэх нь. “Click Click Boom”, “Backyeard”, “Toonot” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн тэрээр уг тоглолтоороо 17 жилийн хугацаанд туурвисан уран бүтээлээсээ сорчлон дуулах аж. Сонирхуулахад, Big Fish шоунд Vanquish, TG, The Pound гээд 2010-аад оны үед Монголын хип хоп ертөнцийг донсолгож байсан репперүүд түүнтэй нэгдэх болно.

Тасалбар худалдан авах:

ДУРСАМЖ СЭРГЭЭСЭН ҮДЭШ


Арга хэмжээ: Flash “Хайрлах хүсэл” 18th anniversary
Хаана: Zaisan Hill
Хэзээ: 2024 оны тавдугаар сарын 24
Тасалбарын үнэ: VIP- 250,000₮, VVIP- 350,000₮

Телевизийн сувгаар хайртай хамтлагийнхаа дууг сонсохын төлөө бүтэн өдрийн турш тасралтгүй зурвас илгээдэг байсан цагийг мэдэх үү? Хэрвээ тэрхүү үеийг санаж байгаа бол чи Flash хамтлагийн бүх дууг цээжээр мэдэх нь лавтай.

Энэ жил “Хайрлах хүсэл” цомог 18 нас хүрч буй баярыг тохиолдуулж, энэ сарын 24-ийн өдөр тэд шилдэг 18 дуугаа дуулж, бүжиглэж, дурсамжаа сэргээсэн нэгэн үдшийг сонсогчидтойгоо өнгөрүүлэх гэж байна. Тэд тоглолтдоо зөвхөн “Хайрлах хүсэл” цомог төдийгүй бусад цомгийн сэтгэлд хоногшсон дуунуудыг амьд хөгжимтэйгөөр дуулах бөгөөд нэг оройг найзуудаараа, ангиараа мөн хосоороо дурсамжаа сэргээн өнгөрүүлээрэй.

Тасалбар худалдан авах:

6x6


Арга хэмжээ: KHARUI- The Royal Heartaches
Хаана: Ulaanbaatar Hotel, Event Hall
Хэзээ: 2024 оны зургаадугаар сарын 6
Тасалбарын үнэ: 70,000₮

Цацагдсан цагаасаа хойш хүн бүрийн аманд аялагдаад буй 6x6 дууны эзэд болох The Royal Heartaches хамтлаг тун удахгүй анхны бие даасан тоглолтоороо сонсогчдынхоо сонорыг мялаах нь. Тэд тоглолтоороо KHARUI хэмээх анхны цомгийн дуунуудаасаа гадна цоо шинэ уран бүтээлүүдээ танилцуулахаар бэлдээд байгаа аж.

Тус хамтлаг нь мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн индий поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд хэрэв тэдний дууг хараахан сонсож амжаагүй бол тоглолтын тасалбараа шууд аваад очсон ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

Тасалбар худалдан авах:

АМРАЛТЫН ӨДРИЙН ЧАНАРТАЙ ЦАГ


Арга хэмжээ: Монголын Уран Зургийн Галерей
Хаана: Монголын уран зургийн галерей
Тасалбарын үнэ: Том хүн- 10,000₮, Оюутан- 5000₮

Амралтын өдрийг гэр бүлээрээ чанартай өнгөрөөхийг хүсвэл Монголын Уран Зургийн Галерейг санал болгоё. Монголын Уран Зургийн Галерей нь жилд гадна дотнын том хэмжээний 50 орчим үзэсгэлэнг зохион байгуулж, 10,000 гаран үзэгчдэд үйлчилдэг бөгөөд уран зураг, уран баримал, уран сийлбэр, хөөмөл, хатгамал гээд төрөл бүрийн 4000 гаруй бүтээлийг уг галерейд хадгалдаг юм.

Амралтын өдрийг хүүхдүүд, дүү нартайгаа шинэ зүйл туршиж, цагийг дурсамжтай өнгөрүүлэхийн сацуу Shoppy-оос тасалбар авах бүрдээ М-ээр төлбөл cashback-тай.

Тасалбар худалдан авах:

 ДИСНЕЙГ ЭРГЭН ДУРСАХУЙ 


Арга хэмжээ: FANTASIA - Animation in concert
Хаана: Соёлын Төв Өргөө
Хэзээ: 2024 оны тавдугаар сарын 29-30
Тасалбарын үнэ: 80,000₮

Гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстээ цаг гаргаж чадалгүй удсан бол энэ сарын сүүлээр буюу 29, 30-нд болох Fantasia-ийн ээлжит тоглолтыг хамтдаа үзэж нүд, чихээ баясгах боломж байна. Энэ удаагийн тоглолт нь бидний хүүхэд насны дурсамжийг сэргээх Диснейн "Аладдин", "Үнсгэлжин", "Мулан", "Том Жерри" гэх мэт бүх цаг үеийн шилдэг 15 хөгжмийн бүтээлийг толилуулах юм.

Тасалбар худалдан авах:

PLAYTIME


Арга хэмжээ: PLAYTIME
Хэзээ: 2024 оны долоодугаар сарын 4-7
Хаана: Налайх
Тасалбарын үнэ: GA тасалбар- 600,000₮, VIP тасалбар- 2,000,000₮

Бидний хамгийн их хүсэн хүлээдэг PLAYTIME-ийн ADVANCE тасалбар зарагдаж дууссан ч энэ сарын 30-ны өдөр REGULAR тасалбар shoppy дээр борлуулагдаж эхлэх юм. Энэ үед Shoppy-оос хайртай фестивалийнхаа тасалбарыг амжиж авахын сацуу энэ зун шинэ байршил, шинэ уран бүтээлчидтэй, шинэ дурсамж бүтээхдээ М-ээр төлөөд cashback авахад илүүдэх юу байх вэ.

JAH KHALIB МОНГОЛД 


Арга хэмжээ: "Jah Khalib Mongolia" 2024 тоглолт
Хэзээ: 2024 оны наймдугаар сарын 17
Хаана: Shoppy Park
Тасалбар: Late bird тасалбар: 109,900₮, General Admission тасалбар: 150,000₮ (Зүлэгжүүлсэн stage area, худалдааны гудамж), Fan zone тасалбар: 600,000₮, VIP тасалбар: 2,000,000₮

Бахтияр Мамедов буюу Жах Халиб нэрээр танигдсан Казакстаны уран бүтээлч Монголд анх удаа өөрийн бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо албан ёсоор хийх гэж буй. Тэрээр хип хоп, R&B, электрон хөгжмийн хэмнэлийг хослуулан уран бүтээлээ туурвидаг ба Youtube-д 1.62 сая, инстаграмд 2.5 сая дагагчтай ажээ.

Тоглолтын хөтөлбөрөөс гадна үзэгчид тусгайлан бэлдсэн олон төрлийн үйлчилгээ бүхий 45 мянган м.кв талбай бүхий амралтын хэсэгт тухлан, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Тасалбар худалдан авах:

ЗУНЫ ТӨГС ҮДЭЛТ


Арга хэмжээ: Ginjin & Mrs.M-ийн "Хар савхи ба хайрын захидал" тоглолт
Хэзээ: 2024 оны наймдугаар сарын 17
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Эхлэх цаг: 17:00 цаг
Тасалбарын үнэ: Early Bird- 59,000₮; VIP- 500,000₮

“Бороо”, “Сувгаа соль”, “Энэ мөч” зэрэг хит дуунуудаараа залууст эчнээ танигдсан Гинжин, Mrs M нарын хамтрал энэ зуныг үдэх томоохон тоглолтын нэг байх болно. Тэдний уран бүтээлийн оргил дуунуудыг хамтдаа таашааж, зуны дулаан үдэш трап, дрилл, хип хоп хөгжмийн хэмнэлд хөгжилдөхдөө бэлдээрэй.

Тасалбар худалдан авах:

ЗУН ДУУСААД?

Зун дуусаж, намрын налгар өдрүүд айлчлахад хүн бүхний өмнө завгүй амьдрал алгаа тосон хүлээж буй. Шинэ хичээлийн жилийн бэлтгэл гээд эцэг эхчүүд ч гэлтгүй бид бүгдийн хэтэвч ”хасах” заадаг нь гунигтай ч энэ бүхнийг М банкны хэрэглэгч болсноор хялбархан шийдэж болно гэвэл ямар вэ?

Учир нь cashback урамшуулал зөвхөн тасалбараар хязгаарлагдахгүй. Та М банкны харилцагч болсноор Shoppy mart, Shoppy hub, G market гээд бүхий л хэрэгцээт бараагаа Shoppy-оос авахдаа М-ээр төлж cashback цуглуулах боломжтой. Цаашид М банк шинэ хэрэглэгчдэдээ олон олон урамшуулал, бэлгийн эзэн болох боломжуудыг олгох тул та харилцагч болж амжаагүй бол эдгээр боломжуудыг бүү алдаарай.

Дахин сануулахад, долдугаар сарын 31-ний дотор Shoppy-оос худалдан авалт хийхдээ М банкаар төлбөрөө төлөөд 10-20 хувийн буцаан олголт (cashback) авах боломжтойг бүү мартаарай.