Жилийн хамгийн хүсэн хүлээдэг хямдрал, урамшууллын сар эхэллээ. Энэ үеэр удаан хугацаанд худалдан авахаар төлөвлөсөн цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгсэл, ноос ноолууран эдлэл, гоёл чимэглэл гээд хүслийн жагсаалт дахь бүтээгдэхүүнээ илүү хямд үнээр авах боломж бүрддэг билээ. 

Тэгвэл арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнээ шинэчлэх, дуусах дөхсөн дуртай бүтээгдэхүүнээ дахин худалдан авахаар төлөвлөж буй хэн бүхэнд MILD Cosmetics дэлгүүрээс “Black Friday” хямдралаа зарлажээ. Арваннэгдүгээр сарын турш үргэлжлэх тус урамшууллын хүрээнд сонгогдсон бүтээгдэхүүнүүд 30-50 хувийн хямдралтай үнээр худалдаалагдах юм. Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд хэрэглэгчдэдээ зориулан илүү онцгой урамшууллыг зарлаад буй. 

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: “BLACK FRIDAY”-ИЙН ТУХАЙ ТОВЧХОН 


Жил бүрийн арваннэгдүгээр сард дэлхийн олон оронд зохион байгуулагддаг “Black Friday” буюу “Хар баасан гараг”-ын хямдралын талаар та өмнө нь нэг биш удаа сонсож байсан байх.

Эрт үед худалдаа, наймаа эрхлэгчид жилийн ихэнх хугацаанд буюу нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл алдагдалтай ажиллаж байгаад Талархлын баяраас эхлээд Зул сарын баяр хүртэлх худалдаа эрчимжсэн үеэр жилийнхээ гол ашиг орлогыг олдог байжээ. Үүнийг нягтлан бодох бүртгэлдээ тэмдэглэхдээ алдагдалтай өдрүүдийн үр дүнгээ улаан бэхээр, ашигтай өдрүүдийнхийг хар бэхээр бичдэг байсан гэнэ. Тиймээс Талархлын баярын дараах баасан гарагаас эхлэн бүртгэл нь хар бэхээр бичигддэг байсан тул “Хар баасан гараг” гэх болсон байна.

Талархлын баярын дараа Зул сарын баярын бэлтгэлээ базаахаар дэлгүүр, худалдааны төвүүдийг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, хотын замын хөдөлгөөнд ихээхэн ачаалал үүсдэг байж л дээ. Иймээс Филадельфи хотын цагдаа нар энэ өдрийн замын түгжрэл, олон нийтийн газруудын хөл хөдөлгөөнийг тодорхойлохдоо “Black Friday” гэх нэршлийг хэрэглэж эхэлсэн гэх түүх ч байдаг ажээ.

АНУ зэрэг барууны орнуудад уг хямдрал Талархлын баярын дараах баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт тохиодог уламжлалтай. Харин зарим улс оронд худалдааны байгууллагууд хямдралаа сарын эхнээс эхлүүлж, хэдэн долоо хоногийн турш үргэлжлүүлэх нь бий.

ХЯМРАЛЫН ЭСРЭГ ХЯМДРАЛ 


Манай улсын хувьд ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд “Black Friday” хямдралыг идэвхтэй зохион байгуулж байна. Жил ирэх тусам энэхүү хямдралд нэгдэж буй дотоодын брэнд, байгууллага, дэлгүүрийн тоо улам нэмэгдэж, санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл ч өргөжсөөр байгаа билээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, өрхийн зардал нэмэгдэж буй ийм үед бизнес, худалдааны байгууллагууд хэрэглэгчдэдээ зориулан бодит хөнгөлөлт, урамшуулал санал болгож, хүссэн бүтээгдэхүүнээ илүү боломжийн үнээр авах нөхцөл бүрдүүлж байгаа нь сайшаалтай. Харин хэрэглэгчид хэрэгцээт зүйлсээ урьдчилан төлөвлөж, үнийн сонголтоо харьцуулан, төсөвтөө нийцүүлэн худалдан авалт хийх боломжтой болж буй нь сайн хэрэг.

ТААЛАГДСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАЛ ҮНЭЭР НЬ 


Арьс арчилгаа, гоо сайхандаа анхаардаг хүн бүрийн хувьд хамгийн чанартай, сайн бүтээгдэхүүнийг л хэрэглэхийг эрмэлздэг дээ. Тэр дундаа өөрийн арьсны онцлог, хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүнийг боломжийн үнээр сонгох нь чухал.

Тэгвэл 2008 оноос хойш Японы чанар, стандартыг хэрэглэгчдэд хүргэж буй MILD Cosmetics брэнд энэ удаагийн “Black Friday”-ээр 700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүндээ 30-50 хувийн хямдрал зарлажээ. Тус хямдралыг зорин очих шалтгааныг тодруулбал:

I. Бүтэн сарын турш үргэлжлэх хямдрал


MILD Cosmetics-ийн энэ удаагийн хямдрал бүтэн сарын турш үргэлжлэх тул хэрэглэгчид өөрийн цаг зав, боломждоо тохируулан салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлж, хүссэн бүтээгдэхүүнээ сонгон худалдан авах боломжтой. Хямдралд арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс гадна үс болон биеийн арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн ч багтаж байгаа аж.

II. ₮50,000-аас дээш худалдан авалтад бэлэгтэй


Хямдралын үеэр ₮50,000-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт бүрд хүрд эргүүлж, бэлэг авах эрхтэй болох нь ээ.

III. Шөнийн худалдаа 


Долоо хоног бүрийн баасан, бямба, ням гаргуудын орой “Үүр битгий цайгаасай” онлайн худалдаа mild.mn дээр үргэлжилнэ. Энэ үеэр салбар дэлгүүрүүдэд хямдралд хамрагдаагүй, борлуулалтаараа тэргүүлдэг сонгогдсон бүтээгдэхүүнүүдийг тусгай үнээр худалдан авах боломжтой. Үүгээр зогсохгүй хэрэглэгчдийн хэтэвчийг хоёр дахин үржүүлэх урамшуулал ч дагалдах аж. Нийт гурван удаа буюу есөн шөнийн турш үргэлжлэх энэхүү худалдаагаар өдөр амжиж худалдан авалт хийж чадаагүй хүмүүс оройн цагаар mild.mn сайтаар зочлон, онцгой саналуудтай танилцаарай.

Энэхүү хямдралын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан ёсны вэб хуудас болон MILD Cosmetics фейсбүүк хуудсаар нь зочлоорой.