Тэжээвэр амьтантай байх нь хүнд сэтгэл санааны дэмжлэгээс гадна бие махбод, нийгмийн харилцаа, хандлагын хувьд олон талт эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг. Тэгвэл тэдгээрээс хамгийн түрүүнд ямар өөрчлөлтүүд мэдрэгдэж эхлэх бол?

Энэ удаагийн нийтлэлээр амьтан тэжээж эхлэхээр шийдсэн хүмүүст зориулан дээрх асуултыг хариултыг дэлгэрүүллээ.


1. Жингээ барихад тусална

Цовоо сэргэлэн Toy Poodle, элгэмсүү Golden Retriever, анхаарал сайт French Bulldog гээд бүх үүлдрийн нохой өдөр бүр тогтмол хуваарийн дагуу салхинд гарах шаардлагатай. Ингэж гарах давтамжийг өдөрт хамгийн багадаа 2-3, долоо хоногт 3-4 цагийн урттай байлгахыг зөвлөдөг. Салхилах цаг нь зөвхөн гүйж харайн тоглохоор зогсохгүй тэжээвэр амьтны тань бие засах хэрэгцээг хангахад ч чухал үүрэгтэй. Учир нь насанд хүрсэн дундаж нохой өдөрт 6-8 цагийн зайтай, 3-5 удаагийн бие засах цагийг шаарддаг гэнэ.


Калифорнийн Их сургуулийн эрүүл мэндийн нийтлэлд дурдсанаар нийт нохой тэжээгчдийн 60 гаруй хувь нь долоо хоногт зөвлөгдсөн дасгал хөдөлгөөний хэмжээ болох 150 минутын хөнгөн эсвэл 75 минутын эрчимт хөдөлгөөнийг нохойгоо салхилуулж, тоглуулахдаа гүйцэлдүүлж амждаг байна. Иймд тэжээвэр амьтан нь жингээ барихыг хүсэгч хүмүүст зорилгодоо хүрэхэд нь тус болдог. Учир нь хүн жил хагасын хугацаанд биеийн жингийнхээ 10-аас дээш хувийг тууштай хасахын тулд өдөрт ойролцоогоор 10,000 алхалт хийх зорилго тавих учиртай аж.

Үүгээр зогсохгүй тогтмол хөдөлгөөнтэй байх нь уушги, хөх, бөөр, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг эрс бууруулдаг нь судлагджээ. Мөн хайртай тэжээвэр амьтан тань таны ойр тойронд байх нь цусны даралтыг эрчимтэй дэмждэг ба энэ нь зүрхний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна.


2. Хэзээ ч таныг ганцаардуулахгүй

Нохой, муур зэрэг амьтан ойролцоогоор 8,000-30,000 жилийн тэртээгээс гэрийн нөхцөлд гаршиж эхэлсэн учир хүний сэтгэл хөдлөлийг мэдэрч ойлгохдоо гарамгай. Тэд эзнийхээ ганцаардал, гуниг, баяр хөөр зэргийг анзаарч, үргэлж хажууд нь байдаг.

Тэжээвэр амьтны хайр халамжаас гадна тэднийг гадуур салхилуулах хугацаа ч таны сэтгэцийн эрүүл мэндийг дээшлүүлэх нь гарцаагүй. Учир нь Америкийн сэтгэл судлалын холбоонд дурдсанаар долоо хоногт 75 минут хөнгөн алхалт хийх нь сэтгэл гутралд өртөх магадлалыг 18 хувиар бууруулдаг. Харин алхалтын хугацаа 120 минут болж уртасвал энэ тоо нь 25 хувь хүртэл өсдөг аж.



3. Тэд биднийг нийгэмшихэд тусалдаг

Тэжээвэр амьтдын хувьд шинэ найзтай болох хэрэгцээ тасардаггүй. Тэднийг салхилуулах явцад хэрхэн өөр шигээ амьтдыг хараад баярлаж, догдолж байгааг ажиглаарай. Үүний ачаар та ч гэсэн өөрийн сонирхол нэгт шинэ хүрээллээ олох боломжтой.

Баруун Австралийн Их сургууль, Харвардын Т.Н. Чан Нийтийн эрүүл мэндийн сургууль болон "WALTHAM" Тэжээвэр амьтдын хоол тэжээлийн Төвийн 2700 гаруй хүнийг хамруулсан судалгаагаар амьтан тэжээх нь хөрш, ойр хавийнхантайгаа уулзан танилцах хамгийн үр дүнтэй аргуудын гуравт жагсжээ. Түүнчлэн амьтан тэжээгчид өмнө нь таньдаггүй байсан хөршүүдтэйгээ танилцах магадлал нь амьтан тэжээдэггүй хүмүүсээс 60 хувиар илүү байсан нь анхаарал татсан байна.



4. Тэжээвэр амьтад таны мэдлэгийг тэлэх болно

Аливаа амьтныг гэр бүлийнхээ шинэ гишүүн болгох нь маш өндөр хариуцлага, өргөн хүрээний мэдлэг шаарддаг. Хайртай амьтдаа эрүүл байлгахын тулд вакцинжуулалт, амны хөндийн эрүүл мэнд, ариун цэвэр гээд олон сэдвийн дагуу судалгаа хийх шаардлага гарна. Харин хамгийн эхний судалгааны сэдэв бол хооллолт.

Анхлан амьтан тэжээгчид нохой болон муурны хоол сонгохдоо зөвхөн хүйтнээр нь шахсан хоолыг эрүүл хэмээн итгэх, хэт олон төрлийн найрлагатай бүтээгдэхүүнийг чанартайд тооцох гэх мэт алдаа гаргах нь олонтаа. Энэ мэт ташаа ойлголтууд нь чанаргүй бүтээгдэхүүнээс болж өвчин эмгэг авах тэжээвэр амьтдын тоог нэмэгдүүлдгийг анхаарах хэрэгтэй.

Иймд Мираторг брэндийн махны орц өндөртэй, эрдэс бодис, амин хүчлээр баялаг нохой болон муурны хоолыг туршаад үзээрэй. Уг бүтээгдэхүүн нь тэжээвэр амьтанд шаардлагатай амин дэмүүдийг нэг дор олж авах боломжийг олгох тул таны гэр бүлийн гишүүн, хайртай амьтны эрүүл мэндийг сайтар дэмжих болно.


Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай