Шинэ жилийн баяр хэзээ мөдгүй болох дөхсөн эдгээр өдрүүдэд гэр бүл, найзуудаараа аяллын маршрут төлөвлөсөн хүмүүс бишгүй олон бий болов уу? Тэгвэл аялалд гарахад хамгийн түрүүнд бодолцож үзэх гурван чухал зөвлөмжийг өнөөдрийн нийтлэлдээ онцолж, гурван зочдын аяллын стрессээ бууруулах арга, сэтгэгдлээс хуваалцахаар өнөөдрийн нийтлэлийг бэлдлээ.  

1. Аяллын аппУУДЫГ тултал ашиглах 

Аялалд хамгийн чухал зүйл бол төлөвлөлт. Ачаагаа эртнээс бэлдэж, очих газруудаа судалж, үзэх зүйлсээ тогтлоо гээд аялалдаа бэлэн гэсэн үг хараахан биш. Судалгаагаар аяллын аппууд идэвхтэй ашигладаг хүмүүсийн аяллын стресс бусад аялагчидтай харьцуулахад 35 хувиар бага байдаг аж. Ингэхдээ аялалд хэрэгтэй гэсэн апп бүрийг татаж эцэстээ алийг нь ч ашигласан юм байхгүй дуусахгүйн тулд цөөхөн хэдэн аппыг тултал нь ашиглахыг зөвлөе.

Тухайлбал flights.google.com веб дээр олон улсын нислэгийн үнэ, төрлийг хамгийн өргөн сонголттойгоор харьцуулах боломжтой. Түүнчлэн Google maps дээр автобус, метроны хөдлөх цаг, байршлыг маш ойлгомжтой байдлаар, хурдан, шуурхай авдгийг бүгд мэдэх биз ээ. Ерөнхийдөө google travel доорх апп, вебүүдийг хамгийн олон хүн ашигладаг учраас газруудын байршил, сэтгэгдлийг хамгийн үнэн, бодитоор мэдэхэд тусална.

Харин аяллын талаарх бодол орж ирсэн даруйд татах апп бол Wanderlog. Тус апп нь аяллын бүх өдрүүдийн хийх зүйлс, байрлах газар, нислэг, хаана хоол идэх, хэр хол зайтай газарт хэд гэж очих гээд аялалтай холбоотой бүх зүйлсээ нэг газарт төлөвлөж, хянах боломжийг олгодог. Тиймээс байрлах газраа booking-ээр захиалаад, хооллох газраа google maps-аар гээд олон апп дунд төөрч өөрөө нэг апп дээр дахин төлөвлөж цаг үрэлгүй нэг дор аяллаа нарийвчлан төлөвлөж болох нь ээ.

2. eSIM-ээр бүх асуудлаа шийд  

Аялалдаа аппууд ашиглах чухал юм байж, тэгвэл эдгээр аппудаа хэчнээн offline тохиргоогоор аппуудаа бэлдээд явсан ч ямар ч нөхцөлд дата хамгаас их хэрэг болно. Аялах улсдаа оччихоод онгоцны буудал дээрээс нь хамаг мөнгө, сим, утастай холбоотой асуудлаа шийдье дээ гэж аажуудаж болохгүй. Аяллын хамгийн чухал зүйлсээ эх орондоо байхдаа бэлдээд явчихвал таны аялалдаа анхаарлаа хандуулах энерги тань ч хорогдож урам хугалахгүй, амар тайван аялж чадна шүү дээ.

Тэгвэл датаны асуудлаа яаж шийдэх вэ гээд хаанаас эхэлж хайхаа мэдэхгүй байвал mobicom-ийн eSIM-ийг туршаад үзээрэй. Хэрэв та мобикомын дугаартай бол апп-аасаа eSIM-ээ идэвхжүүлээд 200 гаруй улсад ашиглах боломжтой. Жуулчны сим карт авах шаардлагагүй монгол төгрөгийн данснаасаа төлбөрөө төлөөд өөрийн хэрэглээнд тохирох олон төрлийн дата багцаас сонгоод авах боломжтой. Хэрэв та тухайн үедээ сим бол хаанаас л бол хаанаас олдоно шүү дээ гэж бодож байвал, дараах зочдын аялалдаа eSIM ашигласан сэтгэгдэлтэй танилцаарай.

Global Data eSIM ашиглах заавар

eSIM аминд орсон түүхүүд 

1. Б.Батзаяа /Зохиолч, яруу найрагч/

Одоогоос 40 жилийн өмнө, 20 гаруй настай байхдаа ээж маань Германд суралцаж байжээ. Залуу нас нь дурсамж болон үлдсэн тэр улс, тэр хот, гудамжнуудаар анх удаа ээжтэйгээ хамт алхсан маань энэ оны хамгийн гайхалтай аялал байлаа. Зорьсон газраа хүрэх гэж Европын таван улсын долоон хотоор дамжсан урт аялал маань урам зориг, мэдлэг, халуун дулаан дурсамжаар дүүрэн байсан. Очсон хот бүрийнхээ түүх, соёлын талаар дэлгэрүүлж мэдсэн, урлагийн сод бүтээлүүдийг нүдээр үзсэн, шүлэгт маань дуртай сайхан хүмүүстэй уулзсан, Альпийн нурууны ноён оргил Монблан ууланд, 3842 метрийн өндөрт ээжтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэсэн гээд хором бүр нь үнэ цэнтэй.

Аяллын маань турш “хөтөч” байж, зам зааж, мэдлэг нэмж, дурсамж хуваалцсан зүйл маань интернэт байв. Музейн үзмэрийн тайлбар QR код уншуулахаас эхлээд цахимаар төлбөр тооцоо хийх, такси захиалах, google translate ашиглах гээд Мобикомын дата eSIM-ээ тасралтгүй ашиглалаа. Харь улсад бидэнд хөтөч, хэлмэрчийн хэрэг гарахад утсаараа, интернэттэй байхад л зүг чигээ олчхож болох цаг үед амьдарч байгаа минь азтай хэрэг шүү.

2. Т.Акерке /Төслийн зохицуулагч/

Аяллын төлөвлөгөөгөө гаргахдаа цагаа аль болох зөв төлөвлөхийг хичээдэг. Аяллын хугацаа хязгаартай, үзэх, таних зүйл их учир аар саар зүйлд сатаарахгүйн тулд жижиг сажгийг ч бодолцож төлөвлөх нь чухал. Онгоцны тийз, дамжин нислэгийн хугацаа, зочид буудлын захиалга, чухал үзвэрийн билет гээд анхаарах зүйл мундахгүй. Дээр нь тухтай, сэтгэл амар аялахад базаах зүйл бий. Миний хувьд интернэт, датаны асуудлаа Улаанбаатараас нисэхийн өмнө шийдчихсэн нь цаг, нерв хэмнэсэн.

Очих улсдаа ашиглах дата багцаа ердөө гар утаснаасаа худалдаж авах боломжтой нь амар. Онгоцноос буусан даруй шууд сүлжээнд холбогдоод датагаа ашиглаад төлбөр тооцоо хийгээд, захиалгаа баталгаажуулаад явсан. Онгоцны буудлын Wi-Fi хайх, эсвэл жуулчны сим карт авах шаардлагагүй, дээр нь дата хэрэглээгээ хянаж болдог нь их таалагдсан шүү. Оюутан байхдаа очсон улсынхаа дугаар авах гэж хотын төв рүү нь явдаг байсан цаг ард хоцорч, илүү хялбар, тухтай сонголт олон болсонд хувьдаа олзуурхаж байлаа.

3. Д.Оюунномин /Плэйтайм наадмын үйл ажиллагаа хариуцсан захирал/

2024 онд нийтдээ 9 хотоор “аялсан” байна. Аялал, ажил хоёр хамтдаа байсан тул бараг л “дижитал номад” хэв маягаар ажиллажээ. Шинэ зүйлийг өөртөө нээх, сайхан хүмүүстэй танилцах гээд дурсамж дүүрэн ч асуудлуудаа шийдвэрлэх, багтайгаа шуурхай холбогдох гээд явуут дундаа ажлаа амжуулах шаардлага гарна.

Том хэмжээтэй файл дамжуулах, яаралтай и-мэйлд хариулах, видео дуудлага, хурал хийх зэрэг интернэтийн өндөр хурд шаардах үед санаа зоволтгүй ашигласан сонголт маань аяллын дата eSIM байсан. Бас ч нэлээд урт хугацаагаар явсан болохоор аяллынхаа хугацаанд тааруулж ч багцаа сонгох нь чухал байв. Ажил, аяллын хажуугаар гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих, сошиал медиа платформуудаа ашиглахад ч найдвартай “туслах” маань болж байлаа.

3. Очих газрынхаа цагийн хуваарьт эртнээс дас 

Онгоцонд арьс хуурайших, цагийн зөрүүнээс болж бие махбодын хоногийн хэмнэл алдагдаж, ядарснаас болж аяллын уур амьсгал алдагдах тал бий. Тиймээс очоод өдөр унтаж аяллын цагаа үрэлгүй, эрч хүчтэй цоглог аялахын тулд эртнээс тухайн улсынхаа цагийн хуваарьт биеэ дасгахыг зөвлөе.

Жишээлбэл, зүүн зүг рүү аялахаар төлөвлөсөн бол шөнө унтах цагийг өдөр бүр нэг цагаар урагшлуулах, харин баруун зүг рүү аялах гэж байгаа бол унтах цагийг хойшлуулах байдлаар биеийнхээ хэмнэлийг аажмаар дасгаарай. Current Biology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, хүний бие махбод нэг цагийн зөрүүнд дасах гэж дунджаар нэг өдөр зарцуулдаг хэмээн үзжээ. Тийм ч учраас эртнээс биеээ ч дасгаж цагаа ч хэмнэх нь хамгийн оновчтой шийдэл хэмээн зөвлөөд буй.

Түүнчлэн тухайн улсдаа очсон даруйдаа өөрийн биедээ өөр цагийн бүсэд байгаа шүү хэмээн сануулахын тулд өглөөний наранд гарч “сэрсэн” хэмээх дохиог дааврууддаа мэдээллээрэй. Тухайлбал, National Sleep Foundation-ийн судалгаагаар, нарны гэрлийг зөв зохицуулах нь jet lag-ийн шинж тэмдгийг 40 хувиар бууруулдаг болохыг тогтоосон байна.