Дэлхийн 200 орчим улсын нийт 1 тэрбум гаруй хүнийг хамруулдаг “Эх дэлхийн өдөр” 4-р сарын 22-нд тохиох билээ. Уг өдрийн хүрээнд хувь хүн, албан байгууллага, улс орон бүр өөрсдийн онцлогт тохируулан олон сонирхолтой арга хэмжээ зохидог юм.
Манай гаргийн хамгийн том байгаль орчны хөдөлгөөн гэгддэг уг хөдөлгөөнд Монгол Улсаас шингэн хүнсний худалдаа, үйлчилгээгээрээ тэргүүлэгч MSM Betastar компани нэгдэн нэгэн сонирхолтой үйл хэргийг эхлүүлжээ.
Тэд тогтвортой хөгжлийн философи, байгальд ээлтэй технологиороо алдартай Никарагуагийн 136 жилийн түүхт Flor de Caña брэндийн ром (rum)-ыг зах зээлд нэвтрүүлж, хамтрагч үйлчилгээний газруудтай хамтран тус брэндийн ромыг ашигласан олон төрлийн коктейлийг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш их хотын иргэдэд хүргэж байна.
Өөрөөр хэлбэл, уншигч та байгальд ээлтэй орц, технологиор бүтсэн эдгээр коктейлуудыг Улаанбаатар хотын хамгийн тухтай байршлуудад шимэнгээ “Эх дэлхий өдөр”-ийг тэмдэглэж, уг хөдөлгөөнд нэгдэж болох нь ээ.

Flor de Caña-гийн тухай
1890 онд бизнес эрхлэгч Альфредо Франсиско Пеллас Канесса Төв Америкийн Никарагуа улсад чихрийн нишингийн нэрэх үйлдвэр байгуулжээ. Никарагуагийн San Cristóbal галт уулын бэлд байрладаг тус нэрэх үйлдвэр 1937 онд “Flor de Caña” нэртэй ром (rum) буюу нишингийн шүүснээс бүтээдэг алкохолын брэндээ эхлүүлэв.
Тэр цагаас хойш тус брэнд гэр бүлийн таван үе дамжиж, өнөөдрийг хүртэл Төв Америкийн хамгийн идэвхтэй галт уулын үнсээр баялаг хөрснөөс их хэмжээний эрдэс бодисоо авсан нишингээ ашиглан дэлхийд таашаагдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үүгээр ч зогсохгүй тэд нишингийн шүүсээ нэрэх явцдаа галт уулын гүний рашаан усыг ашигладаг ба галт уулын ойролцоох бүсийн халуун хэм болон чийгшил нь ромыг торхонд нэрэхэд төгс уур амьсгал болдог аж.
Энэ ч утгаараа Flor de Caña нь шингэн хүнсний хорхойтнууд дунд "Галт уулын ром" хэмээн алдаршжээ. Тус брэнд ромоо нэрэхдээ ямар нэгэн амт оруулагч, амт зөөллөх сахар эсвэл байгалийн бус бодис ашиглагддаггүй буюу өмнө нь Бурбон виски хадгалж байсан царс модны торхонд байгалийн жамаар нь насжуулдаг онцлогтой.
Мөн үйлдвэрлэлдээ 100% сэргээгдэх (элсэн чихрийн нишингийн үлдэгдлийг шатааж гаргасан) эрчим хүч ашиглаж, олон улсын Carbon Neutral болон Fair Trade тэргүүтэй 300 гаруй байгаль орчин, тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг мөрддөг байна. Түүнчлэн ажилчдынхаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалд онцгой анхаарч, 1913 оноос хойш ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан сургууль, эмнэлгийг үнэ төлбөргүй ажиллуулж байгаа нь тэднийг “нийгэмдээ ээлтэй” брэнд болгож буй.
Байгальд ээлтэй коктейлиуд
Их хотын иргэн таныг Flor de Caña ромыг ашиглан урласан, тус бүрдээ байгальд ээлтэй шийдлийг шингээсэн коктейлиуд* 4-р сарын турш дараах 7 байршилд хүлээж байна.
Four Senses Nomad-Ability Bar
Уг коктейльд ашигласан хар гандигар нь цэцэгсийн зөөлөн үнэр, балжингарам цай нь ургамлын зөөлөн амтыг тус тус нэмэх бол монгол зөгийн бал нь дээрх бүх орцны зохицлыг улам тодотгож, байгалийн цэвэр амтыг өгөх аж. Мөн коктейльд ашигласан нохойн хошууны үлдэгдлийг чихэр болгон ашиглажээ.
Сошиал хаяг: foursenses.ub (Instagram)



Sour Liquor Shop and Bar
Ихэвчлэн хаягдал болдог орц болох гадилын хальсыг дахин ашиглаж, амт үнэр ба тогтвортой байдлыг хослуулж чаджээ. Ром болон карамель сироп нь зөөлөн, гүн амтыг бүрдүүлэх бөгөөд удаан хайлдаг мөс нь тус амтыг илүү удаан хугацаанд тогтвортой хадгалах онцлогтой.
Сошиал хаяг: sourliquorshop (Instagram)



Haus.fm
House буюу хундагаар борлуулдаг улаан дарс нь онгойлгосны дараа удаан хадгалах боломжгүй байдаг тул уг дарсыг үр ашигтай ашиглан энэхүү коктейлийг бүтээжээ. Toast буюу шарсан хан боргоцойг Flor de Caña-ийн ромтой хоршуулснаар жимсний баялаг амт шингэсэн хан боргоцойтой коктейль урласан байна.
Сошиал хаяг: haus.fm (Instagram)



Pronto Caffe Bar
Хурдан муудах эрсдэлтэй байдаг базилик болон гааг ашиглан уг коктейлио бүтээжээ. Базиликийг 2-3 хоногийн турш нэрсний дараа Flor de Caña rum-тай хослуулснаар илүү цэвэр, хүчтэй амтыг үүсгэсэн байна. Харин гааг ашигласнаар коктейльд шинэлэг, сэргээсэн амтыг нэмэгдэв.
Сошиал хаяг: pronto_caffebar (Instagram)



Concept Spot
Тус бар/кофе шопоос үйлчлүүлэгчид Orange espresso нийтлэг захиалдаг бөгөөд түүнээс үлдсэн их хэмжээний жүржийн хальсаар жүржийн ликёр бэлтгэн коктейльдоо ашиглажээ. Мөн хэрэглэсэн кофены үрээ дахин боловсруулж сироп болгосноор илүү гүн, хурц амттай болсон байна.
Сошиал хаяг: concept.fm (Instagram)



Nomad Lab
Задлаад удсанаас болж хий буюу газаа алдсан soda-г ихэвчлэн асгах эсвэл хаях шаардлагатай болдог байна. Тэгвэл тэд “Эх дэлхийн өдөр”-т зориулсан эдгээр soda-г дахин хийжүүлж, бага зэрэг ваниль нэмэн сэргээж, коктейльдоо ашиглажээ. Мөн ингэхдээ Flor de Caña-гийн онцлог болох интоорын амтыг илүү тодруулсан байна.
Сошиал хаяг: nomadlabub (Instagram)



Sparrow Restaurant and Bar
Тэд Nomad Lab-тай мөн адил soda-г дахин хийжүүлж, бага зэрэг ваниль нэмэн сэргээж, коктейльдоо ашиглажээ.
Сошиал хаяг: sparrowrestaurantbar (Instagram)



*Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой

Сэтгэгдэл бичих

